Зохиогч: Admin

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргаж, хашаанд түр саатуулах ажлыг төвийн зургаан дүүрэгт гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 9-нд суурьшлын бүсэд орж ирсэн 2153 тоо толгой малыг илрүүлж, 2140-ийнх нь эздийг тогтоон, хүлээлгэж өглөө. Мал гаргаж, хашаалахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, цэрэг, цагдаа, нийслэл, дүүргийн холбогдох хэлтэс, газар, хороодын албан хаагч нар ажиллаж байгаа юм.

Дэлгэрэнгүй

“Занданшатар-III” чансаа өндөр нээлттэй шатарчдын тэмцээн “Занданшатар” шартын клуб дээр 4 дэх өдрөө үргэлжилж байна. Уг тэмцээнд шатрын олимп, дэлхий, улсын аваргууд өрсөлдөж байгаа юм. Тухайбал, Их мастер Б.Гүндаваа, Г.Мөнхгал, Б.Мөнгөнзул, Э.Хүслэн зэрэг өндөр чансаатай шатарчид өрсөлдөж байна. Тэмцээний үеэр шатрын Олон улсын Их мастер Б.Гүндаваатай ярилцлаа. -Энэхүү тэмцээний талаарх сэтгэгдлээ хуваалцана уу? -Энэ нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна. Бүх насныхан оролцсон холимог нээлттэй тэмцээн учраас их өрсөлдөөнтэй болж байна. -Өсвөр үеийнхэнтэй тоглоход ямар бодол төрж байна вэ? -Сүүлийн 15 жилийн хугацаанд өсвөрийн шатарчдын ур чадвар сайжирч байгаа. Тив, дэлхийн тэмцээнд тогтмол амжилт гаргадаг болсон. Энэ тэмцээний ач…

Дэлгэрэнгүй

Дахиад л барилгад гал гарлаа. Тодруулбал, Натурын зам дагуу баригдаж байгаа барилгад өнөөдөр 13.20 цагийн үед гал гарчээ. Дуудлага ирсэн даруйд Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид шуурхай очиж гал унтрааж байгаа юм байна. Галын шалтгаан одоогоор тогтоогдoогүй байгаа аж. Дүнжингаравын уулзвар дээр “Дашваанжил” компанийн 60 тонн газ ачсан машин өөр машинтай мөргөлсөний улмаас маш ноцтой осол гарч, эрдэнэт хүний амь нас эрсдэж, олон хүн орох оронгүй болсны дараа Шадар сайд С.Амарсайхан шаардлагатай бүх шалгалтыг өргөн хүрээтэй хийнэ, урдьчилан сэргийлнэ хэмээн мэдэгдэж байсан. Тэр эмгэнэлт явдал гараад нэг улирал ч өнгөрөөгүй байхад гал түймэртэй холбоотой дахиад нэг осол гарчихлаа. Хэзээ урьдчилан…

Дэлгэрэнгүй

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ээжүүд, эмэгтэйчүүдэд талархал илэрхийлэн, баяр хүргэж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Монголын сайхан ээжүүд-үзэсгэлэнт сарангоо бүсгүйчүүд ээ, Эрхэм хүндэт алдарт эхчүүд ээ, Та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Монгол төрийн гал голомт болсон Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон мянган дарь эх чуулж, ерөөл бэлгэ тэгширч, хайр энэрэл, аз жаргал, баяр баяслаар бялхаж байна. Энэрэл хайрын бурхад болсон ижий Та бүхэндээ…

Дэлгэрэнгүй

Хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулах, тэдний үйл хэргийг нийслэлийн иргэд, залуу хойч үедээ сурталчлан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхээр НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2024” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өдгөө тав дахь жилдээ болж буй энэхүү арга хэмжээний үеэр ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн, нийгэм, хойч үедээ үнэ цэн бүтээж буй салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулан урамшууллаа. Тодруулбал: “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Ц.Болормаа “Бизнесийн салбарын шилдэг” номинацид Л.Жавзмаа “Үйлчилгээний салбарын шилдэг ажилтан” номинацид Ө.Оюун-Эрдэнэ “Мөрдөстэй бүсгүй” номинацид…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа. Өнөөдрийн байдлаар /2024.03.07/ 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байгаа бөгөөд энэ сарын 1-ний байдлаар нийт 3 сая 89 мянган толгой мал хорогдоод байгаа юм. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 68.7 мянган өрхөд нийт 184 мянга гаруй боодол өвс,…

