Зохиогч: Admin

Есөн эрдэнийн нэг оюугаар овоглосон зэс төдийгүй үнэт эрдэнэс алт, мөнгө, молибден зэрэг мэргэжлийн бизнесмен бүхний сэтгэлийг татаж, хүслийг бадраасан арвин их нөөцтэй Оюу толгойн гайхамшигтай орд эх орны минь алтан шаргал говьд үүд хаалга, үүцээ нээж, Монголчууд төдийгүй дэлхийн сонорт хүрч, бид бүхний баярын магнай тэнийлгэсэн тэр мөчөөс хойш багагүй хугацаа ард үлджээ. Монгол түмэн их говьд Оюу толгойн уурхай ашиглалтад орсноор энэ зууны манлай үйлдвэр-Эрдэнэтийн уурхай шиг хот сүндэрлүүлж, хэдэн арван мянган хүн ажил амьдралтай золгож, улс орны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулна гэж бэлэгшээж байсан билээ. Түмэн олны энэ бэлэгшээл мөрөөдөл хэрхэн биелэлээ олж байгаа талаар…

Дэлгэрэнгүй

Өчигдөр болсон их түгжрэлийн шалтгааны талаар ТЦА-ны ЗЦГ-ын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэн ийнхүү яриалаа: -Өчигдрийн тухайд Баянгол дүүргийн Эрчим хүчний гудамжинд ачааны автомашины түлш тасалдсаны улмаас 1 цаг 30 минут эвдэрч зогссон бол Хан-Уул дүүргийн ХААИС-ийн зүүн талд мөн ачааны автомашин араандаа орохгүйгээс үүдэн 40 минут зогссон. Иймд түгжрэл үүсэн, замын хөдөлгөөнд саад учирсан байгаа. Хэрэв суудлын автомашин ийн зогссон бол зөөж, шилжүүлэх байсан. Мөн нийтийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд чирэгч автомашины тусламжтайгаар хөдөлгөөн зохицуулах боломжтой. Харин ачааны автомашин эвдэрсэн тохиолдолд зөөж, шилжүүлэх тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байхгүй. Өчигдөр 24 цагийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод…

Дэлгэрэнгүй

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд үүссэн замын хөдөлгөөний түгжрэл, ачааллын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Таван шарын гармыг 5 цаг 31 минут хааж, галт тэрэг нэвтрүүлсэн “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу: -Цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн. Мөн галт тэрэг явсан, замын хөдөлгөөнд саад учирсантай холбоотойгоор ачаалал нэмэгдлээ. Таван шарын уулзварын 396 дугаар гармаар арваннэгдүгээр сарын байдлаар өдөрт 29, шөнөдөө 21, дунджаар 50 удаа галт тэрэг явдаг. Өчигдрийн байдлаар тус гармаар 24 цагийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 8-ны 08:00 цагаас 9-ны 08:00 цаг хүртэл 24 цагийн хугацаанд суудлын галт тэрэг зургаан удаа явж, 42…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотын бондын орлогоор энэ онд хэрэгжих нэн шаардлагатай, ирэх оны нэгдүгээр улиралд багтаан эхлэх гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг санхүүжүүлнэ гэдгийг Хотын дарга хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын бонд нь илүү ногоон бондын шинжтэй буюу нэг талаас агаарын бохирдлыг бууруулах, нөгөө талаас ядуурлыг багасгах ач холбогдолтой болохыг тэрбээр онцлов. НЗДТГ болон ЕСБХБ-ны хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”, “Ногоон-Улаанбаатар орон сууц” гэсэн хоёр төсөл хэрэгжиж байна. ЕСБХБ нь 2006 оноос хойш Монгол Улс, Улаанбаатар хот мөн хувийн хэвшлийн салбар дахь төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ…

Дэлгэрэнгүй

Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаан дээр Түр хорооны дарга  Б.Энхбаяр ” Нүүрсчид их сандруу байна. Бас их мөнгөтэй байна. Сүүлийн үед асар их мөнгийг хэвлэл мэдээлэл рүү цутгаж байна. Өөрөөр хэлбэл, гөлөг төөрүүлэх санаархал гаргаж байгаа нь тодорхой болсон. Сэтгүүлчдэд машин өгч, хуваарилж амыг нь үдсэн асуудал гарч байж болзошгүй. Тиймээс нотлох баримтын эх сурвалжтай, хянан шалгагчийн ажлыг эрчимжүүлж байж энэ ажлын ард гарна. Нүүрсний хулгайг шалгах ажиллагаа зогсохгүй. Цаг хугацаанд хавчигдаж, дуусгахгүй гэж үзэж байна” гэгчлэн өгүүлэв. Хуульзүй, дотоод хэргийн сайдын энэхүү мэдэгдлийн дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.

