Зохиогч: Admin

Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна. Тухайлбал, маргааш буюу 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ. Энэ үеэр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Завхан, Идэр, Тэс гол дагасан хөндийд шөнөдөө -44 градус хүрч хүйтрэхээр байна. Мөн салхины хурд ширүүсэх бөгөөд ирэх өдрүүдийн ихэнх хугацаанд 13-15 м/с хүрнэ. Ялангуяа говь, тал, хээрийн нутагт салхины эрч хүчтэй байна. /ОБЕГ/

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нийт 1720 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1401, гэмт хэргийн шинжтэй 120 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 78 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 21 хэргийг нөхөн илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, ганцхан өдөрт 1720 хэрэг, зөрчил бүртгэгдсэн бөгөөд үүнээс хүний биед халдах 42, согтуугаар тээврийин хэрэгсэл жолоодох хэрэг 55 гарсан байна.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудлууд болон Монголын зочид буудлын холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчилгээг сайжруулах, тулгарч буй асуудал, шийдлийн талаар санал солилцов. Нийслэлийн хэмжээнд 237 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг. Тус салбарын эрүүл ахуй, аюулгүй байдал, тохижилт, хоол хүнсний үйлчилгээнд шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Монгол Улсыг зорин ирж буй жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын идэвх, оролцоо чухал байна. Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериантай уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дахь авлигын гэмт хэргийг бууруулахад хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй зарим ажлаас танилцууллаа. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн. Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Гэхдээ Засгийн газар авлигатай системийн, эрхзүйн түвшинд тэмцэж, авлигаас ангижирах…

Дэлгэрэнгүй

Улсын Их хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.01.16/ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь 2018-2023 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн тухай хуулиар тогтоосон төсвийн алдагдал, нийтийн өрийг хязгаарлах төсвийн иж бүрэн байдлыг хангаж, төсвийн гадуурх ажил, үйлчилгээг ил тод болгож улмаар төсвийг олон нийтийн болон мэргэжлийн байгууллагын нэгдсэн хяналтад оруулахад дэмжлэг үзүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Нийгэмд болон УИХ-ын хүрээнд төсвийн хяналтыг сайжруулах, алдагдалгүй, өр үүсгэдэггүй төсөвтэй болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх дуу хоолой нэмэгдсэн гэж үзэж байна. Нийтийн санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлэх нь чухал байна. Тиймээс Төсвийн тогтвортой…

Дэлгэрэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж гишүүдийн асуултад  хариултдаа “Төрийн хэмнэлтийн хуулиас эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, зам тээврийн салбарын ажилтнуудыг хасаж өгснөөр эдгээр хүмүүсийн асуудлыг нээж өгч байгаа юм. Товчоор хэлбэл, Төрийн хэмнэлтийн хуулийн  хязгаарлалтад орохгүй, тусгай хувцас хэрэглэх асуудлыг нээлттэй болгож зохицуулсан” хэмээв.

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Архангай аймгийн Булган суманд оторлож байгаа малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл сонслоо. Тус аймгийн нутгаар Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгаас малчид ирж өвөлжихөөс гадна аймаг дотроо ч отор нүүдэл хийх нь их байна. Аймгийн 8 суманд зудын байдалтай гэж үнэлэгджээ. Энэ үеэр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас отор нүүдэл хийж байгаа залуу малчин А.Дорждагвынд зочиллоо. Залуу малчин гэр бүл ган, зуд, байгаль цаг уурын бэрхшээлээс илүү малын гаралтай түүхийн эдийн үнэгүйдэл малчдын аж амьдралд хамгийн том чөдөр тушаа болж байгааг онцолсон…

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь 2019 оноос Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Япон Улсад  “Тусгай ур чадвартай”  Монгол ажилтныг илгээх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү ажиллах хүчний зохистой ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд  2020-2023 онд  Япон Улсын 112 ажил олгогч байгууллагатай  “Ажил үүргийн гэрээ” байгуулан ажиллаж байгаа бөгөөд Япон Улсад “Тусгай ур чадвартай ажилтан” – аар ажиллахыг  хүсч буй иргэн Та  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хандаж,  гэрээний хугацаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ажил үүргийн гэрээ байгуулсан дараах ажил олгогч байгууллагуудаар дамжуулан бүртгүүлэх боломжтой болохыг зөвлөж байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөөд буй. Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн аваад байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулан ашиглах боломжтой юм. Мөн 2023 оноор насжилт нь дууссан 403 автобусыг энэ онд ашиглалтаас хасна. Түүнчлэн такси үйлчилгээг сайжруулж, өдөр тутмын үйлчилгээнд явж буй таксины тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. /Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс/

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АН-аасаа гарч ХҮН-д элсэж магадгүй гэсэн “шуум” тараад эхэлжээ. Зарим хэвлэлүүд ч бараг элсчихсэн мэтээр бичсэн байна. Түүний хувьд 2003 онд АН-ын даргаар томилогдож, улмаар Б.Эрдэнэбатын МАШСН гэгчтэй хамтран “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан 2004 оны сонгуульд орсоныг сонгогчид мартаагүй. Ямар ч байсан тухайн үед парламентын 33 суудал авч байсан юм. Гэхдээ угийн түнжин муутай байсан соцдек Р.Гончигдорж нь түүнд боломж олгоогүйгээс “Эх орон-Ардчилал” эвсэл тарж, М.Энхсайханыг намын даргаас мулталж дөнгөсөн билээ. М.Энхсайхан АН-ын даргын тамгыг өгөлгүй авч зугатаасан хэрэг хэвлэлийн гол сенсаац болж байлаа. Удаа ч үгүй тэрбээр 2006 онд Үндэсний Шинэ Нам гээчийг байгуулж, МАН-ын…

Дэлгэрэнгүй