Сэтгүүлчээр ажиллаж байсан Н.Өнөрцэцэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “худ бой” буюу худлаа банди хэмээн “өргөмжилж” байсан билээ. Тэгвэл сэтгүүлч гэх Т.Шинэбаяр өнөөдөр Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт цахим хуудсаараа дамжуулж нэгэн “мэндчилгээ” дэвшүүлэв. Н.Өнөрцэцэгтэй орон зай “булаалдаж” түүнтэй мөчөөрхөлцдөг гэгдэж байсан Т.Шинэбаяр “Иргэд аргаа бараад, цөхрөөд, тэсвэр алдаад ЗГ-ыг огцруулахаар талбай дүүргэв. Номтойбаяр ирээ ч үгүй! Ирээд иргэдээ манлайлаад, сөрөг хүчний ажлаа хийгээд энэ дампуу ллр ЗГ-ыг унагаах боломж чамд байсан! Худ бой! Чи юу ч өөрчилж чадахгүй!” хэмээн “Өнөрцэцэг стилиэр” постолжээ. Д.Дорж
Зохиогч: Admin
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийн хамт “Ататуркийн бунхан цогцолбор”-т цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ цогцолборт Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч, тусгаар тогтнолын төлөөх дайны удирдагч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн бунхан байрладаг. Тус улсад айлчилж буй гадаадын дээд, өндөр түвшний зочид, төлөөлөгчид болон гадаад орнуудаас томилогдсон Элчин сайд нар цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг юм. Ерөнхийлөгч мөн тус цогцолборын хүндэт зочны дэвтэрт “Улс эх орноо сэргээн цогцлоож, орчин үеийн хөгжил дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндэтгэлийг хүлээсэн Бүгд…
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгийн ээлжит хурал /2025.01.15/ боллоо. Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал тус хорооны 2024 оны үйл ажиллагааныхаа тайлан, 2025 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, явцын мэдээллээ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Улсын хэмжээнд 77.233 малчин гишүүд бүхий 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна. Үүнээс нийт 4.853 хоршооны 20.731 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдаад байна. 2024 оны 12 дугаар сард шинэ хоршооны 13.549 малчдын дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 96 хувь нь зээлээ зориулалтын дагуу зарцуулахад хүндрэл…
Статистик мэдээнээс үзвэл 2024 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар манай улсад 100 ба түүнээс настай 130 иргэн амьдарч байна. Тэдний нэг бол 105 нас сүүдэр зооглоод буй Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Дэндэвийн Хэнмэдэх гуай юм. …Хүүхдүүд минь гадаа хүйтэн байна. Халуун цай уу гэж буурай бидэнд санаа тавив. “Ээж маань хараа, сонсгол, бас хөл нь л муудсанаас бус ухаан санаа нь саруул. Ер нь саяхныг болтол өвчин хууч яриагүй дээ” гэж Хэнмэдэх гуайн охин А.Оюун өгүүлээд “Миний дүү ээжээс асуух зүйлээ асуугаарай” гээд буурайд сандал дөхүүлж өгөв. 105 настан бид хоёрын яриа эхлэв. -Эмээ та аль нутгийнх…
Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн Газын зурваст 15 сарын турш үргэлжилж буй байлдааны ажиллагааг түр зогсоож, барьцааны хүмүүс болон палестин хоригдлуудыг үе шаттайгаар суллах тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль Тани мэдэгдлээ. Түр гал зогсоох хэлэлцээрийг ирэх ням гаргаас хэрэгжүүлж эхэлнэ гэж тэрбээр хэлсэн байна. ХАМАС шинэ хэлэлцээрийн эхний шатанд барьцааны 33 хүнийг суллах төлөвтэй байна. Мөн Палестины олон зуун хоригдлыг Израилын шоронгоос суллахаар болжээ. Одоо Израилын Онц байдлын танхим хэлэлцээрийг батлах ёстой. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил, ХАМАС-ын хэлэлцээрийн талаар албан ёсоор зарлахдаа түр гал зогсоосны дараа хэлэлцээний хоёр дахь үе шат руу шилжих бөгөөд…
