“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд төрийн албан хаагчид 21 аймгийн 330 суманд ажиллаж, малчдад зөвлөгөө, зааварчилгаа өгч байна. Өмнө нь хоршоо байгуулахад хуулиараа 30 өдөр шаардагддаг. Тэгвэл өнөөдөр “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр бичиг, баримт нь бүрдсэн хоршоог хоёр хоногийн хугацаанд бүртгэнэ. Хоршооны сонгон шалгарсан төсөлд нэг удаад улсаас таван га газрыг үнэгүй эзэмшүүлнэ. Энгийн нөхцөлд газар эзэмших асуудлыг хөөцөлдөхөд шат шатны хамаарлаас шалтгаалан 110 хоногийн хугацаа шаардагддаг байна. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоо байгуулж, төсөл нь шалгарсан малчдад газар эзэмших асуудлыг газрын албанд 15 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна. Цаашлаад хоршоогоо УБЕГ-т бүртгүүлж, төслөө сонгон шалгаруулж, эзэмшлийн газраа шийдвэрлэсэн малчдын хөрөнгө оруулалтын…
Зохиогч: Admin
Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 06-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404га, хээрийн 504,509га нийт 504913га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар өссөн. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Нийслэлийн хэмжээнд 1553 хүүхдийн тоглоомын талбай байдгаас 54 хувийг Сууц өмчлөгчдийн холбоо, 18 хувийг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хот тохижилтын газар, 28 хувийг орон сууцны төсөл хэрэгжүүлсэн барилгын компаниуд эзэмшиж, ашиглалтыг хариуцдаг. Монгол Улсын стандартын ерөнхий шаардлагад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдал, арчлалт хамгаалалтыг тухайн газрыг эзэмшигч хариуцна гэж заасан байдаг.…
22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казакстан улсын Астанад хотод болж байгаа билээ. Тус тэмцээнүүдийн финалд Монгол улсаас 22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй 54кг жинд О.Энхсайхан финалд шалгарч үлдсэн бол Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэй 50кг жинд Э.Номундарь финалд үлдээд байна. Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эмэгтэйчүүдийн 54 кг-ийн финал өнөөдөр 19:00 цагаас эхлэх бөгөөд Э.Номундарь маань Энэтхэгийн тамирчинтай аваргын төлөө тулалдана. 22 хүртэлх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй финал 2024 оны 05.07-нд 16:15 цагаас эхлэх болно. О.Энхсайхан маань эзэн орны буюу Казакстаны тамирчинтай…
Урсгал сөрөх гэмт хэргийн улмаас гэм зэмгүй явган зорчигчид хохирох тохиолдол их гардаг. Учир нь хүүхэд гэлтгүй том хүмүүс эсрэг урсгалаа хардаггүй. Харамсалтай нь энэ төрлийн хэрэг зөрчил огт буурахгүй байна. Хурд хэтрүүлдэг, урсгал сөрдөг, гэрлэн дохио зөрчдөг, жолоо барьж байж гар утсаараа ярьдаг адал балмад жолооч нарт оноох шийтгэлийг чангаруулая! Д.Дорж
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 3-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Сүхбаатарын талбайд “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” акц зохион байгуулсан юм. МСНЭ-ээс улс төрийн намуудад 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд уриалга гаргасан. Энэхүү уриалга нь намууд УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтдаа хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласан хуулийн заалтуудыг засаж залруулахад анхаарахыг хүссэн байна. Улс төрийн намуудын төлөөллийг МСНЭ-ийн дээрх уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж, нэгдэхийг уриалсан юм. Иймд Монгол Ардын Намын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва МСНЭ-ээс зохион байгуулсан “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” үйл ажиллагаанд очиж уриалгын хуудаст гарын үсэг зурж дэмжиж…
Тажикистан Душанбе хотод жүдо бөхийн олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээн тавдугаар сарын 3-5-нд болж байгаа билээ. Тэмцээнд 65 орны 390 (эрэгтэй 204, эмэгтэй 186) тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор нийт 17 (эрэгтэй найм, эмэгтэй ес) жүдоч зодоглож байна. Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Ази тивийн аварга Б.Баасанхүү алт, 57 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ. Эхний өдрийн байдлаар Монгол Улсын баг тус тэмцээнд оролцож буй 65 орноос нэг алт, нэг хүрэл медальтайгаар багийн дүнгээр гуравдугаар байрт жагсаж байна. Медалийн хүснэгтийг тэмцээн зохион…
Өнөөдөр СХД-ийн 18-р хороо, Залуус хорооллын 7 давхараас хүн үсрэх гээд байна гэх дуудлага 09:03 цагт ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэн /23 настай эмэгтэй/ тагтан дээрээс үсрэх гэж байсныг аварч, биеийн байдлыг тогтворжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт өнөөдөр Ховд аймгийн төв Ховд хотод эхэллээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс таван аймгийг нэгтгэсэн баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд 1200 гаруй малчин, хоршооны төлөөлөл хүрэлцэн иржээ. Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг нээж, “Дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, өнгөрсөн өвлийн зудын хүнд нөхцөлийг даван туулсантай холбогдуулан Засгийн газар УИХ-аар хууль батлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Өнөөдөр Ховд аймагт 160 гаруй хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ховд аймгийн Мөст сумын “Алтайн Оргил” хоршоо өнгөрсөн онд өндөр борлуулалтай ажиллаж, нэг удаагийн ногдол ашиг зургаан сая төгрөгийг…
Цагаан ордонд Ерөнхийлөгчийн туслахаар ажиллаж байсан Хоуп Хикс баасан гарагийн үдээс хойш АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын мөнгөтэй холбоотой хэргийн шүүх хурлын үеэр мэдүүлэг өгөхдөө ихэд сандарчээ. Хатагтай Хикс 2016 онд Трампын сонгуулийн кампанит ажлын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд түүний ойр дотны хүн байсан юм. Ноён Трамп төлбөрөө нуун дарагдуулахын тулд бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх 34 хэрэгт буруугүй гэж тэрбээр мэдэгджээ гэж BBC мэдээллээ. Гэрэл зургийн эх сурвалж: CNN