Зохиогч: Admin

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар улиран одож буй онд болсон үйл явдлуудыг мягмар гарагт дүгнэлээ. Хоёр улсын зэвсэгт хүчнүүд ширүүн тулаан хийсний эцэст гацаанд орсныг тэд хүлээн зөвшөөрчээ. В.Путин Москва хотноо батлан хамгаалах яамны удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцсэн. Тэрбээр хэлэхдээ “Барууны орнууд Оросыг тогтоон барих гэсэн оролдлогоо зогсоохгүй, харин Орос улс Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны зорилгоос ухрахгүй” гэсэн байна. Оросын арми Украины сөрөг довтолгоог няцааж, санаачлагыг гартаа авч байна гэдгийг Оросын Ерөнхийлөгч онцоллоо. Тэрбээр “бид шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийдэг” гэж хэлээд, Орос улс дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй бөгөөд ерөнхийдөө бүх нөөцийг шинэчилсэн гэж мэдэгдсэн байна. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр, ойрын хугацаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог 1.5 саяд хүргэж нэмэгдүүлэх…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэд, ирээдүйд төрөх хүүхдүүд болон Монгол Улсын харьяатад орсон иргэдэд хэрхэн хувьцаа эзэмшүүлэх асуудлыг зохицуулах шаардлага үүсээд…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг, оношилгооны явц, “Томуу, томуу төст өвчний тархалтыг бууруулах, хүндрэлээс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хөдөлгөөнт холбооны дараа үеийн 5G технологийг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилт, Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УОК-ын ажлын хэсэг Архангай, Завхан аймагт ажилласан тухай, Монгол Улс, АНУ хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажил” зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэх аж.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхар барилгад гал гарч долоон амь насаа алдсан маш харамсалтай хэрэг гарлаа. Энэ бол зүгээр нэг халаглаад өнгөрөх хэрэг биш шүү дээ. Нэг гэр бүлийн долоон хүн цаг бусаар алтан амиа алдаад байхад холбогдох байгууллагууд яагаад таг байна вэ? Гал гарсан шалтгааныг яаралтай тогтоож, олон нийтэд хандаж маш өргөн хүрээтэй сэрэмжлүүлэг гаргах ёстой биз дээ? Онцгой байдлын алба, цагдаа яагаад галын дүгнэлтийг яаралтай зарлахгүй байна вэ?  Иргэдийн хувьд бид л өртөөгүй бол боллоо гэж байгаа юм шиг дор бүрнээ амиа бодоод чимээгүй болчихлоо. Энэ бол туйлын ноцтой хэрэг. Өнөөдөр бусдад тохиолдсон…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Г.Ганболд, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, С.Ганбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар бүрэлдэхүүнд нь ажиллаж байгаа Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр (2023.12.20) үргэлжилнэ. Гурав дахь өдрөө үргэлжилж буй сонсголоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна. 1)    “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар; 2)    Загийн усны хоолойгоос ус татах шугам хоолойн барилга…

Дэлгэрэнгүй

Аймгийн Ахмад настнуудын санал тэдний хэрэгцээ шаардлагыг судлан аймгийн ИТХ, аймгийн Засаг даргад асуудал боловсруулан оруулж “Ахмад настны талаар авах арга хэмжээг эрчимжүүлэх тухай”, “Аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын “Ахмад настны талаар авах арга хэмжээний тухай” захирамж, “Ахмадаа ачилъя” хөтөлбөр гаргуулан уг шийдвэрийг аймаг, орон нутгийн холбогдох байгуулагуудтай хамтран хэрэгжүүлэхэд анхаарлаа чиглүүлэн ажиллаж байна. Аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газартай хамтран Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төсөлд 31 бүлгийн 63 зорилтот бүлгийн ахмад настанд 62.0 сая төгрөг санхүүгийн дэмжлэг үзүүлж ажлын байрыг нэмэгдүүллээ. Аймгийн Улаан загалмайн хороотой хамтарч байнгын асаргаанд байгаа ахмад настанд “Гэрийн асрамж халамжийн үйлчилгээ”-нд  20…

