Зохиогч: Admin

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Streed food” буюу гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав. Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан бол 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг баталсан. Мөн НИТХ-ын 2022 оны 34 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын хүрээнд  есөн дүүргийн Засаг даргын захирамжаар худалдаа, үйлчилгээ эрхлэх 314 байршлыг баталсан байдаг. Дээрх дурдсан эрх зүйн баримт бичгийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах…

Дэлгэрэнгүй

УИХ-ын  сонгуульд 54 орчим хувийн саналаар ялалт байгуулсан МАН дотор УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын томилгооны асуудал ид яригдаж байна. Энэ хүрээнд хэд хэдэн хувилбар сонсогдож байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын суудалд заларч, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болно. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа үлдэж, Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр хоёрын нэг нь УИХ-ын дарга болох тохироо хийгдсэн аж. Удахгүй томилгоо тодорхой болно. Д.Дорж

Дэлгэрэнгүй

АНУ-ын Төрийн депертамент Монгол Улсын Их хурлын сонгуулийн үр дүн гарсны дараа Монголын ард түмэнд баяр хүргэжээ. Уг мэдээлэлд “2024 оны 6 дугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгуульд Монголын ард түмэн оролцож, ардчилсан сонгох эрхээ эдэлж ирсэн бахархам уламжлалаа амжилттай үргэлжлүүлж байгаад АНУ-ын зүгээс баяр хүргэж байна. АНУ Монгол Улсын шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд болон шинээр томилогдсон Засгийн газартай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Эх сурвалж: https://www.state.gov/on-mongolias-recent-parliamentary-elections/

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард нутгийн зүүн хагаст, есдүгээр сард нутгийн баруун хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид, ард иргэд гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ажлаа төлөвлөхийг зөвлөж байна. Наймдугаар сарын агаарын дундаж температур Баян­–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Булганы ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дундговь, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хэсэг болон Хэнтий, Дорнод,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ. Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй. Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгуулга, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо. 2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын…

Дэлгэрэнгүй

Баасан гарагт болсон Ираны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд шинэчлэгч гэгддэг Масуд Пезешкиан, хуучныг баримтлагч Саид Жалили нар бараг тэнцүү тооны саналаар тэргүүлж байна. Тус улсын сонгуулийн хорооноос мэдээлснээр, 3.9 сая саналыг тоолсны дараах байдлаар Пезешкиан 1 сая 595.4 мянга, Жалили 1 сая 594.9 мянган сонгогчийн дэмжлэгийг авчээ. 2021 оны зургаадугаар сард болсон өмнөх сонгуульд ялж, гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байсан Ерөнхийлөгч Эбрахим Раиси нисдэг тэрэгний ослоор амиа алдсаны дараа Иранд ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зарласан юм. Сонгуульд дөрвөн нэр дэвшигч оролцсон байна. Ажиглагчид хоёр дахь шатны сонгууль болж, эхний шатанд Пезешкианыг ялна гэж таамаглажээ. Тэрбээр барууны орнуудтай яриа хэлэлцээ хийхийг дэмжигч нэгэн аж.…

Дэлгэрэнгүй

Ард түмэн сонголтоо хийлээ. Жагсаалтаар авсан саналын тухайд МАН тооцоолж байснаас бага дэмжлэг авав. Учир нь хуучин улстөрчдөө тойрог руу хөөгөөд дандаа өндөр боловсролтой гэх шинэ залуусаар жагсаалтаа бүрдүүлж, үүн дээрээ дөрөөлж үнэмлэхгүй олонхи болно гэж тооцоолсон. Гэхдээ сонгогчид МАН-ын жагсаалтад зоосон залууст төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Хэрвээ өндөр боловсрол гэдэг шалгуурыг нь онцолж харсан бол жагсаалтаар авах санал нь 60-80 хувьд хүрэх байв. Харин ч “Юу л бол доо” гэж бодож байсан хуучин кадрууд нь “фронтод тулалдаад” ялалт байгууллаа. АН-ын тухайд амаргүй нөхцөл байдалд сонгуулийг өндөрлөж, сонгогчдоос чамлахааргүй өндөр хувийн дэмжлэг авч чадлаа. Өрсөлдөгч нам, эвсэлүүдийн дайралтаас гадна дотроо…

Дэлгэрэнгүй

Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. Л.Оюун-Эрдэнэ “МАН урьдчилсан байдлаар 68-70 суудал авч ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт. Тогтолцооны реформ, үзэл санааны шинэчлэл болж байгаагаараа парламентын түүхэнд чухал хуудас болж үлдэнэ. Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Намууд үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. 1990 онд Монголын ард түмэн сонгуульд идэвхтэй ардчилалдаа сэтгэл хангалуунаар бүгдээрээ өндрөөр ирц бүрдүүлж, төлөөллийнхөө төв байгууллагыг бүрдүүлэх гэж саналаа өгсөн. Хамтдаа энэ түүх эхэлж, ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард…

Дэлгэрэнгүй

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Эрх баригч МАН-аас тойрогт өрсөлдсөн 78 нэр дэвшигчээс 50 нь ялалт байгуулав. Харин намын жагсаалтаар 40 гаруй хувийн санал авч эхний 18 хүн УИХ-д орж ирэхээр болов. Харин гол өрсөлдөгч АН-ын тойрогт өрсөлдсөн нэр дэвшигчдээс 26 нь ялалт байгууллаа. Тус намын жагсаалтын 14-15  хүн УИХ-ын гишүүн болох боломжтой болов. Энэ удаагийн сонгуульд ХҮН нам чамлахааргүй амжилт үзүүллээ. ХҮН нам  тойргоос 2, намын жагсаалтаар 5 суудал тус тус авлаа. Мөн “Үндэсний Эвсэл”, ИЗНН жагсаалтаар авсан саналын тоогоороо УИХ-д суудалтай боллоо. Д.Дорж

Дэлгэрэнгүй