Улаанбаатарт дугуйн зам гэхээр орчин ховор. Гэтэл дугуй, скүүтэр, мотоцикль унасан залуус улам л олшироод байдаг. Тэд явган хүний замаар хээр хөдөө явж байгаа юм шиг давхиж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгааг зүгээр хараад өнгөрөөж болохгүй ээ. Европт л гэхэд машин зам, дугуйн зам, явган хүний зам нь тус тусдаа байдаг. Өөр өөрсдийнхөө л замаар зорчдог болохоор осол аваар барагтай бол гарахгүй. Хүүхдээ хөтөлсөн хүмүүс тайван алхах боломжтой. Гэтэл манайд явган хүн аюулгүй алхах боломж алга. Энэ байдалд яаралтай анхаарал хандуулах цаг болжээ! Д.Дорж
Зохиогч: Admin
УИХ-ын ээлжит сонгуулийн Vlll тойрог, Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөө танилцуулах уулзалтаа алслагдсан 11, 20, 33 дугаар хорооны иргэд, сонгогчидтой хийлээ. Баянзүрх дүүргийн 11, 20, 33 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт бол алслагдсан, малчин өрхүүдтэй. Гэвч хөгжлийг алс бус ойр байх зорилгыг дэвшүүлж өнгөрсөн хугацаанд тохижилт, бүтээн байгуулалтын олон ажлыг Баянзүрх дүүрэгт шат шатандаа хэрэгжүүлснээр иргэдэд хөгжлийг ойртуулж чадсан. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарт алслагдсан хороодын иргэд итгэл хүлээлгэж, дэмжихээ илэрхийлж байлаа. Мөн…
УЛААНБААТАР ХОТ, БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21…+23 градус дулаан байна. УЦОШГ Голуудын усны түвшин үерийн аюултай түвшингээс Туул 21см, Хэрлэн 48см-ээр даван үерлэж цаашид усны түвшин нэмэгдэж болзошгүй тул ард иргэд та бүхэн үер усны аюулаас урьдчилан сэргийлж гол, нуурын эрэг орчимд амарч зугаалахгүй байх, баталгаат зам, гүүрээр зорчиж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсын Олий Мажлис-ийн Сенатын дарга Танзила Нарбаева-г хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч, хоёр улсын төрийн тэргүүний албан ёсны хэлэлцээ халуун дотно, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй болсныг онцоллоо. Нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Үүнд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Сенатын дарга Т.Нарбаева Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд Узбекистан Улсын төр, засаг, парламентын…
АН “уржигдар”: Ер нь ардчиллынхан эхнээсээ нэг гэрт яваагүй шүү дээ. 1990 оны 2 дугаар сарын 18-нд сард болсон Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны анхдугаар их хурлаар Монголын Ардчилсан Нам /МоАН/-ыг байгуулж байгааг зарлан тунхагласан хэдий ч цагаан морин жилийн хувьсгалд оролцсон болон ардчиллыг дэмжигч хүмүүс зөвхөн энэ намын дээвэр дор нэгдэж нягтарч чадаагүй юм. Р.Гончигдоржийн байгуулсан Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Монголын Социал Демократ Нам мэндэлсэн бол Да.Ганболдын Шинэ дэвшилт холбооныхон Монголын Үндэсний Дэвшлийн Нам /МҮДН/ гэгчийг байгуулж билээ. МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч С.Зориг ч гэсэн тухайн үед МоАН-ынхантай ганзага нийлэлгүй Бүгд Найрамдах Нам /БНН/, дараа нь Нэгдсэн Нам /НН/-ыг үүсгэж, бие…
Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгоны иргэд сонгогчидтой уулзаж, УИХ-ын сонгуулийн онцлог, МАН-ыг багаар нь яагаад сонгох ёстойг тайлбарлалаа. Энэ удаагийн сонгуулиар намын жагсаалт болон томсгосон тойргоос парламентын 126 гишүүн сонгогдоно. Ингэснээр иргэдийн төлөөлөл хууль тогтоох байгууллагад нэмэгдэж, зөвхөн нэг аймгийн аль нэг сум биш, Монгол Улсын хөгжлийг том зургаар хардаг болно. Тиймээс Сэцэн ханчууд сонгуульдаа идэвхтэй оролцож, Ерөнхий сайдаа багаар нь сонгож, эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлэх боломж олгон, авлигын эсрэг ард түмний ялалтад нэгдэхийг уриалав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт Монгол Ардын намаас У.Отгонбаяр,…
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал, Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд: Д:6 “Шар хоолойн ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл, Д:7 “Арцатын ам – Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл, Х:12 “Хонхор – Офицеруудын ордон” чиглэлд 21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, Ү:24 “Ургах наран хороолол – Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна. “Эс энд эй транс” ХХК дараах хоёр чиглэлд: Д:8 “Тахилт зам анги – Толгойт – 21-р хороолол -…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Н.Алтаншагайгийн талаар өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгчээ. Хотын дарга “Н.Алтаншагай аливаад тууштай, нягт нямбай ханддаг байдал нь өнөөгийн Сонгинохайрхан дүүргийн өнгө төрхтэй шууд холбоотой” хэмээснийг сонгогч олон нийт бодитой дүгнэлт хэмээн олзууран хүлээн авчээ. Нэр дэвшигч Н.Алтаншагай хариуд нь “Миний бие Хотын дарга Х.Нямбаатартай сүүлийн 12 жил хамтран ажиллаж байна. Ажил хэргийн хамтрагчийн хувьд намайг цөөн үгээр тодорхойлж, амжилт хүсжээ. Танд баярлалаа” гэж талархалаа илэрхийлэв. Д.Дорж
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.17-23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан байна. Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 66 нь гал түймэр, 26 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав. Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа. Цэцэг өргөсний дараа Түүхийн…