Зохиогч: Admin

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн спортын авлигын эрсдэлийг арилгах, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны албан тушаалтнуудтай 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийлээ. Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигын эсрэг хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж 2023 онд Биеийн тамир, спортын улсын хорооны төсөв санхүү, худалдан авах ажиллагаа, хүний нөөцийн бодлого, үндэсний шигшээ багийн үйл ажиллагаа, спортын холбоодод өгч буй санхүүжилт зэргийг нарийвчлан судалснаар өнгөрсөн онд тус хороонд 13 асуудал бүхий албан зөвлөмж хүргүүлсэн юм. Уулзалтын үеэр Биеийн тамир, спортын хорооны шударга байдлын үнэлгээ болон Авлигатай…

Дэлгэрэнгүй

НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон. Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч…

Дэлгэрэнгүй

Барьцаалагдсан хүмүүсийг солилцох шинэ тохиролцооны хүрээнд Израилын шоронд хоригдож буй палестинчуудыг үе шаттайгаар суллах саналыг Палестины ХАМАС хөдөлгөөн зөвшөөрсөн тухай “Al Hadath” телевизийн суваг мэдээлжээ. Тус сувгаар мэдээлснээр, Парист саяхан болсон уулзалтын үеэр боловсруулсан шинэ санаачилгын хүрээнд тус хөдөлгөөнийхөн палестинчуудыг шоронгоос үе шаттайгаар суллахыг зөвшөөрсөн байна. Тохиролцооны эхний үе шатанд ХАМАС “олон жилийн хорих ялтай хүмүүсийг суллахыг шаардахгүй” аж. Үүний сацуу тус бүлэглэл “Парист боловсруулсан саналыг бүрэн зөвшөөрч байгаа эсэх тухайд хариу өгөөгүй” гэдгийг “Al Hadath”-ын эх сурвалжууд дурдсан байна. Саяхныг хүртэл ХАМАС-ын удирдлага “Газад барьцаалагдсан хүмүүсийг суллах хэд хэдэн болзлыг биелүүлсэн тохиолдолд л яриа хэлэлцээ хийнэ” гэж мэдэгдэж байсан…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцана. Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер…

Дэлгэрэнгүй

Нийтлэлч Баабар Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талаар “Оросын байгууллагаас мөнгө аваад л Монголыг яаж хорлоё доо гээд амьдралаа зориулдаг гэдэг нь логик талаасаа ч Монгол хүний хувьд ч боломжгүй дэмий яриа. Төрлөх зангаасаа болж оросуудыг хульхидаад мөнгөтэй болсон. Тэр мөнгөөрөө эх орныхоо төлөө хөшөө ч босгосон. Хулхидуулсан оросууд одоо түүнийг үзэхээ больсон, орос дүрмээр алнаа л гэж байгаа. Амь нас гэр орон байгаа баялагаа бүгдийг барьцаанд тавсан хүн эх орон байтугай юугаа ч гарздахад өөрийн эрхгүй бэлэн болдог. Уг хүн нь эх орныхоо эсрэг хүн яавч биш. Ердийн монгол хүн болохоор эх орон элгэн садандаа хайртай. Эргэлзэх хэрэггүй. Гэхдээ хөөрхий гарах…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлж, үүрэг даалгавар өгөв. Тэрбээр гурван жил гаруйн хугацаанд Засгийн газартай баг болон ажиллаж, цар тахал, геополитикийн нөхцөл байдал зэргээс үүдэлтэй төсвийн хүнд цаг үед иргэдийнхээ амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахын төлөө төрийн үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлж буй аймаг, орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийллээ. 2023 онд Монгол Улсын Засгийн газраас авлигын эсрэг тэмцэл, тогтолцооны реформ, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот хөдөөгийн сэргэлтийн зорилтод төвлөрч ажилласан. Ерөнхий сайд хөдөө орон нутагт онцгой анхаарал…

Дэлгэрэнгүй

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн нэр хүндийг унагах, сэтгүүлчдийн нийгмийн үнэ цэнийг үгүйсгэх хандлага илэрхий цухалзаж байгаа учир сэтгүүлчдээ өмөөрч өмнө нь бичиж байснаа дахин давтая: “Улаан диплом, бараан явдал” (Ц.Дашдорж), “Ууршуулж алдсан шингэн алт хайран” (Г.Жамц), “Далай ээж цаазын тавцанд” (Ц.Балдорж), “Ганц сар наслуулах гэж 10 сар тээдэггүй” (Ц.Балдорж), “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэгт (О.Дашбалбар), “Номон дээр гишгэсэн алдас” (О.Дашбалбар) “Дээд комиссын доод ажил” (Ц.Дашдондов), “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” (А.Даваасамбуу), “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” (Ш.Цэен-Ойдов), “Шорон дотроос өшөө авагч байдаг юм биш биз?” (Ж.Барамсай)…Гарчигнаасаа эхлээд л ямархуу хурц нийтлэлүүд болох нь мэдрэгдэж байгаа биз. Бүгд л 1990 оноос өмнө…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагаас гаргасан хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Баян-Өлгий, Ховд, Говь–Алтай аймгийн нийт нутаг, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын нийт нутаг, Дорноговь аймгийн хойд, Дундговь, Говьсүмбэр аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадасны хувьд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нутаг, Баянхонгор аймгийн хойд, Завхан аймгийн зүүн, Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлээр баруун аймгуудын нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зүүн аймгуудын нутгаар, сүүлээр төвийн аймгуудын нутгаар, гуравдугаар арав…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ “Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор олгох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг  “Эрдэнэс Тавантолгой” компани болон Үнэт цаасны төвлөрсөн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 1 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр улсын хэмжээнд зураг төсөвгүй барилга байгууламжийн судалгаа, Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилт, эрчим хүчний салбарын байгууллагуудын худалдан авах ажиллагааны нөхцөл байдал, даатгалын сангаас тэтгэмж, тэтгэвэр олгох журмын хэрэгжилт, Эдийн засаг хөгжлийн яамны болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын худалдан авах ажиллагаа зэрэгт тус тус дүн шинжилгээ хийв. Төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны хүнд суртал, чирэгдлийн талаарх иргэдээс ирүүлсэн Богд уулын дархан цаазат газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Баянзүрх дүүргийн хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн…

Дэлгэрэнгүй