Зохиогч: Admin

УИХ-ын сонгуулийн гол “тоглогчид”-ын нэг нь яалт ч үгүй АН байдаг. Энэ 2024 оны сонгуульд ч тэр байр суурьтаа л байна. Тэр хэрээр энэ намын дотоодод эрх мэдлийн төлөөх тэмцэл хөшигний ард үргэлжилсээр байгаа юм. Үүнийг нөгөө л хэлээд байдаг АН дахь олон фракцтай холбож ойлгож болно. Өчигдөр тус намын хэсэг гишүүн Улс төрийн зөвлөлдөө шаардлага хүргүүлжээ. Түүндээ “…УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын хууль санаачилж, УИХ-д хэлэлцүүлэхээр оруулсан хуулийн төсөл нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдал, монгол хүн бүхийн эрх ашгийг ноцтой хөндсөн сөрөг нөлөөтэй хэмээн үзэж байна. Иймд АН-ын Улс төрийн…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  “1990 онд олж авсан ардчилал маань хаачсан бэ гэж асуумаар байна. Үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө, өмчтэй байх эрх чөлөө гээд маш олон эрх чөлөө маань алга болж байна. Өдөр хоног өнгөрөх тусам бүдгэрсээр байна. Шинэ залуу үеийнхэн маань үүнийг анзаарахгүй байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Надад бол хуучны хар, цагаан гэгддэг кино, 1990 оноос хойш гарч ирсэн өнгөт киноны ялгаа асар их мэдрэгддэг. 1990 оны хувьсгалаар монголчуудын олж авсан тэр эрх, эрх чөлөө, өмч хөрөнгө  өнөөдөр цөөхөн хэдэн дарга нарын өмч болж хувирсан байна. Төрийн өмчийн гэгддэг том том компаниуд,…

Дэлгэрэнгүй

Монголчуудын бүдүүлэг зан улам нэмэгдээд байгаа нь харамсалтай. Эмнэлэг бол хамгийн цэвэр байх ёстой орчин. Гэтэл эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс 200 төгрөгөөр улавч авч өмсөхөөс цааргалаж, шавар шавхай, тоос шороо татуулан коридороор нь холхиж байна. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хүлээн авах хаалгаар ороход заавал улавч өмсөхийг шаарддаг боловч улавч өмссөн хүн цөөхөн байлаа. Эмэгтэй хүмүүс, бас ахмад настнууд хамгийн үлгэр жишээ байх ёстой. Гэтэл хамгийн бүдүүлэг байгаа нь нүдэнд их л харамсалтай харагдав. Тэд эмнэлгийн ажилтнуудын тавьж буй шаардлагыг огтоос үл тоож байгаад уур бухимдал өөрийн эрхгүй хүрэв. Өөрсдийнх нь хайртай дотнын хүн эмнэлэгт хэвтэж байгаа шүү дээ гэж…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намын шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нар сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлсэн иргэд 10 хүртэлх сая төгрөгөөр торгуулах эрсдэл үүсэж болзошгүй талаар мэдээлэл хийлээ. “Олон дагагч бүхий олны танил, инфлүүзрүүд аль нэгэн нам эвсэл, нэр дэвшигчийг дэмжиж, сурталчлах болвол тухайн хороо, дүүрэгтээ өөрийн цахим хаягаа бүртгүүлэх ёстой гэсэн хуулийн зүйл, заалт бий. Энэ талаараа ч 2024.01.05-ны өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сэтгүүлч, олон нийттэй мэдэгдэл хийсэн. Гэсэн хэдий ч өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны улс төрийн намуудтай хийсэн мэдээллээр хэн нэг нэр дэвшигчийг дэмжсэн олон дагагч бүхий хүн ямар нэг шийтгэл хүлээхгүй гэсэн нь ойлголтын зөрүүг бий болгож, эрх зүйн тодорхойгүй…

Дэлгэрэнгүй

Тендерт ялсан компани нь баахан ногоон автобус оруулж ирснээр хэрэг мандсан байдаг. Хамгийн гол нь шинэ автобусны мөнгөөр капитал засварт орсон хуучин автобус оруулж ирснийг техник мэддэг хүмүүс илчилсэн. Удаа ч үгүй “Тэнүүн-Огоо” компанийн захирлыг хулхи автобус нийлүүлсэн Солонгос компанийн захирлын хамт хорьсон. Мөн ногоон автобуснуудад мэргэжлийн хүмүүсийн техникийн оношилгоо хийлгэхэд үйлдвэрлэлийн бус аргаар угсарсан нь тогтоогдсон талаар АТГ мэдээлсэн. Энэ асуудалтай холбогдуулж тухайн үед хотын дарга байсан Д.Сумъябазарыг шалгаад, хэрэгт холбогдолгүй гэж үзжээ. Харин  хотын асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатарыг буруутгах үндэслэлтэй хэмээн яллагдагчаар татаад байна. Тэрбээр ганцаараа биш 26 хүний хамт яллагдагчаар татагдсан байгаа юм. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дугаартай захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-20-ны хооронд хяналт шалгалт явуулсан. Уг шалгалтын дүнг өнөөдөр Ажлын хэсгийн хурлаар танилцууллаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан нийт 11 Ажлын хэсэгт 161 албан хаагч ажилласан байна. НИТХ-аас 2019 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журмыг баталсан боловч зохих түвшинд хэрэгжээгүй, хууль эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа юм. Иймд тус ажлын хүрээнд нийтийн байрны барилга байгууламжийн стандарт, эрүүл ахуйн халдвар…

Дэлгэрэнгүй

Нэг ширхэгийг нь 250,000-650.000 төгрөгөөр авсан “цавчаа” хэмээх ногоон автобусанд техникийн үзлэг хийж дуусчээ. Улмаар Авлигатай тэмцэх газраас уг автобусны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. АТГ-аас “Ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134,5 тэрбум төгрөг. Үүнээс мөрдөгчид 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан” гэдэг дүгнэлт хийсэн байна.

Дэлгэрэнгүй

БНСУ-ын Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос 2024 оны 4 дүгээр сараас эхлэн мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр шинээр ирэх гэрээт иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулахаар шийдвэрлэв. Үүнд: 1. БНСУ-ын аялал жуулчлалын салбар, тухайлбал зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, туслах ажилтнаар шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй ажилчдыг Сөүл, Пусан, Ганвон, Жэжү хотуудын аялал жуулчлалын бүс нутагт ажиллуулна. 2. Зөвхөн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй компанид барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн гэрээт иргэнийг авч…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Тэрбээр шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавруудын хэрэгжилтийг сайжруулахад анхаарахыг даалгаж, зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг эрчимжүүлэх, халтиргаа гулгаанаас тогтмол сэргийлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов. Мөн “Хот, нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүдэд шилжсэнтэй холбоотойгоор дүүргүүд халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг тогтмол, шуурхай гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд Хот тохижилтын газраас хяналт тавина. Мөн дүүргүүдэд харьяалагддаггүй, СӨХ-ны эзэмшил талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд дүүргүүд болон Хот тохижилтын газар хяналт тавьж, СӨХ-дыг хариуцлагажуулах шаардлагатай. Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 822 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал: “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн удирдах…

Дэлгэрэнгүй