Зохиогч: Admin

Өнгөрсөн долоо хоногт ой хээрийн түймэр дөрвөн удаа гарлаа. Өчигдөр /2024.03.31/-нд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ой хээрийн түймэр гарсан дуудлага 15:49 цагт хүлээн авч, 18:14 цагт цурамд оруулсан. Урьдчилсан байдлаар 2.5 га талбай өртсөн байна. Мөн нийслэл, орон нутагт обьектийн гал түймрийн найман тохиолдол гарав. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг XX хороо, “Хөрш заан” хотхоны урд “Туул” голын бургасанд гал гарч байна гэсэн дуудлага /2024-03-31/ өчигдөр 19:57 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах, 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж иргэн Н шашны зан үйл үйлдэж бургасан дунд гал гаргасныг унтрааж аюулгүй болголоо. Мөн тухайн…

Дэлгэрэнгүй

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэж, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор есөн дүүргийн 59 хорооны 28,074 айл өрхөд шар усны үерээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт сэрэмжлүүлэг хүргэлээ. Өндөр уулын ам, гол устай ойр суурьшиж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цас, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн, сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сэрэмжлүүлж байна. Мөн үерийн далан,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Б.Саранчимэг нарын хамт олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэллээ. Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж яваа нийслэл, аймаг, дүүргийн харьяа төр болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 2500 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл уг арга хэмжээнд оролцжээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэхдээ, эрүүл мэндийн салбарын бүтэц, тогтолцооны өөрчлөлт, бодлогын шинэчлэлээс танилцуулж, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зорилтот санаачилгуудаас дурдсан юм.…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадавх бүхий шинэчлэл салбарын төсөл”-ийн хүрээнд зургаан дэд төвийг байгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамарч буй Баянхошуу дэд төвийн эхний ээлжид газар чөлөөлөлт хийх 18 айлын төлөөлөлтэй уулзан, газрыг орон сууцаар солих тодорхой шийдлүүдийн талаар санал солилцлоо. Нийслэлийн…

Дэлгэрэнгүй

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах ажлын хүрээнд Баян-Өлгий аймагт төрийн албан хаагчид болон ажил олгогч, иргэд олон нийтэд зориулсан сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцож, салбарын бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Мөн ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал “Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл” сэдвээр танилцуулга хийж, энэ оны 1 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн багц хуулийн шинээр мөрдөгдөж буй зохицуулалт, шинээр батлагдсан дүрэм, журмын талаар холбогдох асуултад хариулт өглөө. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг Монголын бүх телевизийн сувгаар үзэгчдэд хүрлээ. Ярилцлагын талаар иргэд өөр өөрсдийн бодол дүгнэлттэй  болсон нь сошиалын постуудаас харагдаж байна. Ямартаа ч Засгийн газрын тэргүүн энэ удаагийн ярилцлагааpaa С.Зориг агсны хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал, МАНАН бүлэглэл, Н.Энхбаярын баривчилгаа, МАН, МАХН-ын хуваагдлын автор нь Ц.Элбэгдорж гэсэн утга санааг тод илэрхийллээ. Харин энэхүү ярилцлага Ц.Элбэгдоржийн дургүйцлийг ихэд төрүүлсэн байна. Экс Ерөнхийлөгч эгдүүцлээ дарж ядан “Өөртөө дурласан эргүү дагз” хэмээн Л.Оюун-Эрдэнийг шоолсон постыг цахим хуудсандаа оруулжээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Гуравдугаар сарын 20-ны байдлаарх мэдээгээр зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна. Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр /2024.03.29/ мэдээллээ. Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна. Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ. Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм. Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулаалж эхлээгүй байна…

Дэлгэрэнгүй

Ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдож, 5.8 жилийн ял эдэлж байгаад хэлмэгдсэн гэдэг үндэслэлээр суллагдсан Т.Чимгээ хохирлоо барагдуулахаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сүхбаатар дүүрэгт нэхэмжлэлээ гаргалаа. Монголын шүүх энэ асуудлыг шийдчих байх гэсэн итгэлтэй байна. Энэ хүмүүсийн хохирлыг асуудлыг шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярьсан юм.

Дэлгэрэнгүй

Их аварга Хакүхо Даваажаргалын удирддаг “Миягино” дэвжээний Монгол бөх бусдыгаа дарамталж зодсон гэдэг асуудал үүссэн билээ. Улмаар Японы Сүмо бөхийн холбооны Удирдах Зөвлөл Миягино дэвжээг хаах, эсэх асуудлыг авч хэлэлцээд “Миягино” дэвжээг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Мөн тус дэвжээний бусад багш, арын алба болон бөхчүүд нь Исэгахама дэвжээ рүү шилжихээр болоод байна. Их аварга цаашдаа ямар ажил эрхлэх нь тодорхой бус байна.

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Х.Булгантуяа сэтгүүлчдэд мэдээж “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгийг нэмнэ хэмээн мэдэгдлээ.  Тэрээр “Хүүхдийн мөнгө бол хүүхдийн тоогоороо олгогдох ёстой. Цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр тусгасан. Гэхдээ энэ жил сонгуулийн жил учраас халамжийн хөтөлбөрүүд сонгуулийн хуулиар хориотой. Цалин тэтгэвэр бол өөр шүү дээ. 2025 онд цалинтай ээжийн мөнгийг нэмэхээр төсвийн хүрээгээ Сангийн яам руу хүргүүлсэн. 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 орчим тэрбум төгрөг болдог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгоно гэвэл 660 тэрбум төгрөг болдог ч юм уу, хамрах хүрээ нь нэлээн нэмэгдэж орж ирнэ гэсэн үг” гэлээ.

Дэлгэрэнгүй