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2025.01.15/ Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хурлыг зохион байгууллаа. Хурлыг нээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нар үг хэлэв. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй, шуурхай, үр дүнтэй болгох арга замыг эрэлхийлж, шийдвэрлэх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх асуудал нь шүүхээс тусдаа асуудал биш. Гүйцэтгэх ажиллагаа…
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Tesla, SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос нар оролцоно гэж NBC телевиз мягмар гарагт мэдээлжээ. Тэд засаг захиргааны төлөөлөгчид, албан тушаалтнуудын дэргэд индэр дээр сууна гэж тангаргийн ёслолын талаар мэдээлэл бүхий эх сурвалж NBC-д ярьсан байна. Д.Трампын тангараг өргөх ёслолд эдгээр нөлөө бүхий тэрбумтнууд оролцох гэж байгаа нь технологийн салбарын удирдлагууд шинэ ерөнхийлөгчтэй богино хугацаанд таатай харилцаатай болсныг илтгэж байна. Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Ж.Безос “Washington Post” сонины эзэмшлийн талаар, мөн “Amazon” болон АНУ-ын Шуудангийн алба хоорондын харилцаа, татварын хэмжээ зэрэг асуудлаар Ерөнхийлөгчтэй байнга зөрчилдөж байсан юм. М.Цукербергийн хувьд цагаачлал, ташаа мэдээлэлтэй холбоотойгоор санал зөрөлддөг байв. Харин Д.Трамп хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа технологийн салбарынхан түүний тангараг өргөх ёслолд зориулсан санд хандив өргөж, хэд хэдэн…
Улсын Их хурлын дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох хуулийн төслийг та өмнөх парламентын үеэс эхэлж тавьсан. Анхны 126 гишүүнтэй парламентад дахин өргөн мэдүүлж байна. Дахин өргөн мэдүүлнэ гэдэг нь уг хуулийн төсөл татагдсан гэсэн үг биз дээ? -Энэхүү хуулийг миний хувьд 2019 онд буюу сүүлийн 76 гишүүнтэй парламентын үед өргөн барьж байсан. Харамсалтай нь өргөн барьсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхгүй байсаар сонгуультай залгасан. Тэгэхээр УИХ-ын Дэгийн тухай хуулиар тухайн парламентын-бүрэн эрхийн хугацаанд ямар нэгэн хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй бол хууль санаачлагчид нь буцаах хуультай. Энэ утгаараа дээрх хуулийн төсөл шинэ парламентын үед дахин…
Такси барилаа. Саарал Приус ирж зогсов. “Өнөөдөр түгжрэл багатай урамтай байна. Өглөөнөөс хойш халтуур хийлээ” гэж 60 шүргэж яваа насны жолооч хэлэв. Мань эр удалгүй “Нэг хүүхэн буухдаа юмаа орхичихож. Гоо сайхны бүтээгдэхүүн юм шиг байна. Хямдхан авахгүй биз?” гэж асуудаг бгаа. Хүний орхиод буусныг өөр хүнд зарах гэж л бдаг. Хүмүүсээ, хувиараа халтуур хийдэг бүртгэлгүй жолооч нарын машинд суухдаа авч яваа эд зүйлсдээ анхааралтай байхгүй бол нохойн замаар орно л гэсэн үг шүү! Д.Дорж
Өнөөдөр өглөө мөрдөгчид бүрэн эрх нь түтгэлзсэн Ерөнхийлөгч Юн Сук Ёолыг онц байдал зарлаж цэргийн дэглэм тогтоосон хэргээр байцаалт авахаар авч явсан байна. Авлигатай тэмцэх газраас өнөөдөр өглөө Ёныг баривчлах тушаалыг гүйцэтгэсэн гэж Өндөр албан тушаалтныг шалгах албанаас мэдээллээ. Телевизийн шууд дамжуулалтаар Юныг тээж явсан машинуудын цуваа Сөүлийн төв дэх Ерөнхийлөгчийн ордоноос гарч, Сөүлийн өмнөд хэсэгт байрлах Гвачон дахь CIO оффис руу хөдөлжээ гэж Yonhap агентлаг мэдээллээ.