Зохиогч: Admin

Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв. Тэрбээр “Гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачидтай хамтран судалга хийх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийг анх удаа байгуулж, үүн дээр суурилан Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж, УИХ, Засгийн газартайгаа хамтран, хотын эдийн засгийг тэлэхэд анхаарч ажилласан. Үүний үр дүнд нийслэлээс төсөвт төвлөрүүлдэг байсан 420 тэрбум төгрөгийг хотод үлдээх…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд мэдээлэл хийлээ. Тэрбээр: -Улсын хэмжээнд цахим залилан, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, халаасны хулгай зонхилж байгаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн зургаан жилийн хугацаанд мансуурсан гэх үндэслэлээр нийт 898 зөрчилд 1173 хүн холбогдсон. Улаанбаатар хотын хэмжээнд хяналтад байгаа 145 иргэн байна. Сүүлийн үед гадаад улсаас синтетик буюу химийн гаралтай мансууруулах бодисуудыг олон улсын шуудан илгээмж ашиглан хүүхдийн тоглоом, гэр ахуйн бараа, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн эд…

Дэлгэрэнгүй

ХҮН-аас өчигдөр “Цавчаа ногоонуудыг нийлүүлсэн Zyle motors, Vietnam daewoo bus co.ltd компаниудын асуудлыг Солонгосын прокурор болон цагдаагийн байгууллагад хандан шалгуулахаар ХҮН намын хуулийн баг ажиллаж байна. Маргааш БНСУ-ын ЭСЯ-нд хүлээлгэж өгөх тул хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг хүсье. Солонгос улс дахь манай хуулийн баг эдгээр компаниудад хариуцлага тооцох хүртэл ажиллах болно” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр БНСУ-ын Элчин сайдын яам уг хүсэлтийг хүлээн авчээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний насанд хүрсэн хөвгүүд, мөн “The Trump Organization” байгууллагын удирдлагуудыг 250 сая ам.долларын залилангийн хэрэгт буруутгасан иргэний хэргийн шүүх хурал даваа гарагт эхэлжээ. Уг шүүх хуралд Д.Трамп биечлэн оролцож, улмаар шүүх хурлыг сонгуулийн кампанит ажлынхаа нэг хэсэг болгон хувиргажээ. Шүүхийн байрны гадаа Д.Трамп “шулам агнах явцыг өөрийн биеэр үзэхээр ирлээ” гэж хэлжээ. Тэрбээр Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летициа Жеймсийг хүчирхийллийн гэмт хэрэгтэй тэмцэхийн оронд өөрийнх нь араас хөөцөлдөж байна хэмээн хэл амаар дайрч, улмаар хэргийг хянаж буй шүүгч Артур Энгороныг шүүмжилсэн байна. Эхний гэрчийн мэдүүлгийг Д.Трампын нягтлан бодогчоор олон жил ажилласан Дональд Бендер Нью-Йоркийн Ерөнхий прокурорын 2011 оны санхүүгийн баримт бичгүүд, тэр дундаа Иванка Трампын…

Дэлгэрэнгүй

Боловсрол, шинжлэх ухааны яаманд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос салбарын хэмжээнд хамтын хэлэлцээг эхлүүлэх мэдэгдэл саналыг хүргүүлсэн билээ. Уг санал, мэдэгдэлд БШУЯ-наас дараахь хариултыг өгөв. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.2-т “Тухайн байгуулагад хоёр, ба түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан байдаг. Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд асуудлыг ярилцаж хамтын төлөөллөө томилох, томилогдсон бүрэлдэхүүн бэлэн болсны дараа салбарын хамтын хэлэлцээр байгуулахад татгалзах зүйлгүй гэв. Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй талаараа мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр: -Би Нийслэлийн Засаг даргын ажлаа авснаасаа хойш Эрх зүй, Эдийн Засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөрийг бий болгохыг зорьж, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, төрж, өссөн Улаанбаатар хотынхоо хөгжлийн төлөө ажиллахыг хичээлээ. Ажлаа 2020 оны аравдугаар сарын 23-нд хүлээж аваад, Улаанбаатар хотод сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үүссэн, тулгамдсан асуудлыг шийдэхийг зорьж ажиллахаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллаж, Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд төдийгүй орон нутгаас сонгогдсон гишүүд нэгдэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог…

Дэлгэрэнгүй

Улстөрийн намууд дэргэдээ эмэгтэйчүүдийн, залуучуудын байгууллагатай байхыг хоригломоор юм. Үзэл бодлоороо ялгарах, талцах хандлага эндээс гарч байна. Хамгийн гол нь яг тухайн намын үзэл баримтлалыг судлан ойлгож, сэтгэл зүрхээрээ дэмжихээсээ илүү сонгуульд нэр дэвших, албан тушаалд очих гишүүр гэдэг талаас нь намын дэргэдэх холбоог харж, элсдэг нь нууц биш. Жинхэнэ өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүст үүнээс болж орон зай олддоггүй. Д.Дорж

Дэлгэрэнгүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ногоон автобусны бүх тендерийг цуцлах чиглэл өгчээ. Түүнчлэн УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Мөн нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн асуудлуудыг судлах, шийдвэрлэх, санал боловсруулах, хяналт шалгалт хийх УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тогтсон байна. Мөн ногоон автобусны асуудлаар Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн Цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж буй. Тус ажлын хэсгийн мэдээллийг лхагва гарагт Засгийн газар хэлэлцэж, холбогдох хариуцлага тооцох ажил шат дараатай хийгдэх аж. Ирэх оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ирэх даваа гарагт…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2023.10.02) 10 цаг 01 минутад  гишүүдийн 71.2 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм. Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ / Тэрбээр хэлсэн үгэндээ, УИХ-ын энэ удаагийн бүрэн эрхийн “отгон” намрын чуулган эхэлж байгааг онцлоод Монголын улс төр уламжлал, шинэчлэлийн зааг үеэ туулж…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор “Шинэ сэргэлт”: Ахмадын оролцоо” үндэсний чуулган өнөөдөр боллоо. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, төрөөс ахмадын талаар баримтлах шинэчлэлийн бодлого, арга хэмжээг тэдний саналд үндэслэн тодорхойлох зорилготой уг чуулганд Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэлээ танилцууллаа. Тэрбээр “21 аймгаа тойрч ажиллаад ирлээ. Цар тахлын дараах томоохон хэмжээний уулзалт учраас иргэдийнхээ санал хүсэлтийг бүгдийг нь сонслоо. Зарим аймагт иргэдийн уулзалт 8-9 цаг үргэлжилсэн. Есдүгээр сарын 02- 29 хүртэл 15 мянга орчим иргэнтэй уулзсан байна. Аймгийн иргэдээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хаягласан 100 гаруй өргөдөл, хүсэлт, санал ирж баталгаажсан. Нийтдээ 3800 орчим…

Дэлгэрэнгүй