Зохиогч: Admin

Умард Солонгос ням гарагт дуунаас хурдан цэнэгт хошуу бүхий дунд зайн тусгалтай, хатуу түлшээр ажилладаг баллистик пуужинг амжилттай туршсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв. Энэхүү туршилтын зорилго нь ийм пуужингийн “хөөрөх, маневрлах үзүүлэлтүүд”, “шинээр бүтээсэн олон угсраа, өндөр хүчин чадалтай хатуу түлшт хөдөлгүүрийн найдвартай байдлыг шалгах” явдал байв гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө мэдээлжээ. Умард Солонгос ням гарагт Японы тэнгис рүү дунд зайн тусгалт баллистик пуужин харвасан нь энэ оны анхны ийм ажиллагаа болсон тухай Өмнөд Солонгосын арми өмнө нь мэдэгдсэн юм. Японы Засгийн газраас мэдэгдсэнээр, уг пуужин тус улсын эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд онгоц, хөлөг онгоцонд хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. Солонгосын хойгт хурцадмал байдал өсөн нэмэгдэж байгаа энэ үед Умардын тал хатуу түлшээр ажилладаг тив алгасах баллистик пуужин харваснаас хойш…

Дэлгэрэнгүй

-9870 хуурамч хаягнаас насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, зүй бус хэрэг сурталчилжээ! -Насанд хүрээгүй охидуудтай холбоо тогтоож зураг бичлэгийг нь авч эрхшээлдээ оруулж байна! – ФБ-ийн 400 мянган хаяг гэмт хэргийн санаа сэдэлтэй байж болзошгүй! -Эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих шаардлага улам бүр нэмэгдэж байна! Цагдаагийн ерөнхий газраас ийнхүү байнга анхааруулж байгаа. Үнэндээ нийгмийн сүлжээгээр орчин ухаан санаа нь төлөвшөөгүй бага, өсвөр насны хүүхдүүдийг битгий хэл насанд хүрсэн хүмүүсийг хуурч мэхлэх, хохироох хэрэг буурах бус улам нэмэгдэх хандлагтай  болж байна шүү! Улирлын амралт үргэлжилж байгаа ийм үед бяцхан хүүхдүүдийн гар утас, дэлгэцийн хэрэглээнд хяналт тавихгүй бол…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Налайх, Багахангай дүүргийн аж үйлдвэрийн парк болон “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн ажлын явцыг шалгаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 30 орчим арьс шир боловсруулах, завод, ноосны үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг. Тухайн орчимд хөрс, усны бохирдол ихээр үүсэж, энэ тухай гомдол санал 11-11 төв дээр тасралтгүй ирж байгаа. Тиймээс тухайн үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нүүлгэн шилжүүлж, дан ганц арьс…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны 01 дүгээр сарын 13-ны орой Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай хатуу хучилттай зам дээр том оврын ачааны автомашин, суудлын автомашин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар тухайн ослын улмаас 18 насны /жолооч, зоригч/ хоёр иргэн амь хохирч, 17-18 насны зорчигч хоёр өсвөр насны хүүхэд гэмтсэн харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалд эрсдэлийг үнэлж, хөдөлгөөний хурдыг багасгах, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, энэ талаар бусдад шаардлага тавьж, иргэний үүргээ биелүүлэхийг зөвлөн сэрэмжлүүлж…

Дэлгэрэнгүй

УАШТ-ий хамгийн өндөр хүлээлттэй барилдаан дэлхийн аваргуудын хооронд өрнөж, ялагчийн нэр эцсийн мөчид тодорлоо. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын финалын энэ өрсөлдөөнд П.Орхон 6:2-оор тэргүүлж явсан ч С.Цэрэнчимэд хоёр удаа хөлд нь орж ард нь гараад оноог тэнцүүлэв. Ингэснээр сүүлийн оноог авсан үзүүлэлтээр С.Цэрэнчимэд хошуучилж эхэллээ. Барилдаан өндөрлөхөд хорь гаруйхан секунд үлдсэн байв. П.Орхоны дасгалжуулагч челленждээ ялагдсанаар оноо бүр 6:7 болов. Эгзэгтэй энэ мөчид П.Орхон өрсөлдөгчөө дэвжээнээс түлхэн гаргаж ялалтын нэг оноогоо авч чадав. Мөн шүүгчид С.Цэрэнчимэдийг дэвжээнээс зугтаж гарсан үндэслэлээр торгосноор П.Орхон эцсийн дүндээ 8:7-гоор ялалт байгуулж, олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО

