Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвлөөр буюу хаврын саруудад нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас дулаан, хур тунадас харьцангуй багатай байх төлөв ажиглагдаж байгаа хэдий ч агаар мандлын төлөв богино хугацаанд хурдан өөрчлөгдөн агаарын температурын өдөр шөнө, хоног хоорондын зөрөө их, говь тал хээрийн бүс нутгаар салхи шуургатай байх магадлал өндөр байна. Иймд малчид, ард иргэд хаврын цаг цагаарын хүндрэлээс урьдчилан сэргийлж, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэх, тал хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээгээ цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөж байна. Ирэх гуравдугаар сарын агаарын дундаж температур Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь,…
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын 126 дахь Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад 2025 оны 07 дугаар сарын эхээр төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын Монгол Улсад хийх анхны төрийн айлчлал юм. Энэхүү төрийн айлчлал нь ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлж, “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Япон…
Хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангай чиглэлээс бусад чиглэлд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Шинэ зохицуулалтаар иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд чиглэл харгалзахгүй, цагийн хязгааргүйгээр өдөрт дөрвөн удаа зорчино. Өөрөөр хэлбэл, тухайн чиглэлдээ ч дахин дамжин сууж болно. Өмнөх зохицуулалт “30 минутад багтаж дамжих суух” ч шаардлагагүй болно гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэл хийлээ. НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Нийтийн тээврээр зорчиход Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч…
Урлаг өөрийн хэл, бас хилтэй биз дээ?! Киночид одоо алаан хядаан, цус нөжөө орхиод ард түмнийг соён гэгээрүүлэх тэр үндсэн үүргээ биелүүлэх цаг болжээ! Урлаг өөрөө гоо зүй. Энэ утгаараа гоо зүй, ёс зүйгүй урлаг гэж байх уу? “Урлагийг бүтээх үндсэн шаардлага нь гоо сайхан юм” гэж нэгэн алдартны хэлсэн үг яг одоо л үнэ цэнэтэй санагдана. Уг нь урлаг гэдэг агуу, тайз гэдэг ариун. Тэр үзэл санаа одоо ч хэвээрээ. Өөрөөр хэлбэл, хүнийг гэгээрүүлэх, хөгжүүлэх, нийгмийн харанхуйг гийгүүлэх зэрэг урлагийн өөрийнх нь үндсэн шинж чанар, үүрэг, нөлөө ямар ч цаг үед өөрлөгдөөгүй, өөрчлөгдөхгүй. Гэтэл манайд амьдралын хар бараан үзэгдлүүд…
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо тодорхой салбар, асуудлыг хянан шалгаж санал дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий таван ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Эдгээрийн нэг нь Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн ахлан ажиллаж буй Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын шийдлийг боловсруулах ажлын хэсэг юм. Тус ажлын хэсэг эрхэлж буй асуудлынхаа хүрээнд иргэд, олон нийт, аж ахуйн нэгж болон анхан шатны байгууллага, мэргэжилтнүүдээс санал авахаар Зүүн бүс нутагт ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн өнөөдөр (2025.01.31) Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Жижиг дунд, үйлдвэр үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, хууль тогтоомжийг шинэчлэх…
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай уулзаж, нийслэл хотод болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллах санал солилцлоо. Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан, ЗГХХГ-ын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хууль, эрх зүйн газрын дарга Б.Аз, нийслэлийн ЗДТГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга Ү.Ганболд, нийслэлийн ЗДТГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, нийслэлийн ЗДТГ-ын ахлах…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар өнөөдөр (2025.01.30) Говь-Алтай аймгийн Бигэр, Чандмань, Эрдэнэ суманд ажиллаж, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцууллаа. Таван нам, эвслийн төлөөлөл бүхий, олон ургалч үзлийг хадгалсан, нийгмийн салбар бүрийн дуу хоолойг нэгтгэсэн шинэ парламент хүн төвтэй, хүний эрхийг хамгаалсан, цаг үеийн шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна. Тус бодлогын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэг байгуулагдаж, хууль, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан…
Онцгой байдлын албан хаагчид цасанд суусан автомашиныг гаргаж иргэдийг хөлдөх аюулаас аварчээ. Онцгой байдлын газрын мэдээлснээр “Mighty” загварын ачааны автомашин 2.5 тонн ачаатай 25 болон 38, 61 настай гурван эрэгтэй Хөвсгөл аймгийн Галт сумын чиглэлд зорчиж байгаад цасан суусан нь тэр байжээ. Цасанд суусан тухай дуудлага мэдээлэл өичгдөр орой 20:22 цагт бүртгэгдсэн юм байна. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч байгаа тул зам даваа хаагдах эрсдэлтэй болохыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлж буй. Иймд онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, баталгаагүй зам гүүрээр зорчихгүй байхыг анхааруулсаар байгаа ч иргэдээс энэ мэт цасанд суусан, мөс цөмөрсөн…
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлээд байна. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын 1-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн…
Лхагва гаргийн орой АНУ-ын нийслэл Вашингтон хотод “CRJ700” зорчигч тээврийн нисэх онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ. Колумбийн тойргийн Гал түймэртэй тэмцэх болон яаралтай тусламжийн албанаас мэдээлснээр, цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөний дараа зорчигч тээврийн онгоц Рональд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлаас холгүй Потомак голд унасан байна. АНУ-ын иргэний нисэхийн удирдах газраас (FAA) мэдээлснээр, уг онгоц нь “PSA Airlines” компанийн онгоц бөгөөд орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд газардах үедээ “Sikorsky H-60” нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байна. Уг онгоц Канзас муж улсын Вичита хотоос Вашингтон хотын чиглэлд “American Airlines” компанийн нислэгийг үйлдэж байжээ. Онгоцонд 60 зорчигч байсан тухай “Reuters” агентлаг “American Airlines” компанийн мэдээллийг…