Нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн улстөрчид өчигдөр иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Би худал хуурмаг үзэгдэлтэй зогсолтгүй тэмцэнэ. Эхлүүлсэн ажлаасаа хэзээ ч ухарч няцахгүй үргэлжлүүлнэ. Ногоон автобусны сонсгол дээр нэг этгээд над руу энэ хулгайчийг алаад өгөөч гэж хашгирч байсан. Төрийн ордон дотор шүү. Эмийн мафитай холбоотой асуудлыг хөндөж тавих үед нэр бүхий хүмүүс намайг заналхийлсэн. Гэхдээ би тэр болгоноос айхгүй. Чанаргүй, хугацаа нь дууссан эм оруулж ирж өндөр үнээр шахдаг этгээдүүтэй хатуу тэмцэнэ. Эрүүл мэндийн яаманд шургалсан тэр нөхдүүдийн булхайг улам дэлгэнэ” гэсэн юм. Д.Дорж
Зохиогч: Admin
Маргааш буюу 6 дугаар сарын 14-нд Цусны донорын Дэлхийн өдөр тохиож байна. Энэ талаар ЦССҮТ-ийн Захиргаа, маркетингийн албаны дарга Ч.Батболдоос тодрууллаа. -Цусны донорын дэлхийн өдөр энэ баасан гарагт тохиож байна. Анх хэдэн оноос энэхүү өдрийг тэмдэглэдэг болсон бэ? – Анх 2005 оны 5 дугаар сард болсон Дэлхийн Эрүүл Мэндийн 58 дахь удаагийн Чуулга уулзалтын үеэр сайн дурын, авлагагүй цусны доноруудыг идэвхжүүлэх, тэднийг дэмжих зорилтыг олон улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд санал нэгтэйгээр дэмжиж, жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын Дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, гишүүн орнууд тусгай удирдамжийн дагуу бүс нутгийн хэмжээнд цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг…
2024 оны УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайгийн мөрийн хөтөлбөрт гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, иргэдийн хашааг орон сууцаар солих эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэж тусгагдсан. Энэхүү мөрийн хөтөлбөр биелэх боломж бүрэн бүрдсэн бөгөөд Баянхошуу дэд төвийн инженерийн байгууламжууд баригдаж дуусаад байна. Харин Толгойт дэд төв 40 хувийн гүйцэтгэлтэй баригдаж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн хувьд 8, 9 дүгээр хорооны айл өрхүүдийн газрыг байраар солих ажил 2020 оноос эхэлсэн бөгөөд орон сууцны хороолол барих ажлууд үргэлжилж байна. Хамгийн гол нь яндангийн тоо цөөрөх тусам утаа багасах билээ. Г.Алтаншагайг дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа гэрэлтүүлгийн асуудлыг цогцоор…
АН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр тус намын дэд дарга И.Мөнхжаргал “МАН сонгогчдыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах ханш тогтоож байна. 2024 оны 6-р сарын 10-ны өдөр Хотгор шанаганы гэдэг хочтой Монгол Улсын Засгийн газрын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарт гаргасан гомдлыг мөрдөгч Баттулга прокурорт хэрэгсэхгүй болгох саналаа хүргүүлж байна. Өмнө миний бие 6-р сарын 8-ны өдөр буюу 5 дахь өдөр ЦЕГ-т шаардлага хүргүүлсэн. Гэтэл хэргийг нь хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлж байгаа юм. Тиймд энэхүү хэргийг Ардчилсан намаас хүлээн зөвшөөрөхгүй гэж прокурорт гомдлоо гаргаж байна. 100, 100 мянган төгрөгийг мянган оюутанд тараасан Монгол Улсын ЗГ-ын гишүүн тойрогт өрсөлдөөд явж…
Монгол Улсын геологийн салбарын Зөвлөх инженер Я.Бат-Ирээдүйтэй ярилцлаа. -Энэ жилийн сонгуульд намууд гадаадад том сургууль төгссөн, өндөр боловсролтой залуусаа нэр дэвшүүлэх бодлого барилаа. Сонгогчийнхоо хувьд та хэрхэн хүлээж авсан бэ? -Монгол Улсын иргэнийхээ хувьд, сонгогчийнхоо хувьд нэр дэвшигчдийн танилцуулгыг үзэж, ул суурьтай эргэцүүлэн бодож байгаа. Энэ удаагийн сонгуульд хараахан олны танил болж амжаагүй, шинэ хүмүүс цөөнгүй нэр дэвшжээ. Том, жижиг намуудын хувьд өндөр боловсролтой хүмүүсийг гаргаж ирж, түүнд тулгуурлан сонгогчдын итгэлийг хүлээнэ гэж тооцоолсон бололтой. Ардчилсан Үндсэн хуулийн дагуу үзэл бодлоо хэлэхэд боловсролтой залуусыг дэмжиж, нэр дэвшүүлэхийг буруу гэхгүй. Гэхдээ өндөр боловсролтой байлаа гээд улстөрч болдоггүй юм. Түүний цаана амьдралын…
Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгарил унагадаг. Энэхүү унгарилыг бууруулахаар 9 дүүрэгт хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүршиж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838 ширхэг улиас байдгаас үүний 46,9 хувь буюу 18,232 ширхэг эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны улингарын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр 2024 оны хаврын хэлбэржүүлэгчийн ажлын хүрээнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 60 орчим хувийг хэлбэржүүлээд байна. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол…
Өчигдөр орой 18 цаг өнгөрч байхад 25 дугаар эмийн сангийн буудал дээр нэгэн шинэ автобус ирээд карманаас хол зогсов. Өмнө нь өөр автобус байсан учир тэгж хөндий зогссон хэрэг. Уг нь заавал буудлын карма руу шахаж зогсох ёстой шүү дээ. Гэтэл хүмүүс орилолдоод явчихав. 50 шахам насны эмэгтэй бууж гүйцээгүй байхад жолооч хаалгаа ч хаагаагүй байж хөдөлснөөс нөгөө эмэгтэй уначихлаа. Тархиараа савж унасан бол ямар хүнд гэмтэл авах байсныг төсөөлөхөд бэрх. Зорчигчийг бууж, сууж гүйцээгүй байхад хөдөлгөөнөө эхэлдэг жолооч нараас болж олон хүн эрүүл мэндээрээ хохирч байна! Д.Дорж
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Сэцэн ханы багийнхан өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд сонгогчидтой уулзав. МАН-ын дарга, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Дорнод аймаг дахь сонгуулийн сурталчилгаагаа нээж, иргэд сонгогчдод хандан үг хэллээ. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгууль бол монголчууд хуучин 30 жилдээ үлдэх үү, шинэ 30 жилийг эхлүүлэх үү гэдгийг шийдэх чухал сонгууль. Өнгөрсөн хугацаанд Санжаасүрэнгийн Зориг агсны мөрөөдсөн ардчилал гажуудсан. Мартагдсан зорилго руугаа буцах, алдагдсан зарчим руугаа эргэх ухаарлыг А.Амар нарын үндэсний дэвшилтэд сэхээтнүүд “Шинэ Эргэлтийн бодлого” хэмээн тодорхойлж байсан. МАН-ын эхлүүлсэн энэхүү реформ шиг бид ардчилсан хувьсгалын…
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Цагаан суваргын ордын 34 хувийг олон нийтийн өмчид авах тухай мэдэгдсэн. Байгалийн баялгийн өгөөжийг хэдхэн гэр бүл хүртэх биш нийт ард иргэдэд хүртээхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зорьж буй юм.Улсын төсвөөр хайгуул хийсэн, стратегийн орд Цагаан суваргыг МАК авсан нь анхнаасаа будлиантай байв. МАК компани Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сонгуульд хандив өгснийхөө хариуд тус ордыг авсан гэж тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд МҮОНТВ-д ярилцлага өгөхдөө хэлсэн нь анхаарал татаж байна. 2014 онд “Цагаан суварга”-ын 34 хувийг анхлан төрд авах агуулгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д өргөн барьсан байдаг. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шахалтаар УИХ төр хувь…
ИРГЭНИЙ ҮГ: Автобусны жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгосон ч сахилга хариуцлага, ухамсар нь огт дээшилсэнгүй. Бэлэн мөнгө байнга авна, утсаар ярина, хурд хэтрүүлнэ, гэрлэн дохио зөрчинө, хөгжим чарлуулж зорчигчдын ая тухтай байдлыг аллагдуулна, цонхоор шүлс, хогоо хаяна, замын хөдөлгөөнд оролцож байхдаа жолоогоо тавьчихаад хоол иднэ… Ийм хүмүүс яаж олон хүний нас настай холбоотой ажил хийж чадаж байна вэ? Хяналт шалгалт хийдэггүй юм уу? Зорчигчдын толгойг тоолохоосоо илүү автобусны жолоочийг камераар хяна! СХД-ийн 10 дугаар хорооны иргэн Б.Баярмаа