Зохиогч: Admin

АН-ын дарга Л.Гантөмөр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр “Энэ удаагийн сонгууль бол зөвхөн АН-ын сонгууль биш ээ. Монголын ардчилал байх уу, үгүй юу гэдгийг шийдэх сонгууль юм. Тойрогт нэр дэвшигчдээ гаргаж ирэхдээ дөрвөн удаа судалгаа хийсэн. Тойрогт танигдсан байдал, шийдэл, ард түмний хүлээлт зэргийг харгалзсан. Жишээ нь, Х.Баттулгыг бид ялагдаагүй Ерөнхийлөгч гэж үзэж байгаа учир нэр дэвшүүлсэн. Хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж үзэж байгаа учир Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн” гэв. Гэхдээ АН-ын даргын энэ байр суурь гадаадад байгаа хүний дургүйцлийг хүргэх нь дамжиггүй. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүүвэй өртөө” болон “Ийм Бол Гоё” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар иргэдэд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах, хөхөөр хооллолт болон эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих “Бүүвэй өртөө” төслийг хэрэгжүүлэх юм. “Бүүвэй өртөө” төслийн хүрээнд хүүхэд хуурайлах, хөхүүлэх зориулалт бүхий жишиг өрөөнүүдийг төрийн байгууллага болон ААН-үүдэд тохижуулахад харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана. Тодруулбал, Дүнжингарав болон Мишээл экспо төвд байрлах “Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдэд эх хүүхдийн өрөөг байгуулах юм. Түүнчлэн ААН болон төрийн үйлчилгээний байгууллагуудад…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслээс нэр дэвшигч болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд хүлээн авлаа. Ажлын хэсэгт 19 нам, 2 эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, нийт 1370 нэр дэвшигчийн баримт бичгийг ирүүлэв. Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Монголын либерал нам нэр дэвшигчдийн баримт бичгийг хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, Ардчилал шинэчлэлийн нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.05.20-05.26 /нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 64 нь гал түймэр,11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ анхаарууллаа.

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн асан Г.Уянга ТВ-9 телевизэд өгсөн ярилцлагадаа “Нэр дэвшүүлэлтийг, жагсаалтыг харж байхад АН болоогүй байна, шинэчлэгдээгүй байна, хуучнаасаа салаагүй байна. нөгөө л хуучин лидерүүд, зууралдсан зунгааралдсан хэвээр байна. Ийм хүмүүс залуустаа орон зайгаа тавьж өгөх болоогүй байна гэж харамссан. Энэ намд Ц.Элбэгдорж гэдэг хүний нөлөө хэвээр байна. С.Баярцогтыг нэр дэвшүүлчихээд ямар нам ялна гэж бодох юм. Б.Хурц гэдэг алуурчинг нэр дэвшүүлчихээд ямар нам ялах юм бэ? Ц.Элбэгдоржийн нөлөө хараанд шууд байдаг ийм хүмүүсийг жагсаалтын дээр оруулах, гарцаагүй гишүүн болгох, өөрсдийн хүнээ төрийн дээд байгууллагад байршуулах сонирхол байсаар байна. Зарим хүмүүс  өөрийгөө аварч хамгаалах гэж, гэмт хэргээ хайцаалах гэж төрийн…

Дэлгэрэнгүй

“Өнөөдөр 2024.05.25-ны өдөр Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн бүртгэлээ хуулийн хугацаанд багтаан Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өглөө. Тус бүртгэлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Үндэсний бодлогын хорооны тэргүүлэгч О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар Сонгуулийн Ерөнхий хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө” гэж АН-аас мэдээллээ. Гэхдээ нэр дэвшилтээс улбаалсан зөрчил үүссэн нь зарим сайтын мэдээллээс тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ыг сонгуульд оролцуулахгүй байх хэмжээнд хүртэл зарим хүмүүсийн уур бухимдал дээд цэгтээ хүрч, улмаар тус тусынхаа мэдлийн хэвлэл мэдээллийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх хуулийн хугацаа өнөөдөр болж байна. Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Хүний эрх дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас оролцох нэр дэвшигчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр хүлээлгэн өглөө.  МАН-аас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 78, жагсаалтаар нэр дэвшүүлэх 48 нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээлгэн өгөв. Монгол Ардын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар баталлаа. Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд: -эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах; -ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; -ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах; -ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох; -ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх; -ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа…

Дэлгэрэнгүй

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ өдөрлөг болон зохион байгуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлснээрээ онцлогтой. Тус өдөрлөгт 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 34 орны 20 мянга гаруй хүн гүйж байна. Уг олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийг идэвхжүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийн өдөр тутам биеийн тамираар хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилготой. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг хоёр дахь жилдээ өдөрлөг…

Дэлгэрэнгүй

Жилдээ ганц тохиодог автомашингүй өдөр өнөөдөр тохиож байна. Хотын төвөөр хүүхдээ дагуулж тааваараа зугаалсан хүмүүс олон байна. Гэхдээ дугуй, цахилгаан дугуй, скүүтэр унасан залуус явган алхах хүүхэд, хүмүүст халтай байна. Хүүхэд нь дураараа гүйх ч нөхцөл алга. Хойно, урдаас нь мөргөчих шахам давхих дугуйчид, скүүтэрчид машины аюулыг санагдуулмаар эрсдэлтэй байна шүү! Энэ өдөр дугуй, скүүтэрийг ч хориглоё. Эс бөгөөд хүүхэд багачууд, настайчууд, эрүүл чийрэг залуус ч хар хурдаараа давхилдах дугуйчдад мөргүүлж бэртэх аюул бодитой байгааг холбогдох албаныхан анхаарна уу! Д.Дорж

Дэлгэрэнгүй