Зохиогч: Admin

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилийн чинадаас ил захидал илгээжээ. Хорин нэг 21 зураг гэж над руу баахан дайрч байна. Уг нь 21 Дарь Эх гэвэл. Улсын Ерөнхийлөгч нь Их Тэнгэр дэх төрийн хамгаалалттай зочид буудлаас зураг хулгайлжээ гэдэг үлгэрт ард түмэн итгэнэ гэж ленинчүүд бодоод байгаа юм байх. Энэ бол миний бодол санаанд байхгүй, зүүдэнд орохгүй зүйл. Гүтгэх юмаа олж гүтгэмээр юм. 1.Хүн эвдэрснийхээ хирээр сэтгэдэг. Зөвхөн коммунистууд, хулгайч сэтгэхүйд дадсан хүмүүс л ингэж бодож чадна. 1990 оноос өдийг хүртэл эрх чөлөөний үр жимсийг коммунистууд л уралдаж завшиж байгаа. Үйлдвэр, аж ахуй, хөдөө нэгдэл хоршоо бүгдийг тэр үеийн дарга алба тушаал,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллаж, нийт комиссар, ажилтнуудад ажлын амжилт хүсэн ерөөлөө. Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, гадаад улс руу оргон зайлсан этгээд болон гадаад руу хууль бусаар шилжүүлсэн хөрөнгийг буцаан авчрах чиглэлээр ажиллаж байгааг сайшаалаа. Цаашид улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, гэмгүй хүнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдэд ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг бусдад худалдах, өөрсдөө бусдад худалдагдахын эсрэг байхыг онцгойлон захилаа. Мөн авлигын гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулж байх нь шударга ёсны зарчим гэж үздэгээ хэлэв. Авлигатай бүх нийтээр хамтран тэмцэх, шударга…

Дэлгэрэнгүй

Монголчуудын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг гурилын үнэ өдөр өдрөөр хямдарсаар байна. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг-ын дээд гурил 65 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол нэг кг нэгдүгээр гурил 1180 төгрөг болж хямдарсан байна. Мөн 50 кг нэгдүгээр гурилын үнэ 59 мянган төгрөг болжээ. Мөн Увс аймагт гурилын үнэ хямдарсан тул баруун аймгууд болох Баян-Өлгий, Увс аймагт гурилын үнийн хямдрал нөлөөлж эхэлсэн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Мөн энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тонн гурил оруулж ирж байгаа талаар албаныхан ЗГХЭГ-т мэдээлсэн байна. Импортоор хямдхан, чанартай орос гурил оруулж ирж байгаа тул нийслэлийнхэн…

Дэлгэрэнгүй

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. Тус тогтоолоор шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэлтгэх, тасралтгүй хөгжих боломж, нийгмийн баталгааг хангах хүрээнд салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, олон улсын дэвшилтэт технологийг нутагшуулах хүрээнд салбарын технологи дамжуулах бодлогын чиглэл, төлөвлөгөөг боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Шинжлэх ухаан, технологийн салбарын тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Шинжлэх ухааны академийн материаллаг бааз, хүний нөөцөд түшиглэн ахисан түвшний их сургууль байгуулна. Шинжлэх ухааны…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгав. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар, -Хөгжлийн бэрхшээлтэй…

Дэлгэрэнгүй

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хүмүүжил, ёс суртахуунд анхаарахгүй бол тэдний төлөвшил хэдхэн жилийн дараа нийгэмд том уршиг тарьж мэдэхээр байна. Хичээлээ тараад даалгавраа хийх, номын санд суух, дугуйлан сексэнд явдаг хүүхэд маш ховорджээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг зорилгогүй ирээдүй олноороо бойжиж байна гэсэн үг. Хэсэг бүлгээрээ нийлж аваад гудамжинд, эсвэл орцонд өдрийг өнгөрөөж байна. Багшийнхаа үгийг сонсох нь бүү хэл зодох гэж дайрдаг сурагчид байна гээд боддоо! Бүр тааруу дүн тавьсны төлөө багшийгаа 00 өрөөнд оруулж зодсон хэрэг гарсан шүү дээ. Ахмад хүмүүсийг бүү хэл аав, ээж, багш нараа хүндлэхгүй хүүхэд хэн болох вэ? Зүгээр ч суухгүй…

Дэлгэрэнгүй

  Ц.Сүхбаатар: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон шинэ боломж нээгдлээ  УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй 13 гишүүн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, 2024 оны 05 дугаар сарын нэгний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаатай холбогдуулж Монголын ахмадын холбоо (МАхХ)-ны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.  -Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд МАхХ-ны зүгээс өгсөн саналууд тусгагджээ. Энэ талаар танаас тодруулая? Мэдээж хууль учраас нэг бүрчлэн тайлбарлах боломжгүй. Зөвхөн гол өөрчлөлтүүдээс нь дурдана уу?  -Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд…

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын шадар сайдууд ба яамдын сайд нарыг томилох тухай зарлигт гарын үсэг зурлаа. Орос улсын засгийн газар анх удаагаа 2020 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд гаргасан шинэ журмын дагуу байгуулагдлаа. Тодруулбал, сайдад нэр дэвшигчдийг Төрийн Дум ба Холбооны Зөвлөл хэлэлцэн дэмжсэний дараа Ерөнхийлөгч В.Путин баталжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайдаас гадна 10 шадар сайд, 21 сайд орсон бөгөөд яамдын тоо ба нэрс өмнөх бүрэлдэхүүнтэй харьцуулахад өөрчлөгдсөнгүй. Таван сайд буюу Дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газар ба Хууль зүйн яамыг удирдах сайд нар Ерөнхийлөгчид шууд захирагдах бол бусад…

Дэлгэрэнгүй

Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүний тархийг угаадаг, сэтгэл санааны мэдрэмжүүдийг байхгүй болгож сэтгэх чадваргүй болгодог байна. Олон улс оронд Сайнтлогийн шашныг хориглосон байдаг. Тухайлбал Герман улсад Сайнтлогийг экстримист урсгал, аюултай гэсэн байр сууринаас ханддаг байна. Гэтэл 2013 онд Л.Гантөмөрийг Боловсрол Шинжлэх ухааны сайд байхад хэрэглээний боловсрол нэрээр Сайнтлогийн шашны хичээлийг 32 мянган багшид заажээ. Сургалтанд нийслэлийн болон хөдөө орон нутгийн багш нар хамрагджээ. Тус хичээлийг Екатирина Камарова гэх Орос хүн удирдаж байсан бөгөөд монголд сургагч багш нарыг бэлдэж байжээ. Тус сургалт нь төсвийн мөнгөөр явагдсан бөгөөд энэ нь яамны тайлан дээр байгаа аж. Энэ тухай…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ 2021 онд ажилчдын орон сууц барих зориулалтаар 836 м2 газар эзэмшиж, барилгын компанитай гэрээлжээ. Харин тус хорооны оршин суугчдын зүгээс орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барих саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тус хорооны оршин суугчидтай уулзлаа. Энэ үеэр тэрбээр “Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газар өөрийн эзэмшил газраа бусдад ашиглуулж барилга барих нь хуулиар хориотой.  Иймээс газар эзэмшигч ААН болон барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж газар эзэмших эрхийг цуцлах…

Дэлгэрэнгүй