Зохиогч: Admin

Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн  нүхэн гарцаас хамгийн том нь юм.  Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал, Таван шарын гарамын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг хаадаг ба оргил цагтаа 5 цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. “Монгол генералын өдөр” бол үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид байсаар ирсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, алдар гавьяаг хойч үедээ алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн хэргийн өргөн мэдлэг, амьдралын баялаг туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв. 1990-ээд оны нийгмийн шинэчлэлийн ээдрээтэй цаг үед улсыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас хамгаалах салбарыг шинэчлэн байгуулж, ардчилсан тогтолцооны бие даасан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан генералуудад талархал илэрхийлэв. Генералууд өргөсөн…

Дэлгэрэнгүй

Ховд аймгийн Дарви сумын нутагт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 01:48:39 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.79 93.48 Тухайн газар нь хоёр малчин айл нутагладаг бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.

Дэлгэрэнгүй

МАХН-ын дарга асан Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “…Сүүлд Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр тааралдаад надаас уучлалт гуйсан юм. Ингэхдээ “Ц.Нямдорж өдөр бүр миний өрөөнд орж ирээд энэ хүнийг л баривчлахгүй бол болохгүй гэж хэлж байсан” гэсэн. Ц.Элбэгдорж уучлалт гуйж байгаа нь зөв ч нөгөө талаар хууль, шүүхийн байгууллагыг удирдаж, Ц.Нямдорж түүнд оролцож байсан нь батлагдаж байгаа юм” хэмээн ярьсан байдаг. 2010 онд хуралдсан МАХН-ын 26 дугаар Их хурлаас тус нам Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ сэргээсэн билээ.  Гэхдээ энэхүү улстөрийн шийдвэр  экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт таалагдаагүй юм. Тэр ч утгаараа МАХН гэдэг нэрээ авч үлдэж, улмаар Улсын дээд шүүхээр баталгаажуулж дөнгөсөн…

Дэлгэрэнгүй

АН-ын даргыг сонгох сонгууль 2021 оны 3 дугаар сарын 28-нд нийт гишүүдийнх нь хүрээнд болж өндөрлөсөн. Уг нь АН гэдэг улстөрийн субьектийн хувьд нэг л хүн даргаар нь сонгогдох ёстой. Гэтэл хоёр хүн тодров. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат С.Эрдэнийн талаас намын даргаар сонгогдсон бол Ц.Тувааны талаас зохион байгуулсан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл (ТЭСО) ялалт байгууллаа. М.Тулгат дөрөв, О.Цогтгэрэл гурван хүнтэй өрсөлдсөн. Бүр цаад эх сурвалжийг нь харвал Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүний хооронд энэхүү өрсөлдөөн өрнөж тус тусдаа ялалт байгуулсан гэхэд болно. УИХ-ын гишүүн Ц.Тувааны (Х.Баттулга) талын О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа нарын мэтгэлцээн телевизийн суваг болгоноор шахам хэдэн орой гарсан ч,…

Дэлгэрэнгүй

“Тунгалаг тамир” киноны баян Павловын хуншгүй эхнэрийн хүүхэд ялгаж бэлэг өгдөгтэй яг адилхан тохиолдол намайг 5 дугаар ангид буюу 1985 онд болж билээ. Тухайн үед зун байсан болохоор би Баян-Уул /Говь-Алтай/ сумын малчин авга ахындаа очоод байлаа. Нэг өглөө саахалт айлын гадаа нэгэн суудлын тэрэг /УАЗ-469/ зогсож байна. Хотоос айлчин гийчин ирсэн гэнэ. Хүүхэд л болсон хойно би давхиад очлоо. Хот газрын бололтой буурал халимагтай махлаг биерхүү ах, эхнэрийнхээ хамт байв. Эхнэр нь сүүлд орж ирсэн хүүг харснаа нөхөртөө “Энэ нөгөө хэний ганц хүү ш дээ” гэж хэлээд цүнхээ ухаж атга дүүрэн Оросын ирис чихэр өгөв. Хүүхэд болохоороо би ч…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн мягмар гарагт Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажилласан. Энэ үеэр орон сууцны хотхонуудын голд орц гарц хааж, эзэмшлийн газраасаа хэтрүүлсэн хашаа барьсан зөрчлийг арилгах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Үүний дагуу өнөөдөр Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба, тус дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын ажлын алба хамтран эзэмшигчид нь шаардлага хүргүүлэн кадастрын зургийн дагуу хэтрүүлэн барьсан хашааг татуулах ажлыг эхлүүлжээ. Тухайн хашаа нь иргэн н.Цогнямийн эзэмшлийн газар бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/787 тоот захирамжтай 15669 ам дөрвөлжин хэмжээтэй газар аж. Улмаар барилга барих зорилгоор хашаа хатгахдаа зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ уртааш…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг энэ сарын 26-28-нд хүлээн авч байна. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа. Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөв. Нам, эвслийн удирдлагууд сонгуульд…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх тавдугаар сард Монгол орны нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн бөгөөд төвийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу, говийн зүүн урд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна. Сарын эхэн үе буюу нэгдүгээр арав хоногийн эхээр нутгийн баруун болон төвийн нутгаар сэрүүсэж бороо, нойтон цас, цас орж, салхи шуургатай байна. Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар температур сэрүүсэж, цасан болон шороон шуургатай. Аажмаар дулаарч сарын дунд үе буюу хоёрдугаар арав хоногийн дунд, сүүлч үеэр дулаарна. Сарын эхэн үеэр…

Дэлгэрэнгүй

“Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийн арга хэмжээ UG Arena-ийн их танхимд үргэлжилж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний санаачлагч, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” гэсэн үндсэн илтгэл танилцуулгыг хийсэн юм. Хот хөдөөгөөс ирсэн 3100 гаруй оролцогчдын төлөөлөл албаны хүмүүсээс асуулт асууж хариулт авав. Малчин, хоршоологчдын хамгийн их сонирхож буй асуулт нь хөрөнгө оруулалтын зээл байв. Оролцогчдын зарим асуултад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ийм хариулт өгөв. -Өөр, өөр сумын малчид нийлж хоршоо байгуулж болох уу? -Болохгүй. Нэг сумын нэг багийн 9 ба түүнээс дээш айл нийлж хоршоо байгуулж болно. Хоршооны гишүүн нэг малчин айл 20-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын…

Дэлгэрэнгүй