АНУ-ын Мэн муж улсын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус муж улсаас ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд Найрамдах Намын сунгаанд оролцохыг хориглолоо. Ингэснээр ийм шийдвэр гаргасан Колорадогийн дараах хоёр дахь муж улс болов. Мэний шүүх Иргэний дайны дараа батлагдсан 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтөд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Уг нэмэлт өөрчлөлтөд Үндсэн хуулийг сахин хамгаална гэж тангараг өргөснийхөө дараа нь “АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно” гэж заасан байдаг. Колорадогийн шүүх 12 дугаар сарын 19-нд Д.Трампыг муж улсын анхан шатны сунгаанд оролцохыг хориглосноор тэрбээр үймээн самуунд холбогдсоны улмаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн шийдвэрийг сонссон АНУ-ын түүхэн…
Зохиогч: Admin
“Халамжаас хөдөлмөрт” буюу ХХҮЕГ-ын 2023 оны үйл ажиллагааны үр дүн анхаарал татав Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ 2023 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийжээ. Улирч буй онд тус байгууллага гадаадад ажиллах хүч гаргах чиглэлээр бодлогын өөрчлөлт хийхэд анхаарч ажилласан нь хамгийн түрүүнд анхаарал татлаа. Тухайлбал, БНСУ, Япон улсад ажиллах хүчнээ илгээсний үр дүнд олон айл өрх, хувь хүний амьдралын чанарт өөрчлөлт орж эхэлжээ. Нарийн гаргасан тоо баримтаар бол манай улсын 943 өрх, иргэний амьдралын чанар сайжрах боломжтой болсон байна. Хамгийн гол нь үүнийг дагаад хөдөлмөрийн болоод хүний нөөцийн чадавхи дээшилж, өндөр хөгжилтэй орны техник технологиос суралцах боломж нээгдэж байгаад…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар мэргэжлийн сумо бөхийн тэмцээнд найман удаа түрүүлсэн Увс аймгийн Наранбулаг сумын уугуул Японы мэргэжлийн сумогийн 73 дахь Их аварга Тэронүфүжи Г.Ган-Эрдэнэд Монгол Улсын Гавьяат тамирчин цол олголоо. Мөн урлаг соёлын салбарын нэртэй төлөөллийн нэг дуучин Д.Отгонжаргалд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн. НЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллан, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна. Ийнхүү өчигдөр автобуснуудыг шалгаж, өнөө өглөө буюу арванхоёрдугаар сарын 28-нд тус автобуснууд Улаанбаатар хот руу хөдөллөө. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудын нэг бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал. Энэ хүрээнд хүн амын нягтаршил ихтэй, сургууль цэцэрлэггүй дүүргүүдийн зарим хороодод сургууль байгуулахаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, газар чөлөөлөхөөр боллоо. Тодруулбал, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд “Грийт голд” ХХК өөрийн эзэмшлийн 19,797 ам метр талбайн 8000 ам метр талбайд 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газар чөлөөлөхөөр болсон. Мөн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд “Сүрэг агт” ХХК өөрийн эзэмшлийн 2.5 га газраас 4002 ам метр талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалттай ашиглуулахаар нийслэлд чөлөөлж өгөхөөр болсон юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: -Өмнөх хот…
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг өмөөрч байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Д.Амарбаясгаланг би 20 жил танина, сүүлийн 10 жил хамтран ажиллаж байгаа. Миний хамгийн итгэдэг хүн, шилдэг улс төрч. Улс төрийн намын шинэчлэл, институцийн хувьд хөгжих ёстой гэдгээс гадна МАН-ыг хөгжүүлж, гадаад харилцааг өргөжүүлэн тэлж, дотооддоо буюу Монголын улс төрийн намуудын зөвшилцлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж улс орны хөгжилд нэн тустай хуулийн реформуудыг бодитой бий болгосон. Жендэрийн эрх тэгш байдал, улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох талаар ч хамгийн сайн, бодитой арга хэмжээнүүд авсан удирдагч. Намын дэргэд судалгааны байгууллагуудыг санаачилж эрдэмтэн судлаачдыг урьж зөвлөгөө, зөвлөмжүүдийг сонсдог, ашигладаг,…
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан дийлэнх төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Засгийн газраас боловсруулж, УИХ-аар батлуулсан. Энэхүү анхдагч хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын баталгаа гаргах, түншлэлийн гэрээ байгуулах, зөвшөөрөл олгох зэрэгт дагаж мөрдөх журам, аргачлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн үндсэн зорилт нь төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, урт хугацаанд дэмжиж, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулснаар өрсөлдөөн үүсэх, хөрөнгийн удирдлагыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах санхүүгийн арга…
Засгийн газрын хуралдаанаар 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. Харин орон нутагт нийт хүн амын 53.2 хувь нь амьдарч, ААН-ийн 24.2 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 16 хувь, ДНБ-ний 37 хувийг бүрдүүлж байна. Энэхүү харилцан адилгүй байдлаас шалтгаалж орон нутагт ажиллах хүчний дутагдал үүсэж,…
Нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан ч гадаадад яваа гэдэг шалтгаар биечлэн оролцоогүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр “Сонсголын хууль амилж байгаа нь зөв. Гэхдээ нүүрсний сонсголоор нүглийн нүдийг хуурах нь буруу. Сонсгол “АН”-аар эхэлж, “Баясгалан”-тай үргэлжилж, “Амарбаясгалан”-тай жаргаж байх шиг. Гол нь сургамж, алдаа ахиж гарахгүй байх орчин. Хууль дүрэм нь хуучнаараа, өмч удирдлага нь төрөөс байвал чухам л хулгай цаашид даамжирна. Үндэсний эрх ашгийг хохироох, харийн зорилгод санаатай үйлчлэх, зохион байгуулалттай улсаа хорлох, хувийн сонирхлоо төрийн бүтцээр дамжуулж гүйцэлдүүлэх, бүтээн байгуулалтыг зогсоох, төрөөс нууцлах замаар луйвар хийх, авлига хулгайг хил дамжуулан үйлдсэн бол, эдийн засаг…
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль тус улсын төрөлтийн түвшин мэдэгдэхүйц буурч буй асуудалд онцгой анхаарахыг уриалаад эл асуудлын учир шалтгааныг тогтоох, үр дүнтэй шийдлийг эрэлхийлэх шаардлагатай байгааг мэдэгджээ. Засгийн газраас хүчин чармайлт гаргаж буй хэдий ч төрөлт буурсаар байгаа тул Юн Сог Ёль дээрх мэдэгдлийг Засгийн газрын мягмар гаргийн хуралдааны үеэр хийсэн байна. Статистикийн газрын мэдээллээр, төрөлтийн түвшин 2023 оны III улиралд 0.7 хувь буюу хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн нь хүн амын тоог 51 саяд тогтвортой байлгахад шаардлагатай 2.1 хувиас эрс доогуур байна. “Төрөлтийн асуудал биднээс нөхцөл байдалд илүү нухацтай хандаж, үүний шалтгаан, шийдлийг өмнөхөөсөө өөр өнцгөөс харахыг шаардаж байна” гэж Өмнөдийн Солонгосын Ерөнхийлөгч хэллээ. Мэргэжилтнүүд төрөлтийн түвшин буурч байгааг ялангуяа боловсрол гэх мэт салбарт хүчтэй өрсөлдөөнтэй холбон тайлбарлаж байгааг тэрбээр тэмдэглээд ийм асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж цохон тэмдэглэв. Үүнээс гадна, тэтгэвэр, хөдөлмөр, боловсролын салбарт…