Зохиогч: Admin

Өнгөрсөн сард нийслэлд үхрийн цул мах дунджаар 1 кг нь 20357 төгрөг байжээ. Энэ нь 2022 оны мөн үеийнхээс 32.3 хувиар, 2023 оны 11 дүгээр сарынхаас 12.9 хувиар нэмэгдсэн дүн юм. Харин энэ оны 10 дугаар сарынхаас 26 төгрөгөөр буурсан үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг хэрэглээний сагсны нэрийн бараа, үйлчилгээнээс 2024 оны 11 дүгээр сард 105 бараа, үйлчилгээний үнэ 10 дугаар сарынхаас нэмэгдэж, 44-ийнх нь үнэ буурчээ. Харин 255 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.3 хувиар нэмэгдэхэд, гурилын үнэ 3.9 хувиар, талх, нарийн боовны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Шадар сайдын 2024 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 103 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой комисс, Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн мэргэжлийн байгууллагуудын хамтарсан Онцгой комиссын шуурхай бүлэг байгуулан, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, зудын эрсдэлийн үнэлгээ хийж, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” өрх хөтөлбөрийн хүрээнд малчдын санал хүсэлтийг авах, зээлийн зарцуулалт, тулгамдаж буй асуудал, үр дүнг тодорхойлж байна. Нийслэлийн хэмжээнд 4429 малчин өрх байдаг. Шуурхай бүлгүүд 2000 гаруй малчин өрхийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөсний 35 жилийг ойг тохиолдуулан МоАХ-ноос МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлжээ. Уг мэндчилгээнд “Ардчилсан хувьсгал өрнөж жинхэнэ утгаараа парламентын засаглалтай, хараат бус туурга тусгаар Монгол Улс болсноо дэлхий нийтэд зарлан тунхагласан аугаа үйл явцын түүхт 35 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Ардчилсан тогтолцоог төлөвшүүлэхээр алдаа оноотой зүтгэсэн 35 жилд Монголчууд иргэний нийгэм, хуулийн засаглал, хүний эрх эрх чөлөөний өндөр мэдрэмжтэй болсон ч мэдэхгүй, ойлгохгүй олон сорилтуудтай тулгарсаар л явна. Дагуул улс, нэр төдий бүгд найрамдах засаглал, нэг намын дарангуйлал, бүрэн тэжээвэр эдийн засаг гээд өнгөрсөн дэглэмийн олон сөрөг зүйлс өнөө ч арилаагүй, нийгмийн сэтгэл зүйд хадгалагдсаар байгаа нь үнэн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ онд нийслэлийн Засаг даргын 46 удаагийн захирамжаар 372 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлсөн байна. Тодруулбал, Толгойт, Ард Аюушийн өргөн чөлөө орчимд авто зам, шугам сүлжээний ажлын хүрээнд 358 иргэн, хуулийн этгээдийн газрыг бүрэн чөлөөлж дууссан. Мөн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж буй. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.  Монголын нийт ард иргэддээ Олон улсын Хүний эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриа дэвшүүлж, залуучуудыг эрхийнхээ төлөө оролцоогоо нэмэгдүүлэх, ирээдүйнхээ төлөө одооноос үйлдэл хийхийг уриалсан. Хүний эрх хангагдсан газар шударга ёс тогтоно. Тэгвэл нийгэмд шударга ёсыг тогтооход хууль тогтоомж нь хүн төвтэй байж, эрх зүйн орчин нь…

Дэлгэрэнгүй

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.12.09/  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны…

Дэлгэрэнгүй

“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод зориулан НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд технологи ашиглан үйлдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг театрчилсан хэлбэрээр үзүүлэв. Өсвөр насны охин гэр бүл, сургуулийн орчинд, үе тэнгийнхэн, насанд хүрэгчдийн бодит болон цахим хүчирхийлэлд өртөж буй агуулга бүхий “Анир чимээгүйг эвдэх нь” хэмээх энэхүү үзүүлбэрийн дараа залуучууд энэ сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хоёр дахь өдрөө (2024.12.08) үргэлжилж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад Глоб интернэшнл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар “Технологи ба хүний эрх” сэдэвт хичээл заав. Тэрбээр…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.02-08/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль тогтсон дэгийн дагуу албан тушаалаасаа хугацаанаас өмнө бууснаар онц байдал зарлах тухай түүний шийдвэрээс үүдэлтэй үр дагаврыг аль болох бага байлгахыг хичээж байна гэж эрх баригч “Ардын хүч” намын /АХН/ дарга Хан Дон Хун ням гарагт мэдэгджээ. Юн Сог Ёлийг огцруулах асуудлаарх санал хураалт ирц бүрдээгүй гэх шалтгаанаар цуцлагдсанаас хойш нэг өдрийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Санал хураалтыг АХН-ын гурван хууль тогтоогчоос бусад нь бойкотолжээ. “Ерөнхийлөгч тогтсон дэгийн дагуу хугацаанаасаа өмнө огцорсноор бид БНСУ болон ард түмний дунд үүсэх эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулж, либерал ардчиллыг сэргээх болно” гэж Хан Дон Хун Ерөнхий сайд Хан Дог Сүтэй Сөүлийн…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн сард нийслэлийн Хяналт, шалгалтын газраас иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа явуулж буй “Мөнх ариун булаг” ХХК-ийг орц, гарц хааж, дулаан, цахилгааны шугам эвдсэн гэх асуудалд шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн билээ. Шаардлагын гүйцэтгэлийн явцыг НХШГ-аас дахин шалгаж буй талаар НХШГ-ын дарга С.Энхбаяраас тодрууллаа. Тэрбээр “Энэхүү зөрчилтэй барилгын дунд үйл ажиллагаа явуулж буй 24 дүгээр цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүдийн эцэг эхийн гомдлын дагуу бид өмнө нь шалгалт хийсэн. Тухайн үед нийслэлийн улсын ахлах байцаагчийн 13 албан шаардлагыг өгсөн бөгөөд одоогоор албан шаардлагын биелэлтийг шалгахад 70 гаруй хувьтай байна. Цэцэрлэгийн цонх болон…

Дэлгэрэнгүй