Дэлгэрэнгүй

“Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 537 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 224 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 313 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 80 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 334 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Дээрх хугацаанд шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон…

Дэлгэрэнгүй

“Гэмт хэрэг зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж”-ийн дуудлага, мэдээлэл өгөхдөө өөрийн хаяг байршил, байгаа газраа хэлж мэдэхгүй тохиолдолд “E-Mongolia” аппликэйшны нэмэлт цэс дотор байрлаж байгаа “Яаралтай түргэн тусламж дуудах” цэс дээр дарснаар өөрийн байршлын гурван үгт хаягаа хялбархан тогтоох боломжтой боллоо. Энэхүү систем нь дэлхийн газрын гадаргууд гурван метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй гурван үгээр хаягжуулсан байдаг. Өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд татаж суулгасан “E-Mongolia “аппликэйшныг ашиглан өөрийн байршлыг тодорхойлж, тусламж авах боломжтой. “E-Mongolia” аппликэйшныг татаж суулгаагүй тохиолдолд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс иргэн тань руу тусгай…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Солонгосын “Zyle Daewoo” компаниас худалдан авсан шинэ гэх тодотголтой хуучин ногоон автобуснууд нийгмийг бүхэлд нь бухимдуулж, үүнээс үүдэн уг асуудыг хариуцаж байсан Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар албан тушаалаасаа огцорсон билээ.  АТГ уг ногоон автобусны хэргээр “Тэнүүн Огоо” ХХК-ий Ерөнхий Захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарын тэргүүтэй 20 гаруй хүнийг шалгаж буй юм. Мөрдөн шалгах ажиллагааны эхний үр дүн…

Дэлгэрэнгүй

МАХН (МАН)-ын гишүүн Пунсалмаагийн Очирбат 1990 онд БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож, 1992 онд АИХ шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол Улсын  Ерөнхийлөгч хэмээн албан ёсоор нэрийдэх болсон юм. 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН Лодонгийн Түдэвийг дэвшүүлснийг ардчилсан хүчин овжноор ашиглаж П.Очирбатыг ятгаж дөнгөв. Ялалт нь ч ирэв. Тэрбээр 1993 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Тамгын газрын даргаараа М.Энхсайханыг сонгон томилж байлаа. Нэг ёсондоо АН руу сэтгэл санаа нь эргэлт буцалтгүй ингэж эргэлээ. 1997 онд МАН-аас нэр дэвшигч Нацагийн Баганбандид  ялагдсаныхаа дараа ч АН-ын гишүүн хэвээрээ үлдэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болсон юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сонгогдож нэлээдгүй хугацаанд ажилласан нь…

Дэлгэрэнгүй

Өндөр албан тушаалд байсан хүмүүс огцорсон нэр зүүгээд л таг алга болчих юм. Эрх ямбаа эдлэх хугацаандаа ямар онцлог содон ажил санаачилж, хэрэгжүүлсэн болон энэ улс, ард түмний төлөө ямар гавьяа байгуулсныг нь мэдмээр байна. Үр дүн нь хаана байна вэ? Тухайлбал, хотын Засаг даргын орлогч байсан хүмүүс тайлангаа тавих хэрэгтэй. УИХ, Засгийн газрын гишүүд ч сонгогч оныхоо өмнө хийсэн ажлаа тайлагнаж байсан жишиг манайд огт байхгүй! Хариуцлага алдсан сайд дарга нарыг огцруулсан ч ажлын тайлан тавьж байсныг нь санахгүй юм. Нэг бол өөр ажилд шилжинэ. Эсвэл гадагшаа талийгаад өгнө. Огцроод л бүх юм дуусдаг жишиг тогтож болохгүй! Огцроод чимээгүйхэн…

Дэлгэрэнгүй