Зохиогч: Admin

БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус улсын Жөжян мужийн Ханжөү хотын дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд болох Чяньтан мөрний хоёрдугаар гүүр буюу Пөнбү гүүр, Шиху нуурын дүүрэгт байрладаг Зыжы туннелийн байгууламжтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 20 минутын хот Үндэсний хорооноос хэрэгжүүлэх бүтээн байгуулалтуудын чухал хэсэг болох Туул гол дээгүүр тавигдах “Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий 15.3 км автозам, гүүр, гүүрэн байгууламж барьж байгуулах төслүүдийг судлах хүрээнд Ерөнхий сайд, Засгийн газрын холбогдох гишүүд эдгээр байгууламжтай танилцсан юм. Пөнбү гүүр…

Дэлгэрэнгүй

Он гарсаар улсын хэмжээнд эхний арван сарын байдлаар 4259 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 7025 хүний амь нас, 325 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2869 нь гал түймэр, 980 нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 273 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 73 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 64 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээлэв.

Дэлгэрэнгүй

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампад Азийн орнуудын удирдагчид баяр хүргэж байна. “Америкийн ард түмний ардчилсан сонголтыг хүндэтгэж байна. Миний бие шинэ ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахын сацуу Япон-АНУ-ын холбоотнын харилцааг илүү өндөр түвшинд улам бэхжүүлнэ гэж найдаж байна. Трамптай аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байна” гэж Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгджээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дональд Трампад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд, хоёр орон шинэ эрин үед замнах зөв замыг олохыг уриалжээ. Мөн яриа хэлцээ, харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалсан байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Д.Трамптай авахуулсан зургаа X хуудсандаа нийтлээд, Энэтхэг-АНУ-ын харилцааг улам бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа шинэчлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хувьд Өмнөд Солонгос-АНУ-ын…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ц.Идэрбат, М.Мандхай, У.Отгонбаяр, Р.Сэддорж, Л.Соронзонболд нар өнөөдөр /2024.11.06/ Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид ажиллав. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Ерөнхий малын эмч, доктор А.Нарантуяа Мал эмнэлгийн салбарын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулж, санал солилцсон. Тэрбээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар нь Монгол Улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих, мал, амьтны тавлаг байдлыг…

Дэлгэрэнгүй

Онцгой байдлын ерөнхий газраас ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран “Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах” сэдэвт сургалтыг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, хэлсэн үгэндээ “Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын хуралдааныг жил бүр тогтмол хоёр талдаа ээлжлэн зохион байгуулсаар 29 жил болж байна. Өнгөрсөн 2023 онд болсон “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан”-ы үеэр батлагдсан 2024-2025 оны хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байгаа сургалт ийнхүү эхэлж байна” гэлээ. Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын захирагч, салааны дарга нарын 60 орчим алба хаагч хамрагдаж байна. ОХУ-ын Онцгой…

Дэлгэрэнгүй

АНУ-ын 2024 оны сонгуулийн үр дүнг хараахан эцэслэн гараагүй байна. Одоогийн байдлаар Д.Трамп 52 орчим хувийн саналаар тэргүүлж, К.Харрис 48 орчим хувийн саналаар удаалж байна. Энэ талаар CNN “АНУ-ын энэ удаагийн сонгуулийн үр дүн хараахан дуусаагүй байгаа ч Дональд Трамп ялалт байгуулах магадлал өндөр харагдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн түүхэн дэх хамгийн гайхалтай эргэн ирэлтүүдийн нэгэнд тооцогдох мөч ойртож байна. Сонгуулийн газрын зураг нь Жо Байденд ялагдсан 2020 он гэхээсээ илүү Трамп ялсан 2016 он шиг харагдаж байна. Тулааны талбар болох долоон мужаас эхний хоёр нь болох Хойд Каролина, Жоржиа мужуудад Трамп ялна гэж таамаглаж байсан. Эдгээр ялалтууд нь уламжлалт хөдөө…

