“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олголоо.
Зохиогч: Admin
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа. Ерөнхий сайдын ахалдаг Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөс эдийн засгийн өсөлтийг дэмжих, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлд шуурхай арга хэмжээ авах, даваа гараг бүр хуралдаж бизнес эрхлэх орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Мөн, -Хуулийн этгээд байгуулах шат дамжлагыг цөөрүүлж, цахимжуулан гурван хоногоос илүү хугацаа зарцуулдаггүй болгох…
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нийт 1839 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1357, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүлжээ.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа өнөөдөр /2025.02.05/ “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдерийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурал НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг идэвхжүүлэх зорилгоор 2023, 2024 онд Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сантай хамтран Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Энэ уулзалтыг зохион байгуулахад “Оюутолгой” ХХК дэмжин, хамтран ажиллаж ирсэнд талархаж байна хэмээн онцлоод, ирэх 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбум мод” сэдвийн хүрээнд Тогтвортой байдлын чуулга уулзалтыг зохион байгуулах талаараа танилцуулсан юм. Тэрбээр, энэ жилийн Тогтвортой байдлын чуулга уулзалт Ази болон Алтайн бүс…
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө болж өндөрлөсөн. Сонсголын үеэр өчигдөр “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар УИХ-ын Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал мэдээлэл хийсэн юм. Түүнтэй энэхүү хяналтын сонсголын талаар ярилцлаа. -Сонсголоор ямар, ямар зүйл яригдав? Ерөнхий хяналтын сонсголын ерөнхий зорилго нь иргэдийг мэдэх эрхээр нь хангах, мэдээлэх юм. Тийм болохоор үүгээр бид юуг олж мэдэв гэдэг нь чухал. Өнгөрсөн 2014 оноос хойших 10 жилд хоёр их наяд төгрөгийг утаан дотор…
ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмын хүрээнд зудын эрсдэлийн үнэлгээний арга зүй, аргачлалыг сайжруулах санал дүгнэлт боловсруулах зорилгоор Говь-Алтай, Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзан, холбогдох байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа мэдээлэлтэй танилцаж, өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд эрсдэлийн түвшин “дунд” үүнээс Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй байна. Говь-Алтай аймгийн сумдын хэмжээнд нэгдүгээр сарын 02-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар /2025.02.04/ Ховд аймгийн Булган, Мөст сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй анхны парламент 76 даргаас 126 төлөөлөгч болж ажиллах зарчмыг баримталж буйг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцлов. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төлөөлөл нь болж ажиллана. Тийм ч учраас Улсын Их Хурлын дарга алс хязгаар баруун бүс нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатар хотноо хязгаар нутагт суугаа хөдөө, орон нутгийн иргэдтэй холбоотой шийдвэр гаргаад суух биш тэдний үгийг холбогдох…
ХӨСҮТ-ийн цочмог гепатитийн тасгийн эмч Л.Хуягбаатартай менингококкт халдварын өвчлөл, шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -ХӨСҮТ-өөс 2025, 2026 оныг менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж мэдэгдсэн. Энэ өвчлөлийн халдвар хэр хэн тархдаг талаар тайлбарлахгүй юу? -Менингококкт халдвар буюу менингококцин гэдэг өвчин бол нянгаар үүсгэгддэг, цочмог халдварт өвчин. Маш богино хугацаанд буюу шинж тэмдэг илэрснээс хойш 28 цагийн дотор хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц хүнд өвчин учраас иргэд “цахилгаан менингит” гэдгээр нь илүү сайн мэддэг болсон. Агаар дуслын замаар халдварладаг учраас бүх насныхан өвдөх боломжтой. Түүн дотроо дархлаа султай хүмүүс болон таваас доош насны хүүхдүүд өртөмтгий, өвдсөнийхөө дараа…
“Хүүхэд, залуус эвдэрч байна. Хэрэг төвөг их өдүүлэх боллоо. Хуулиа чангал. Шоронд хатаа. Цаазын ялыг сэргээе” гэх занал зүхэл сошиалаар дүүрэн хөврөх боллоо. Өсвөр үе, залуучуудын хүмүүжил эвгүй байгаа нь үнэн. Гэхдээ нийтээр нь хамруулж дүгнэж болохгүй. Хамгийн гол нь хүүхдүүд яагаад хэрэг хийж, архи тамхи, бусад гаж хэрэглээнд автаад байгаагийн цаад учир шалтгааныг зөв оношилж, тэр хүрээнд ажиллах ёстой биз дээ? Хүүхдийн хүмүүжил ерөөсөө л эцэг, эхийнх нь тусгал байдаг. Бас нийгмийн нөлөө гэж бий. Энэ сошиал орчин дахь зэрлэг үг хэллэг, ёрын пост, коммент, бичлэг зэрэг нь хүүхэд залуусын ухаан бодлыг бохир замаар хөтлөх хүчтэй багш нь болчихоод…
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын тендерийг дөрөвдүгээр сард багтаан зарлаж, тавдугаар сард сонгон шалгаруулалтыг, зун барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжид нэгдүгээр шугамын бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барих юм. Улаанбаатар трамвай төслийн эхний буюу нэгдүгээр шугамын эхлэл цэг дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар очиж ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Эдгээр…