Дэлгэрэнгүй

Тайванийн Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дүнг зарлалаа.  Тооллогын комиссын мэдээлснээр эрх баригч Ардчилсан Дэвшилт Намаас нэр дэвшигч Лаи Чин-тэ 40 хувийн саналаар ялалт байгуулжээ. Ийнхүү Тайваний шинэ удирдагч ардчилсан хүчнээс тодорлоо. Тэрбээр  64 настай бөгөөд Харвардын төгсөгч юм байна. Ийнхүү Тайванийг эх газрын Хятадаас тусгаарлах ёстой гэж үздэг  эрх баригч Ардчилсан Дэвшилт  Намын нэр дэвшигч 3 сонгууль дараалан ялалт байгууллаа. “Сонгуулийн үр дүн Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Бээжингийн эрх баригчдад том цохилт болж байгаа юм” гэж ВВС мэдээндээ онцолжээ . Гэрэл зургийн эх сурвалж: CNN

Дэлгэрэнгүй

Киночид одоо алаан хядаан, цус нөжөө орхиод ард түмнийг соён гэгээрүүлэх тэр үндсэн үүргээ биелүүлэх цаг болжээ! Сүүлийн үеийн Монголын шинэ кинонууд бараг тэр чигээрээ араар тавилт, хормойны хэрүүл, үзэн ядалт, өс хонзон, хутга, буу, аллага, хүчирхийлэл, аймшигтай харгис хэрцгий зодоон, цус, нулимс, шорон гяндан, ор хөнжлийн явдал… Муу лалрыг ална, гичийг арчина гэх зэрэг бохир бүдүүлэг үгс зүгээр л энгийн жишээ боллоо. Бүр байчихаад нөгөө П… гэдэг хачиг шиг халдвартай муухай үг киноны урын санд “ориг”-оороо ороод ирэхийг үзлээ. Урлаг өөрийн гэсэн хэл бас хилтэй биз дээ? Хүний тэргүүн дээр архи, пивоны шил хагалах бол юу ч биш. Толгойгоо…

Дэлгэрэнгүй

Тайванийн засаг захиргааны тэргүүн болон хууль тогтоох байгууллагыг сонгох сонгуулийн санал хураалт орон нутгийн цагаар өнөө өглөөний 08:00 цагт 17 700 гаруй санал авах байранд эхэллээ. Засаг захиргааны тэргүүний сонгуульд эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас Лай Чин Тэ, хамгийн том сөрөг хүчин болох Гоминдан намаас Хоу Ю Их, хоёр дахь том сөрөг хүчин Тайванийн Ардын намаас Ко Вэн Же нар нэр дэвшиж байна. Бээжингийн шахалтыг эсэргүүцэх амлалт өгч буй Ардчилсан дэвшилтэт нам засгийн эрхээ үргэлжлүүлэх үү, эсвэл Хятадтай яриа хэлэлцээгээ нэмэгдүүлэхийг уриалж буй сөрөг хүчний намууд засгийн эрхэнд гарах уу гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байна. Одоогоор Тайванийн нэг танхимтай хууль тогтоох байгууллагад Ардчилсан дэвшилтэт нам олонхын суудал эзэлж байгаа юм. Гэхдээ энэ удаагийн сонгуульд аль нэг нам дангаараа…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсээс бүрдсэн “Хуралдай” зөвлөлдөх танхим байгуулагдсан. Өнөөдрийн уулзалтад парламентын спикерээр ажиллаж байсан Н.Багабанди, С.Төмөр-Очир, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл нар хүрэлцэн ирж оролцов. Уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ, “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалт Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдөр зохион байгуулагдаж байгааг тодотгоод Зөвлөлдөх танхимын гишүүдэд Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. Үргэлжлүүлэн хөтөлбөрийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулж, холбогдох хууль тогтоомжуудын талаар Хуралдай зөвлөлдөх…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцлаа. Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын төсөл нь дөрвөн үе шаттай хэрэгжиж буй. Нэгдүгээр үе шат нь энэ оны аравдугаар сард дуусна. Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын төвийн эрчим хүчинд 150 мВт хүчин чадлыг нийлүүлэх юм. Хоёрдугаар үе шат буюу 2025 онд дараагийн 150 мВт-ыг нийлүүлэх аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -2023 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 12.3…

Дэлгэрэнгүй