Улсын Их Хурлын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн болон тус хянан шалгах түр хорооны хянан шалгагч нар 2024 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллалаа. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж байгаа, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд…
Зохиогч: Admin
2016 оны сонгуулиас хойш даргаа сонгож чадахгүй будилж ирсэн АН-ын Үндэсний бодлогын хороо 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Л.Гантөмөрийг намынхаа даргаар сонгож билээ. Улмаар Дээд шүүх энэ шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж Л.Гантөмөрийг бүртгэж авсан юм. Гэхдээ энэ нь тус намын бүлэг фракцуудын зөрчлийг дарах, эв нэгдлийг хангах хэмжээнд хүргэж чадаагүй. Х.Баттулга тэргүүтэн өнөө хэр бууж өгөлгүй зууралдсаар байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат, АН-ын Дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг нарын тус намд байр суурьтай хүмүүс Л.Гантөмөрийг МАН-ын тавиул хэмээн шууд нэрлэж, бүр авлигын хэрэгт холбоотой учир хилийн хоригт оруулах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Сонгууль дөхсөн ийм хариуцлагатай үед намынхаа…
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий-гийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлав. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 830 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 6…
Баян-Өлгий аймгийн төвөөс 130 км-т орших Ногооннуур сум, Шар говь багийн “Их бага дэвсэг” гэдэг газар зам даваа цасанд боогдож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан. Үүний улмаас малчдад өвс тэжээл хүргэх боломжгүй болсон тул зам, даваа нээх тухай хүсэлтийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Өлгий сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа. Алба хаагчид цасанд боогдсон нийт 17 км газарт зам гаргаж замын хөдөлгөөнийг өчигдөр 18:45 цагт нээв. /ОБЕГ/
Хятадын удирдагчид энэ онд эдийн засгийн загвараа өөрчлөхийн зэрэгцээ технологийн инновацид анхаарлаа хандуулахын тулд амбицтай өсөлтийн хурдыг бий болгоно гэж амласан. Гэвч Бээжин энэхүү алсын харааг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг өсгөхөд томоохон түлхэц өгөх арга хэмжээг эсэргүүцэж байгаа нь хөрөнгө оруулагчдын урмыг хугалж, тэднийг өөр гарц хайхад хүргэв. Мягмар гарагт Ерөнхий сайд Ли Цян 2024 онд эдийн засгийн өсөлтийн 5 орчим хувь дээр хадгалах зорилтыг зарласан. Тэрээр мөн аж үйлдвэрийн шинэчлэлийг нэн тэргүүний зорилт болгож, технологийн шинэчлэлд түшиглэн ажиллахаа амлав. Үүний дараа Хонг Конгийн Hang Seng индекс 2.6 хувиар уналаа. Энэ долоо хоногт индекс…
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр орон нутагт ажиллаж, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдтэй уулзаж байна. Дархан-Уул, Орхон аймагт болсон уулзалтаар гишүүд улс оронд нүүрлээд буй авлига, хулгайн асуудалд анхаарал хандуулж, “Үндэсний Эвсэл”-ийн зүгээс эдгээр асуудалд ямар шийдэл эрэлхийлж байгаа талаар хэлэлцлээ. Мөн Үндэстнээрээ баяжья уриалгыг дэмжиж, эдийн засгаа хөгжүүлэх бодлого, шийдлийн талаар нээлттэй ярилцав. Түүнчлэн Орхон аймгийн сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ: “Би “Үндэсний эвсэл”-ийг саяхан албан ёсоор байгуулсан ч энэ бол анхдагч нь ердөө биш. 2010 оны 9-р сарын 15-нд МАН-ын гишүүн, түүний дэргэдэх НАМЗХ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдоод нэг зүйл надад анзаарагдсан нь иймэрхүү улстөржсөн, улаан цэнхэрээрээ хуваагдсан байдлаараа бид хол…
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг төвийн зургаан дүүрэгт гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд суурьшлын бүсэд орж ирсэн 2153 тоо толгой малыг илрүүлж, 2140-ийнх нь эздийг тогтоон, хүлээлгэж өглөө. Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс, газар, хороодын албан хаагч нар ажиллаж байгаа юм.
“Занданшатар-III” чансаа өндөр нээлттэй шатарчдын тэмцээн “Занданшатар” шартын клуб дээр 4 дэх өдрөө үргэлжилж байна. Уг тэмцээнд шатрын олимп, дэлхий, улсын аваргууд өрсөлдөж байгаа юм. Тухайбал, Их мастер Б.Гүндаваа, Г.Мөнхгал, Б.Мөнгөнзул, Э.Хүслэн зэрэг өндөр чансаатай шатарчид өрсөлдөж байна. Тэмцээний үеэр шатрын Олон улсын Их мастер Б.Гүндаваатай ярилцлаа. -Энэхүү тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцана уу? -Энэ нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Бүх насныхан оролцсон холимог нээлттэй тэмцээн учраас их өрсөлдөөнтэй болж байна. -Өсвөр үеийнхэнтэй тоглоход ямар бодол төрж байна вэ? -Сүүлийн 15 жилийн хугацаанд өсвөрийн шатарчдын ур чадвар сайжирч байгаа. Тив, дэлхийн тэмцээнд тогтмол амжилт гаргадаг болсон. Энэ тэмцээний ач…
Дахиад л барилгад гал гарлаа. Тодруулбал, Натурын зам дагуу баригдаж байгаа барилгад өнөөдөр 13.20 цагийн үед гал гарчээ. Дуудлага ирсэн даруйд Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид шуурхай очиж гал унтрааж байгаа юм байна. Галын шалтгаан одоогоор тогтоогдoогүй байгаа аж. Дүнжингаравын уулзвар дээр “Дашваанжил” компанийн 60 тонн газ ачсан машин өөр машинтай мөргөлсөний улмаас маш ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэж, олон хүн орох оронгүй болсны дараа Шадар сайд С.Амарсайхан шаардлагатай бүх шалгалтыг өргөн хүрээтэй хийнэ, урдьчилан сэргийлнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэр эмгэнэлт явдал гараад нэг улирал ч өнгөрөөгүй байхад гал түймэртэй холбоотой дахиад нэг осол гарчихлаа. Хэзээ урьдчилан…