Дэлгэрэнгүй

Гэмтлийн болон хүүхдийн эмнэлгийн ачаалал стандарт хэмжээнээсээ давсан нь удаан үргэлжлэх тусмаа аюултай үр дагавар. Цас мөсний улирал эхлээгүй байхад гэмтэж бэртсэн хүмүүсийн хөлд дарагдсан, тэдэнд үйлчлэх эмнэлэг нь ганцхан. Ханиад томууны “сезон” болоогүй байхад Эх нялхасын эмнэлэгт ганцхан шөнө 460 хүүхэд хандаж байна гээд бодохоор гамшиг цаашаа. Үргэлжлээд Хавдрын эмнэлэг гэдэг зарим хүнд орой нь үл харагдах уул мэт цаг нь олдоход хэцүү газар бий. Эхний ээлжинд энэ гурван эмнэлгийн тоог ядаж нэгээр нэмчих, биш ээ нэмүүлчих юмсан! Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлөөс барилгын гадна фасадыг манай орны эрс тэс цаг уурт тохируулж стандартыг үнэлж, дүгнэх үүрэг өгсөн. Үүний дагуу “Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлгийг нийслэлийн Хяналт шалгалтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хамтран өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр Монгол Улс болон олон улсад барилгын фасад болон дулаалгын материалын хэрэглээ өнөөгийн байдлын судалгааг гаргаж, танилцуулсан юм. Барилгын гадна фасадын материалын чанар, стандарт, өнөөгийн байдлын талаар НХШГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнхцэлмэгээс тодрууллаа. Тэрбээр “Бид барилгын гадна фасад болон дулаан тусгаарлах материал үйлдвэрлэж байгаа…

Дэлгэрэнгүй

Энэ УИХ анхныхаа улсын төсвийг хэлэлцэж байна. Урьд урьдны УИХ-аас огт өөрөөр, ер нь бол жинхэнэ хэлэлцүүлэг өрнөв. Төсвийн шүүсийг ч чадлаараа шахах шиг болов. Түүний зэрэгцээ шинэ гишүүдийн зарим нь хэн нь хэн бэ гэдгээ ч таниулж амжив. Мэдээж, 126 гишүүнтэй, тэдний нэг хэсэг нь намуудын жагсаалтаар, нэлээд нь тойрогт нэр дэвшиж сонгогдсон болохоор байр суурийн зөрүү ч гарч байгаа харагдлаа. Жишээлбэл, тойрогтой гишүүд “Таван тэрбум”-ын эрх мэдэл авах гэж чамгүй чардайв. Харин жагсаалтын гишүүд, дээрээс нь тойргоос сонгогдсон шинэ гишүүд түүнийг нь дэмжихгүй, шүүмжлэлтэй хандаж байв. Нэг үгээр хэлбэл, парламентын ардчилал сая нэг цухалзаж эхлэв бололтой. Үүний нэг…

Дэлгэрэнгүй

Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлийн хүрээнд зорчигч тээврийн хэсэгт 30 ширхэг, ачаа тээврийн хэсэгт 28 ШИРХЭГ БАРИЛГА байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ТЕЛЕХЯНАЛТЫН СИСТЕМ, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх УХААЛАГ ГАРЦУУД, өндөр хүчин чадлын РЕНТГЕН төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. 2024 оны эхний 9 сарын байдлаар улсын хилээр 216 мянган ачааны автомашин улсын хилээр нэвтэрч,  3.1 сая тонн ачааг улсын хилээр нэвтрүүлсэн. Үүнийг 2023 оны бүтэн жилийн үзүүлэлттэй харьцуулахад хилээр нэвтэрсэн ачааны автомашины тоо 28 хувиар, ачаа эргэлт 26 хувиар тус тус өссөн байна. Зорчигч тээврийн шинэ цогцолборт хүлээлгийн болон үйлчилгээний танхимуудыг цогцоор…

Дэлгэрэнгүй