ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмын хүрээнд зудын эрсдэлийн үнэлгээний арга зүй, аргачлалыг сайжруулах санал дүгнэлт боловсруулах зорилгоор Говь-Алтай, Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзан, холбогдох байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа мэдээлэлтэй танилцаж, өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд эрсдэлийн түвшин “дунд” үүнээс Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй байна. Говь-Алтай аймгийн сумдын хэмжээнд нэгдүгээр сарын 02-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр…
Зохиогч: Admin
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар /2025.02.04/ Ховд аймгийн Булган, Мөст сумын иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь хүлээн авч, ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор 126 гишүүнтэй анхны парламент 76 даргаас 126 төлөөлөгч болж ажиллах зарчмыг баримталж буйг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцлов. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын гишүүд иргэдийнхээ дуу хоолойг сонсож, төлөөлөл нь болж ажиллана. Тийм ч учраас Улсын Их Хурлын дарга алс хязгаар баруун бүс нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож байна. Ингэснээр зөвхөн Улаанбаатар хотноо хязгаар нутагт суугаа хөдөө, орон нутгийн иргэдтэй холбоотой шийдвэр гаргаад суух биш тэдний үгийг холбогдох…
ХӨСҮТ-ийн цочмог гепатитийн тасгийн эмч Л.Хуягбаатартай менингококкт халдварын өвчлөл, шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. -ХӨСҮТ-өөс 2025, 2026 оныг менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж мэдэгдсэн. Энэ өвчлөлийн халдвар хэр хэн тархдаг талаар тайлбарлахгүй юу? -Менингококкт халдвар буюу менингококцин гэдэг өвчин бол нянгаар үүсгэгддэг, цочмог халдварт өвчин. Маш богино хугацаанд буюу шинж тэмдэг илэрснээс хойш 28 цагийн дотор хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц хүнд өвчин учраас иргэд “цахилгаан менингит” гэдгээр нь илүү сайн мэддэг болсон. Агаар дуслын замаар халдварладаг учраас бүх насныхан өвдөх боломжтой. Түүн дотроо дархлаа султай хүмүүс болон таваас доош насны хүүхдүүд өртөмтгий, өвдсөнийхөө дараа…
“Хүүхэд, залуус эвдэрч байна. Хэрэг төвөг их өдүүлэх боллоо. Хуулиа чангал. Шоронд хатаа. Цаазын ялыг сэргээе” гэх занал зүхэл сошиалаар дүүрэн хөврөх боллоо. Өсвөр үе, залуучуудын хүмүүжил эвгүй байгаа нь үнэн. Гэхдээ нийтээр нь хамруулж дүгнэж болохгүй. Хамгийн гол нь хүүхдүүд яагаад хэрэг хийж, архи тамхи, бусад гаж хэрэглээнд автаад байгаагийн цаад учир шалтгааныг зөв оношилж, тэр хүрээнд ажиллах ёстой биз дээ? Хүүхдийн хүмүүжил ерөөсөө л эцэг, эхийнх нь тусгал байдаг. Бас нийгмийн нөлөө гэж бий. Энэ сошиал орчин дахь зэрлэг үг хэллэг, ёрын пост, коммент, бичлэг зэрэг нь хүүхэд залуусын ухаан бодлыг бохир замаар хөтлөх хүчтэй багш нь болчихоод…
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын тендерийг дөрөвдүгээр сард багтаан зарлаж, тавдугаар сард сонгон шалгаруулалтыг, зун барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Эхний ээлжид нэгдүгээр шугамын бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барих юм. Улаанбаатар трамвай төслийн эхний буюу нэгдүгээр шугамын эхлэл цэг дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар очиж ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Эдгээр…
Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй гэж захирамж гарсан бөгөөд энэ дагуу чиглэл өгч ажиллаж байна. Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд ангилан ялгаж, дахивар хаях хогийн савуудыг байршуулж, хог хаягдлыг зориулалтын машин, техникээр татах ажлуудыг нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хог хаях соёлд иргэдийн оролцоо маш чухал. Машины цонхоор тамхины…
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор Утааны асуудал: Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, хариуцлага” талаар Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, “Утааны асуудал: Зуух, түлшний технологийн шийдлүүд” хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал нар мэдээлэл хийж, холбогдох шинжээчдийн дүгнэлтийг сонсоно. “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсголын гол ач…
Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн танилцуулга, Бүсийн хамтын ажиллагааг дэмжих, идэвхжүүлэх хөдөлгөөн өрнүүлэх, олон талт арга хэмжээ зохион байгуулах тухай танилцуулгыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Шадар сайд, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласны хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлогоо тодорхойлох, бүсчилсэн хөгжлийг аймаг, нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг тэлэх, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, татварын бодлогоор дэмжих зэрэг бодлого, зорилтууд гараанаас гарч байна. Энэ онд…
2025 оны 02 дугаар сарын 03-наас 02 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 05-нд нутгийн хойд хэсгээр, 06, 07-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна. Хур тунадас: 03, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зүүн хэсгээр, 08-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд…
Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс баруун зүгт 21 км-ийн зайд өнөөдөр /2025.02.03/ 11:32:44 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 49.05, 101.79 ОБЕГ