Зохиогч: Admin

Нийтийн тээврийн жолооч бол бусдын амь насыг хариуцаж яваа маш хариуцлагатай ажил, мэргэжил. Харамсалтай нь албан үүргээ ухамсарладггүй бүдүүлэг хүмүүс автобус жолоодоод жишим ч үгүй явдаг болжээ. Автобусны жолооч нэг л алдаа гаргадал маш олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлтэй. Үүнийг тоохгүй хүмүүст хатуу шаардлага тавих болжээ. Хөдөлгөөнд оролцож байж нэг гараараа утсаа, нөгөө гараараа жолоогоо бариад өчнөөн олон буудал явах ухамсаргүй хүн нийтийн тээвэрт тэнцэхгүй! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Иргэн Б.Хурц нь Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-нд холбогдуулан “Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн Б.Хурцыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргажээ. Тус шүүх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч, 2024 оны зургаадугаар сарын 3-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, 2024 оны зургаадугаар сарын…

Дэлгэрэнгүй

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн уулзалт, зөвлөгөөн Архангай аймагт болж байна. Зөвлөгөөний үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаарх мэдээллийг өгөх үеэрээ Архангай аймгийн Цахир суманд шинээр байгуулагдсан хоршоодын үйл ажиллагааг жишээ болгон танилцуулж, талархал илэрхийллээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр улсын хэмжээнд 2500 хоршоо шинээр байгуулагдаж, 25908 хүн шинээр гишүүнээр элссэн байна. Харин Архангай аймгийн хувьд 296 хоршоо шинээр байгуулагдаж, 2454 хүн гишүүнээр элсжээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хангайн бүс идэвхтэй оролцож байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлоод “Би Архангай аймгийн Цахир суманд шинээр байгуулагдсан таван хоршооны төлөөлөлтэй уулзсан. Маш идэвхтэй, өндөр зохион байгуулалттай ажиллаж байна. Миний…

Дэлгэрэнгүй

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна   Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд  тусгажээ. Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай…

Дэлгэрэнгүй

АН-аас УИХ-д нэр дэвшсэн хэдэн хүн өчигдөр мэдээлэл хийж “МАН шударга өрсөлдөж чадахгүй, хар пиар хийгээд байна” гэж гомдоллоо. Бас “Ерөнхийлөгч ховолсон” гэж цэцэрлэгийн хүүхэд аятай эрхлэв. Үнэндээ өөрсдөө эрүүлээр өрсөлдөж байгаа гэвэл үгүй шүү дээ. Бүхэл бүтэн тролл баг ажиллуулж байгааг нь сонгогчид мэднэ. Бас эрх баригчдын хийж бүтээсэн гэрэл гэгээтэй бүхнийг харлуулж, нулимж байгаа нь хар пиар биш гэж үү? Хасах руу ороод байсан эдийн засгийг  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын оновчтой шийдвэр, УИХ-ын дэмжлэг өөрчилж чадлаа. Aвлигатай нам харгалзахгүй тэмцсэний үр дүнд олон жилийн луйвар, булхай ил болов. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгаа сэргээх шат дараалсан арга…

Дэлгэрэнгүй

Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 50 МВт-ын шинэ Дулааны цахилгаан станцыг өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байсан юм. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Дулааны цахилгаан станц нь 36 МВт-ын хүчин чадалтай бөгөөд зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт 2024 оны байдлаар үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлаас 25-27 МВт-аар хэтрээд байгаа юм. Жилд 300 сая.кВц цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх шинэ Дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор Дорнод, Сүхбаатар, Хэнтий…

Дэлгэрэнгүй

Зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллана. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/656 тоот захирамжийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан бүрэлдэхүүн хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэнэ. Завьт эргүүлийн бүрэлдэхүүн Хэрлэн голын Дивизийн гармаас Хадан хошуу, Тэрэлж голын гармаас Майхан Уул, Хар усан тохойгоос Хадан хясаа хүртэл Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм. Иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлэх, аврах, эрэн хайх ажиллагааг богино хугацаанд гүйцэтгэх зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээг 14 дахь жилдээ…

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтын нэгдүгээрт нэр дэвшсэн Н.Номтойбаярыг авилга албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэдэг үндэслэлээр СЕХ-ноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзасан хариу өгсөн юм. Уг шийдвэрийг хууль бус гэж үзэн, “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр шүүхэд хандсан билээ. Тэгвэл өнөөдөр уг маргаантай холбоотой асуудлыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцэж, Сонгуулийн Ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан СЕХ-ны акт нь хууль бус болохыг тогтоож, СЕХ-г “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтын нэгдүгээрт бүртгэхийг даалгаж шийдвэрлэлээ. Ингэснээр “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр тус эвслийн жагсаалтаа тэргүүлэн УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх…

Дэлгэрэнгүй

Баруун бүсийн хоршоологчид, шинэ цагийн бизнесмэн малчид өнөөдөр Завхан аймагт чуулж зөвлөлдлөө. УИХ-аас эрсдэл даахуйц мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх тухай анхдагч хуулийг баталснаар Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 3681 хоршоог байгуулахаар нэрээ аваад байгаа аж. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 25900 гаруй малчин хоршооны гишүүнээр элсээд байгаа юм байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойшхи хугацаанд байгуулагдсан 2500 хоршооны 648 нь баруун бүсэд байгаа аж. Тус бүсийн 6746 малчин “Шинэ хоршоо”-нд нэгджээ. Мөн өнгөрсөн хугацаанд хоршооны гишүүн малчдад арилжааны банкуудаас 21.6…

Дэлгэрэнгүй