Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын Манхэттэн дүүргээс худалдаж авсан хоёр тансаг зэрэглэлийн орон сууцыг АНУ хураан авахаар хөдөллөө. С.Батболд Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнд 2012, 2015 онд нийтдээ 14 сая доллараар хоёр орон сууц худалдан авсан бөгөөд тэрхүү хоёр барилгыг Бруклин хотын Холбооны шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн гэж прокурорууд мэдэгджээ. Худалдан авалт хийхдээ С.Батболд 68 сая ам.долларын олборлолтын гэрээнээс олсон мөнгөө ашигласан гэж тэд хэлэв. 2009-2012 онд Монголын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдын өмгөөлөгч мягмар гарагт иргэний эд хөрөнгө хураах тухай гомдолд прокурорын гаргасан нэхэмжлэлийг үгүйсгэжээ. Эх сурвалж: https://www.wsj.com/ https://www.wsj.com/articles/former-mongolian-prime-ministers-luxury-manhattan-apartments-targeted-by-prosecutors-4ee612af?mod=us-news_lead_pos5
Зохиогч: Admin
Цас орж, шуурсны улмаас халтиргаа гулгаа үүсээд байна. Гэтэл жолооч нар нөхцөл байдлыг бодитойгоор дүгнэж харахгүйгээс осол аваар их гарах боллоо. Өнөөдөр өглөө Хөшигийн хөндий буюу шинэ нисэх буудал руу явах замд зам тээврийн ноцтой осол гарч 15 машин мөргөлдлөө. Халтиргаа гулгаатай үед хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явахгүйн улмаас иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна шүү, хэнэггүй, ухамсаргүй жолооч нар аа! Д.Дорж
2019 оны 12 дугаар сарын 20-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт шийтгүүлж байсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг баталсан. Гэхдээ нэр бүхий иргэн энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэж билээ. Тэгвэл Цэц асуудлыг авч хэлэлцээд “Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, … тэгш байдал … хууль…
Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд авто зам, гудамж талбай, уулзвар, замын өгсүүр, уруу хэсэгт тусгай зориулалтын бодис, давс цацаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан хоёр байгууллагын 100 гаруй ажилтан тусгай зориулалтын зургаан автомашин, нэг экскавор, нэг автогрейдэр, хоёр ковш, хоёр шүүрдэгчтэйгээр ажиллаж, 25 тонн бодис, 5 тонн давс цацав. Баянзүрх дүүргийн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан гурван байгууллагын 205 орчим ажилтан давс бодис цацагч, шүүрдэгч, хусагч, цас тээвэрлэх тээврийн хэрэгсэл зэрэг нийт 40 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, нийт…
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 3 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 57 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 64.9 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 284 дуудлага хүлээн авчээ.
Улаанбаатарт дугуйн зам гэхээр газар ховор. Дугуйтай хүүхэд залуус ихэвчлэн явган хүний замаар тэнхээ мэдэн хурдалж байдаг. Дулаараад ирэхээр дугуйчдын тоо эрс нэмэгддэг. Харамсалтай нь явган зорчигчдод халтай нөхцөл байдал хавар, зун, намаржингаа үргэлжилдэг. Дээр нь скүүтер, цахилгаан дугуй гэдэг эрсдэл нэмэгдсэн. Хүүхэд, хөгшид хотын гудамжаар амар тайван алхах боломж тун багасч байгаад дүгнэлт хийх цаг болж. Хамгийн аюултай нь дугуйчид, скүүтэрчид хүн мөргөж унагаачихаад босгож өгөх ч үгүй зугатаах нь олон. Мөргүүлсэн хүмүүс гэмтэж бэртлээ гэхэд хохироод үлдэх гэж үү? Тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулая! Д.Дорж
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Ийнхүү 100 хувийн эзэмшилтэй болсноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газруудыг компанийн ТУЗ болон НИТХ-аар хэлэлцүүлэлгүйгээр шилжүүлж эхэлсэн байна. Иймд дээрх бүртгэлийн асуудлыг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж буй тул Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргалаа. Нийслэлийн Засаг даргын…
Газын зурваст нэн даруй гал зогсоохыг уриалсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл баталлаа. Энэ бол 2023 оны 10 дугаар сард Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан анхны уриалга юм. Өмнө нь Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг батлахыг АНУ эсэргүүцэж байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ ба БНХАУ Газын зурвас дахь нөхцөл байдлын тухай АНУ-ын санаачилсан тогтоолд хориг тавьсан юм. Уг тогтоолд нэн даруй гал зогсоох уриалгыг ХАМАС-ын барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах асуудалтай холбож авч үзсэн байна. Даваа гарагт баталсан тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн улсууд санал болгожээ. Энэ удаад АНУ тогтоолд хориг тавиагүй…
Өнөөдөр Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүснэ. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр, 27-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Улс төр их л хачин, ажин түжин байна. Уг нь сонгууль ойртчихсон. Ердөө гурван сарын дараа сонгуулийн санал хураалт болно. Урьд нь, өдийд өрсөлдөөд хэдийнэ эхэлчихсэн байдаг үе л дээ. Гэхдээ удахгүй далд байсан “улс төр”-үүд ил гарч ирэх бололтой. Учир нь, намууд сая ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн. Энэ үеэр том намуудтай холбоотой хэд хэдэн зүйл ажиглагдав. Далд “эвсэл”-үүд ил болох шиг боллоо. Өөрөөр хэлбэл, МАН дахь, АН дахь “салалт, нэгдэлт”-үүд олны өмнө гарч ирэв. Улмаар, энэ нь “…Хаврын улс төр одоо л эхэлж, халуурах нь” гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэв. Ер нь бол МАН-ынхан хэдийнээсээ дотоод зөрчлөө савандаа барьдаг зуршилтай. Яригдаад л…