Зохиогч: Admin

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.06) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиож, “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд ойн хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран 200 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.…

Дэлгэрэнгүй

Mонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсад суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа. Одоогоор Монгол Улсаас БНСВУ-д нийт 34 монгол оюутан суралцаж буй бөгөөд үүний 11 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд суралцаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал амжилттай, өндөр үр дүнтэй болсон бөгөөд ирэх онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан БНСВУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахаар болсныг хэллээ. Ирэх жилүүдэд найрсаг харилцаатай Монгол, Вьетнамын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд вьетнам хэлтэй…

Дэлгэрэнгүй

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас малдаа яваад төөрсөн Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө. Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалаад байна. Онцгой байдлын байгууллагад 16:00 цагийн байдлаар дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСВУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдгийг цохон тэмдэглээд, энэ хүрээнд БНСВУ-тай худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-тэй хийсэн яриа, хэлэлцээ амжилттай, үр дүнтэй болсныг дурдаад айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чиглэлд хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэж…

Дэлгэрэнгүй

Өдрийн 13 цагийн үед орцонд хүмүүс чанга чанга хашгиралдах сонсгогдлоо. Гэгээн цагаан өдөр юун хэрүүл зодоон болдог билээ гээд гарч харвал шатан дээр 11-12 дугаар ангийн бололтой 3 банди, нэг охин зогсч байна. “Та нар чинь яагаад нийтийн эзэмшил газарт хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байгаа юм бэ? Энэ чинь хүмүүс амьдардаг орчин. Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?” гэвэл шатан дээр мордоод цахилгаан тамхины утаа олгойдуулсан биерхүү хөвгүүн “69 ш дээ. Уучлаарай, одоо гарлаа” гэв. Гэвч тэд тэр даруй гарсангүй, хэсэг хугацааны дараа шил хагарах чимээ сонсогдов. Дахин гарч харвал шалаар нэг пивоны бутарсан шил харагдлаа. Тэд хичээлээ тараад…

Дэлгэрэнгүй

Улсын нийслэлд амьдарч байгаагаа ойлгодоггүй, соёл иргэншлийн бичигдсэн болон бичигдээгүй хууль дүрэмд захирагдаж, бусдын эрх ашгийг хүндэтгэж амьдрах талаар өчүүхэн ч ойлголтгүй нийгэмшээгүй хүмүүс ямар их болоо вэ? Гудамж талбайд цэр нусаа хаяхыг байх л ёстой үзэгдэл мэтээр ухамсарлах нь бүр ч гамшиг. Энд тэндгүй хөлдсөн нус цэр, өтгөн шингэн шүлс. Наанадаж хүний эрүүл мэнд, цаанадаж Монгол Улсын нэр хүндэд ямар муу нөлөө үзүүлж байгаагаа хаа тааралдсан газраа нус цэрээ хаяж явдаг бүдүүлгийн туйлуудад яаж ойлгуулж, тэдний толгойд жаахан ч гэсэн салхи оруулах вэ?! Шүлс, нус цэр халдварт өвчний дэгдэлтийн хамгийн гол шалтгаан гэдгийг өчүүхэн ч тоодоггүй ухамсар нь уландаа…

Дэлгэрэнгүй

НЗДТГ Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, барилгажилттай холбоотойгоор иргэдээс www.ulaanbaatar.mn цахим хуудсаар санал авч, асуудлыг шийдвэрлэдэг болох шийдлийг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авч эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Их тойруу дотор буюу нягтаршил ихтэй байршилд шинээр 1500 орчим барилга барихаар барилгын зөвшөөрөл олгосон байна. Нийслэлээс нягтаршлыг багасгах бодлого баримталж байгаа бөгөөд Урт цагааны барилгыг нурааж, өндөр барилга барих нь дэвшүүлж байгаа бодлоготойгоо нийцэхгүй. Иймээс Урт цагааны 8000 ам метр талбай бүхий барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс 2023 оны 10 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1147 этгээдийн ХАСУМ-ийг хүлээн авснаас 1005 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлэв. Эдгээрээс зөрчилгүй 925, буцаасан 22, анхааруулсан 58 байна. Одоогоор ажиллагаанд 142 этгээдийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Тамгын газрын удирдах албан тушаалтан “А”, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан “О”, Төв аймгийн Баянцогт сумын ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтан “Д”, Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Г”, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын Тамгын газрын…

Дэлгэрэнгүй

Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50% бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ. D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн Та D-Өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө, маргаашдаа буюу 3,4-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна. Үүнд: • Арваннэгдүгээр сарын 3-нд Монгол орны нутгийн баруун хагаст, • Арваннэгдүгээр сарын 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, • Арваннэгдүгээр сарын 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. • Агаарын температур өмнөх хоногуудаас 5-15 градусаар эрс хүйтрэх төлөвтэй байна. ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРАХ НУТГУУД: • Арваннэгдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутаг болох Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийнхаа өмнөд хэсгээр хүчтэй салхитай. • Арваннэгдүгээр сарын 3-4-ний шилжих…

Дэлгэрэнгүй