Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр энэ сарын 10-нд Парис хотноо хүрэлцэн ирлээ. Зочдыг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүн угтан авав. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч…
Зохиогч: Admin
2023 оны 10 дугаар сарын 07-нд лалын ХАМАС бүлэглэл Израил руу дайралт хийж, Израилын хотууд руу 5000 пуужин харваж, Газын зурвастай хиллэдэг Израилын суурин газрууд руу олон арван зэвсэгт дайчид агаараар ба газраар нэвтэрсэн. Израилын талын мэдэгдсэнээр, Хамас бүлэглэл тус улс руу хоёр мянга гаруй пуужин харвасан байна. Халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрч, 1452 хүн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Израилын цэргүүд Газын зурвасын эргэн тойрны газар нутгийг бүрэн хяналтдаа авсан талаар Израилын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари мэдэгдлээ.
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО) анги танхимд сурагчдын анхаарлыг сарниулахгүй байх, суралцах чадварыг сайжруулах, хүүхдийг цахим хүчирхийллээс хамгаалах зорилгоор сургуулиудад ухаалаг гар утасны хэрэглээг хориглох уриалга гаргасан. Гэтэл манай Боловсролын яам үүнийг дэмжихгүй байгаад гайхах юм. Харин ч ЕБС-ийн 1 дүгээр ангиас ухаалаг утас, таблет хэрэглэж гэрийн даалгавар хийх төсөл боловсруулж, нийслэлийн сургуулиудад эхнээс нь туршаад эхэлжээ. Дэлгэцийн донтолт өсвөр үед маш муу нөлөөтэй учир өндөр хөгжилтэй орнууд үүний эсрэг арга хэмжээ аваад эхэлсэн. Үүнийг зарим эцэг, эхчүүд ойлгохгүй, хүүхдүүдээ багаас нь ухаалаг утастай “нөхөрлүүлж” байгаад харамсаж байна. Тархины хөгжил нь дөнгөж явагдаж бга жаахан хүүхдүүд хичээл даалгавраа…
Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 10-р сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх юм” гэсэн уриан дор тэмдэглэх гэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД-2023 эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “ уриан доор тэмдэглэхээр болжээ.
Хамас бүлэглэл Израйлийн хотуудад пуужингийн цохилт өгсөндөө холбогдуулан тус бүс нутагт дайны нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Гадаад харилцааны яам тус улсад байгаа Монгол иргэддээ хандаж сэрэмжлүүлэг хүргэлээ. Уг сэрэмжлүүлэгт “Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна. Хэрэв иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болвол ГХЯ-ны +976-83042222, Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408, Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу” гэсэн…
Алт, мөнгөн эдлэлийн уран дархан, багш, Соёлын өв тээгч Н.Чимэддорж гуайтай уулзах хүсэлтээ утсаар хэлэв. “Маргааш өглөө манай гэрт хүрээд ирэх үү?” гэж байна. Би ч цаг алдахыг хүсээгүй тул үг дуугүй зөвшөөрлөө. Өглөө нь товлосон цагаасаа 5 орчим минут хоцроод хонхыг нь дарав. Эхнэр нь бололтой нүдэнд дулаахан, маш эелдэг эмэгтэй хаалгаа тайлж өгөв. Н.Чимэддорж “Бид хоёр хотоос зайдуухан амьдарч байгаа. Сонины хүн ирнэ гэж дуулаад хотод ороод ирлээ. Та бүгдийн ажлыг хүндлэлгүй яахав” гэсээр угтав. Хөдөө орон нутгаар яваад тун саяхан ирсэн гэнэ. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан, тэгээд ч 70 нас хэвийсэн болохоор хол газар яваад ирэхээр…
Монголын уул уурхайн 7 хоног-2023” чуулга уулзалт Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш хэлэлцэх юм. Тухайлбал өрсөлдөх чадвараа тодорхойлох, дэлхий нийтийн чиг хандлага, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоог хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг сэргээх, хууль, эрх зүйн шинэчлэлийг хурдасгах зэргийг хэлэлцэж, цаашдын чиглэлээ тодорхойлно. Чуулга уулзалтад 20 орчим улсын 300 гаруй төлөөлөгч, хөрөнгө оруулагч, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагын 3,000 гаруй төлөөлөл оролцож байна. Монгол Улсын…
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын талаар хаалттай хуралджээ. Гэсэн хэдий ч шуурхай арга хэмжээ аваагүй байна. АНУ-ын зүгээс Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүнд хандан “ХАМАС бүлэглэлийн үйлдсэн аймшигт террорист халдлагыг” буруушаахыг шаардсан байна. АНУ-аас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Роберт Вуд хэлсэн үгэндээ, олон улс орон ХАМАС-ын халдлагыг буруушаасан боловч зарим нь тэгсэнгүй гэжээ. Харин ОХУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Василий Небензя Associated Press агентлагт мэдээлэхдээ, халдлагыг ОХУ буруушаагаагүй гэж АНУ-ын тал үзэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна, энэ талаар би хэлсэн үгэндээ дурдсан, бид энгийн иргэд рүү чиглэсэн бүх халдлагыг буруушааж байна гэжээ. Мөн байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, олон арван жилийн турш мухардмал байдалд орсон хэлэлцээг сэргээх нь чухал байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Хятадын Байнгын төлөөлөгч Жан Жуний хувьд хуралдаан…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 10 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 78 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 839 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хүргүүлсэн…
Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) террорист ХАМАС бүлэглэлийн байгууламжуудад хариу цохилт өгөх тул Газын зурвасаас гарч явахыг энгийн иргэдэд хандан Ерөнхий сайд Биньямин Нетаньяху бямба гаргийн орой уриалжээ. Б.Нетаньяху мэдэгдэхдээ “Израилын төлөө, манай иргэдийн төлөө ХАМАС-аас өшөөгөө авах дайнд бид ялна. ХАМАС-ын үйл ажиллагаа явуулдаг бүх газрыг бид балгас болгон хувиргана. Газын зурваст амьдарч буй иргэдийг яг одоо тэндээс гар гэж хэлье, учир нь бид удахгүй Газын зурвасын бүх хэсэгт цохилт өгнө” гэсэн байна. IDF-ийн хэвлэлийн алба мөн их бууны цохилт, агаарын бөмбөгдөлтөөс өөрсдийгөө хамгаалахын тулд хоргодох байранд орохыг Газын зурвасын оршин суугчдад хандан араб хэлээр уриалжээ. Израилын армийн хэвлэлийн төлөөлөгч Авихай Адрай мөн өөрсдийн аюулгүй байдлын үүднээс “оршин суугаа газраа нэн даруй орхих хэрэгтэй” гэж араб хэлээр…