Дэлгэрэнгүй

1910 онд Германы улстөрийн зүтгэлтэн, коммунист үзэлтэй эмэгтэй Клара Цеткин Олон улсын эрхийг хамгаалах өдрийг санаачилсан гэдэг. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэхүү өдрийг тэмдэглэх болсон юм. Гэхдээ социалист лагерийн орнууд илүүтэй өргөн тэмдэглэж заншсан. Хэдийгээр манай улс капиталын зам руу орсон ч эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэдэг уламжлалаасаа салаагүй. Уг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний улстөр, нийгмийн оролцоог дэмжих агуулгаар бий болсон өдөр шүү дээ. Гэтэл манай улсад жилээс жилд ердөө л баярлаж цэнгэх хэлбэрт орсон юм. Байгууллага, аж ахуйн нэгжүүд эмэгтэйчүүдээ хүлээн авч, бэлэг дурсгалын зүйл гардуулахаас гадна баар ресторанд ширээ захиалж, ууж наргидаг өдөр болж хувирсан нь үнэн.…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн асан, “Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав хэдэн жилийн өмнө “Гаднын эрх ашгийн төлөө үйлчилдэг хүмүүс манай төрд байдаг юм шиг санагдсан” гэж сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа онцолж байлаа. УИХ-ын сонгууль дөхлөө. Улстөрийн намуудын хувьд зөв л хүмүүсийг бодлогоор шилж сонгон УИХ-д нэр дэвшүүлмээр байна! Мөнгөтэй хүмүүс намдаа баахан мөнгө шидээд төрийн өндөр албан тушаалд гараад ирдэг жишгийг халах цаг болсон. Мөн шантааж хийж, нэр дэвшээд сурчихсан этгээдүүдэд энэ удаад боломж олгох ёсгүй. Өөр хүмүүс, өөр бодлого л өөрчлөлт хийж чадна. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Дэлгүүрт хүүхэд хөтөлсөн эмээ орж ирлээ. Кассан дээр оочер их байв. “Зээгээ сургуульд нь оруулж өгөх цаг нь болчих гээд байна. Эмээ нь ганцхан энэ ундааг бичүүлчихье” гэж гуйвал залуухан өндөр хүүхэн “Яараагүй хэн байгаа юм. Бүгдээрээ л оочерлож байна ш дээ” гэж хөөрхий эмээгийн сэтгэл рүү ус цацав. Зээ охиных нь хичээл эхлэх цаг болчихоод байгааг тэр хүйтэн сэтгэлт хүүхэн даанч ойлгосонгүй. Аргаа барсан эмээ “Чи ямар хүний үнэргүй хүүхэн бэ? Настай хүн чамд үнэн учраа хэлж гуйгаа биз дээ?” гэвэл өөр нэг хүүхэн “Та хэн болоод хүн рүү дайраад байгаа юм” гэж цэвдэг хүүхнийг өмөөрч настай эмээг зандарлаа.…

Дэлгэрэнгүй

Унгар УлсынҮндэсний Ассамблейн дарга Көвер Ласлогийн урилгаар Монгол Улсын Их Хурлын даргаГ.Занданшатар тус улсад айлчилж байна. Энэхүү айлчлалын үеэр Баянхонгор аймгийнБайдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн талаар яриа хэлэлцээ боллоо. Айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Унгар улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай уулзалт хийлээ. “Байдрагийн усан цахилгаан станц” төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх саналыг манай талаас тавьсан байна. Харин Унгарын тал төслийгхөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар яриа хэлэлцээг эхлүүлэхээ илэрхийлсни йдагуу айлчлалын хүрээнд энэхүү уулзалт болсон. Баянхонгораймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийнзасгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан…

Дэлгэрэнгүй