Чингэлтэй дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаатай ярилцлаа. -Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо 2024 оын ажлаа юунаас эхэлсэн бэ? -Дүүрэг засаг захиргааны 24 хороотой, хороо тус бүрд Ахмадын салбар зөвлөл ажилладаг дүүрэг нийт 17600 гаруй ахмадтай. Дүүргийн удирдлагууд ахмадын анхан шатны нэгжийн үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг ахмадуудад хүргэх, ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ахмадуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн гурван жилд салбар зөвлөлийн дарга нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг болсон. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл доор 2023 оны 10 дугаар сарын нэгэнд төрийн ордонд Монголын ахмадуудын үндэсний II чуулган хуралдаж уг чуулганаас УИХ, ЗГ, Орон нутгийн захиргааны байгууллагуудад…
Зохиогч: Admin
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 13 болон 26 дугаар хороонд ажиллалаа. 2018 онд иргэн О.Баярмаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 400 м.кв газрыг эзэмшсэн. Тус эзэмшлийн газартаа 2020 онд 58 айлын “Pares Central park” хотхоныг барьж, ашиглалт оруулсан байна. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлж, гараашны орц, гарцыг зураг төслийн дагуу хийгээгүй байна. Тодруулбал, барилгын суурийг зүүн талаас баруун тийш шахаж барьсан, мөн гараашны орц, гарцыг баруун талаас гарч зүүн гар тийш эргэж…
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг дээдэлж байгаа хэрэг гэнэ. Үнэндээ авто ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болж байгааг холбогдох албаныхан тогтоосон. Өөрөөр хэлбэл, балмад, дураараа жолооч нарын гай маш олон гэр бүлийг сүйрүүлж, маш олон аав, ээжийн элгийг харлуулсан. Жолооч нарын сахилга хариуцлагыг сайжруулах талаар улам нарийн дүрэм журам боловсруулж, мөрдүүлэх ёстой байтал өөгшүүлж байгаа юм шиг ойлголт төрүүлэх арга хэмжээ авсаныг олон хүн буруутгаж байна. 18 цагаас…
Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж буй “Шударга сонгуулийн төлөө”нээлттэй хэлэлцүүлэгт парламентад суудалгүй 12 нам, эвсэл оролцож, сонгуулийн луйврын эсрэг санал, бодлоо солилцлоо. Оролцогч талууд Ардчилсан намын зүгээс санаачлан хэрэгжүүлж буй “Шударга сонгууль” ажлыг дэмжиж буйгаа илэрхийлээд, бид болоод өнгөрсөн шударга бус сонгуулийн кейсүүдийг ярих нь зөв хэдий ч үүнтэй зэрэгцээд сонгогчид руу түлхүү чиглэсэн, тэднийг соён гэгээрүүлэх ажиллагааг хийлгүй орхигдуулсан нь маш том алдаа боллоо.Энэ ажлыг нэн яаралтай хийх нь чухал байна гэв. Түүнчлэн ард түмний итгэл найдварыг өвөртөлж байдаг танай нам, сөрөг хүчний ажлаа хийж чадсангүй гэдэг шүүмжлэлийг давхар дайлаа. Эрх баригчид технологийн болон бусад аргаар булхай, луйвраа хийдгээрээ…
Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байна. Дээрх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны тавдугаар сарын…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа. Тухайлбал: Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий 100 ширхэг ойн хамгаалалтын зурвас байгуулах, Өмнөговь аймгийн заган ойн санг тэлэх зорилгоор 240 мянган га талбайд бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих, Онги гол, Улаан…
УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс удахгүй тодорно. Намуудын хувьд энэ бол нэг талаас шүдний өвчин. Учир нь тухайн намын дарга дангаараа шийддэг асуудал биш учраас тэр л дээ. Тухайлбал, МАН-ын нэр дэвшигчдийг тус намын Бага хурал хэлэлцэн тодруулж, батламжилдаг. АН-ын хувьд Үндэсний бодлогын хороо нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулдаг. 2020 оны сонгуулийн хувьд АН-ын нэр дэвшигчид тодорсны дараа энд тэндгүй бөөн хэл ам, гомдол тунирхал өрнөж билээ. Тухайлбал, АН-ын залуу зүтгэлтнүүдийн нэг М.Тулгат “Нэр дэвшихээр 4 жил бэлдэж, 100 сая төгрөгөө хандивласан ч мандатаа авч чадсангүй. Шар хор хөдлөнө гэдгийг амьдралдаа ингэж үзсэн билүү? Засаг авахаараа ингэнэ тэгнэ, битгий доромжлоорой.…
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байна. Өмнө нь хоршоо байгуулахад хуулиараа 30 өдөр шаардагддаг. Тэгвэл өнөөдөр “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг, баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн хугацаанд бүртгэнэ. Хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлнэ. Энгийн нөхцөлд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байна. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна. Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын хөрөнгө оруулалтын…
Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 06-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404га, хээрийн 504,509га нийт 504913га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар өссөн. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 54 хувийг Сууц өмчлөгчдийн холбоо, 18 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компаниуд эзэмшиж, ашиглалтыг хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг.…