Дэлгэрэнгүй

Нүүрсний хэргийн өнөөдрийн сонсгол дээр Хуульзүй, дотоод хэргийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга  Б.Энхбаяр ЭТТ ХК-ийн захирал асан Я.Батсуурьд хандаж “Таныг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнтэй нэг хэрэгт чирсэн гэж ойлгож байгаа. Г.Дэнзэн нь 17 тэрбум төгрөгийн нүүрс ачиж буулгах талбайн тендер ялсан. Нүүрс ачиж буулгах талбайн эрх ашиг хөндөгдөхөд ямар бүлэглэл нөлөөлсөн бэ. Таны ярьж буй зүйлс нотлох баримтаар илэрсэн. Нэр бүхий улс төрчид тухайн үед Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, жижиг Тавантолгойн ТУЗ-ийн гишүүдтэй хамтарч Цагаан хадыг үүсгэн байгуулж, монополи үүсгэсэн” гэж асуувал  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь “Цагаан хадны ачиж буулгадаг талбай нь Баяннуурынхных.…

Дэлгэрэнгүй

Нүүрсний сонсголын хоёр дахь үе үргэлжилж байна. Үдээс хойших сонсгол дээр   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн асан П.Өлзийнаран УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Ганбатын асуултад хариулахдаа “2016 оноос өмнө буюу АН-ын засаг байсан үед материалаа устгасан учир хэн хэн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсныг санахгүй байна. Харин санаж байгаагаа хэлэхэд 2016 оноос хойш АН-аас Р.Бурмаа болон одоогийн МАН-ын гишүүн Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ ТУЗ-д сууж байсан. Түүнээс гадна дарга нарын хуулийн зөвлөх, туслахууд ТУЗ-д байсан. Ихэвчлэн хуульч хүмүүс байсан” гэлээ.

Дэлгэрэнгүй

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийн хугацааг багасгах, богино эргэлтийн чиглэлийг нэмэх шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн сүлжээний зураг зүйн инженер Б.Галбадрахаас тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хэчнээн автобус үйлчилгээнд явж байгаа вэ? -Одоогоор нийслэлийн нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаа. Үүнээс 20 гаруй чиглэл нь богино эргэлтийн чиглэлд явж байна. Автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцож эхэлснээс хойш нийтийн тээврийн ашиглалтын хурд 2-3 км-ээр нэмэгдэж, иргэдийн хүлээгдлийн хугацаа багасаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн…

Дэлгэрэнгүй

Дорноговь аймгийн ахмадын хорооны дарга, МАхХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Ичинхорлоотой ярилцлаа. -Монголын ахмадын холбооны Ажлын албанаас өгсөн үүрэг даалгавар хэдэн хувьтай биелсэн бэ? Тухайлбал, Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах  гэрээ  байгуулж  гэрээгээр хүлээсэн үүргээ  чанартай биелүүлж, орон нутгийнхаа ахмадын анхан шатны  байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтын арга зүйгээр сайтар ханган  ажиллах чиглэл өгсөн. Энэ сэдвээр ярилцлагаа эхлэх үү?  -Бололгүй яахав. Манай ахмадын хороо  Аймгийн Засаг дарга  Очирпүрэвийн Батжаргалтай Үр дүнгийн гэрээг  5 бүлэг  37 дэд бүлэгтэй байгуулж, гэрээний үүргээ  тухайн цаг үеийн байдалд нийцүүлэн биелүүллээ. Хагас, бүтэн жилээр  аймгийн Засаг дарга, харьяа ЗДТГ-ын  Нийгмийн бодлогын хэлтэст тайлангаа  тогтмол  танилцуулж төлөвлөгөө, зорилтоо…

Дэлгэрэнгүй