Зохиогч: Admin

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.24) хуралдаан 11 цаг 08 минутад, гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэв. Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг эхлээд хэлэлцэж, энэ талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав. Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж, 2017 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.8 дахь заалтаар цагдаагийн алба хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжлэг үзүүлэхийг хориглосон нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “…нийгмийн…

Дэлгэрэнгүй

Панамын сувгийг АНУ-ын мэдэлд буцааж авна гэсэн Дональд Трампын сүрдүүлэгт Панамын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино хариу өгч, мэдэгдэл хийжээ. “Панамын суваг болон зэргэлдээх нутаг дэвсгэрийн квадрат метр бүр Панамд харьяалагддаг, цаашид ч харьяалагдсаар байх болно. Панам улс бусад улсыг хүндэтгэдэг бөгөөд хариуд нь адилхан хүндэтгэхийг шаардаж байна” гэж тэрбээр олон нийтийн Х сүлжээнд мэдэгдсэн байна. Мөн Панамын сувгийг Хятад, Европын Холбоо эсвэл АНУ шууд болон шууд бусаар хянах боломжгүй гэдгийг Мулино онцолсноор Хятад улс сувгийг удирдахад хэт их нөлөөлж байна гэх Трампын мэдэгдэлд хариу өгчээ. Үүний зэрэгцээ Панам улс 2025 оны нэгдүгээр сард тангаргаа өргөх Дональд Трампын шинэ Засгийн газартай…

Дэлгэрэнгүй

Нийслэлд 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна. Мөн гол болон туслах авто зам, хотоос алслагдсан замуудыг цэвэрлэж, гулгааг арилгах тусгай зориулалтын 119.7 тонн бодис, 141.5 тонн давс тус тус зарцуулаад байна. Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давс, 6542.8 тонн бодисын бодит үлдэгдэлтэй байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.23) Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тус тус тусгажээ.  Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан тогтоолуудаар, тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Сангийн сайд Б.Жавхлан уламжлав. Тодруулбал, тус банкны үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгисийн…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.16-22/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 97 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээлэв.

Дэлгэрэнгүй

Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Москвад хүрэлцэн ирж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзсан тухай Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компанийн сурвалжлагч Павел Зарубин ням гаргийн орой мэдээлжээ. Тэрбээр мөн В.Путин, Р.Фицо нарын уулзалтын талаар есөн секундийн бичлэгийг нийтэлсэн байна. Украины тал нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Словак руу Оросын хийг нутгаараа дамжуулан нийлүүлэхээ зогсоох гэж байгаатай холбогдуулан эл асуудлыг хэлэлцэхээр ойрын үед Москвад айлчилж магадгүй гэж Р.Фицо өмнө нь мэдэгдсэн юм. Оросын тал айлчлалын талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, айлчлалыг хэд хоногийн өмнө төлөвлөж байсан гэжээ. В.Путин, Р.Фицо нар ганцаарчилсан уулзалт…

Дэлгэрэнгүй

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр…

Дэлгэрэнгүй

Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Таны хувьд чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Сайд нар парламентад худлаа яриад байна” гэсэн шүүмжлэлийг ярьсан. Засгийн газрын гишүүд маань яагаад худлаа яриад байх болов оо? -Нийтийн шийдвэр,тэр дундаа дээд хүчин чадалтай хуулийг тогтоох эрхийг УИХ дангаар хадгалж байгаа. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана, төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэх Үндсэн хуулийн заалтууд нарийн утга учиртай. Нийтийн асуудлаар голлох шийдвэр гаргадаг энэ байгууллага худал хуурмаг, алдаатай мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гаргах юм бол иргэд, сонгогч олон нийт алдаатай шийдвэрийн үр дагаврыг нуруун дээрээ үүрнэ гэсэн үг. Тэгэхээр ардчилсан улсад парламент шийдвэрээ…

Дэлгэрэнгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хэдийд ч уулзаж, ярилцахад бэлэн гэдгээ пүрэв гарагт буюу өчигдөр  мэдэгдлээ. “Трамп энэ талаар юу ч ярихгүй байгаа тул түүнтэй хэзээ уулзахыг хэлж мэдэхгүй байна. Дөрвөн жил гаруйн хугацаанд түүнтэй огт ярилцсангүй. Хэрвээ тэр хүсвэл би хэдийд ч уулзахад бэлэн байна” гэж В.Путин оны төгсгөлд хийдэг уламжлалт хэвлэлийн их хурлын үеэр хэлсэн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн их хурлыг иргэдийн асуултад хариулдаг “ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шууд холбогдох шугам” уламжлалт нэвтрүүлэгтэй нэгтгэн явуулжээ. Оросын удирдагч мөн Трамптай ярилцах зүйл гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Орос улс “сул дорой байдалд орсон” үед ийм уулзалт болж магадгүй…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.20) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хууль санаачлагчийн зүгээс хөдөлмөрийн зах зээлд дотоодын ажиллах хүчний хомсдол бодитоор тулгарч, жилд дунджаар 30-40 мянган ажлын байр ажиллах хүчний дутагдалтай  байгааг дурдав. Тэрбээр үргэлжлүүлэн, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрны хэрэгцээ байгааг тодотгоод, дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уян хатан бодлого баримталж буйг онцлов. Ингэхдээ эдийн засгийн өндөр бүтээмж бүхий уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо,…

Дэлгэрэнгүй