ЦССҮТ-ийн уламжлалт арга хэмжээний нэг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-т хүрэлцэн ирсэн МДХ-ны ахмад гишүүн, “Шударга журам” медальт, Хүндэт донор Р.Цэрэнпилтэй ярилцлаа. 7 хүүхдийн ээж ахмад донор маань одоо ч хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулсаар байгаа бөгөөд МДХ-ны явуулын 2 дугаар багийн ахлагчаар ажиллаж байна. -Та анх хэдэн оноос цусаа өгч эхэлсэн бэ? -Анх 1980 оноос цусаа өгч эхэлсэн. Тэр үед би 20 настай залуухан бүсгүй Архангай аймгийн Тариат сумын эмнэлэгт сувилагчаар ажилладаг байлаа. Өнөөдөртэй харьцуулбал тухайн үед осол аваар, өвчин эмгэг харьцангуй бага байсан. Гэхдээ л амьдрал буцалж байгаа хойно цусны хэрэгцээ шаардлага гарна шүү дээ. Би 1 дүгээр…
Зохиогч: Admin
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.05/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ. Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88 гишүүний 72 буюу 81.8 хувь нь дэмжсэн…
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр (2024.12.04) Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нар өргөн барилаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль,…
Нийслэл Улаанбаатар хотод нүүрс төрөгчийн хийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүчээр хангах зарим арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 27 хувиар нэмэгдсэн бөгөөд энэ хурдаараа 2030 он гэхэд 2,5 саяыг давах төлөвтэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл ерхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуух, 10 хувийг замын хеделгеенд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцууд, унсэн сан, замын тоос шороо, ил задгай хог хаягдал зэрэг бусад эх үүсвэр ялгаруулж байна. Агаарын бохирдлыг…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ. 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн…
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.04) нэгдсэн хуралдаан 11.01 цагт Улсын Их Хурлын гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авч хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаарх Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Лодойсамбуу нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцох хүрээнд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлж, цөлөрхөг говийн бүсийн усан хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Түүнчлэн Монгол-Францын хамтын ажиллагааг эрчимжүүлэх томоохон төслүүдийг ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэхэд хоёр тал онцгой анхаарахаар тохиров.
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа. -Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр 207 дугаар байрны ашиглалтыг хориглосон. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? -Хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд…
Улс орондоо онц байдал зарлаж, дараа нь шийдвэрээ цуцалсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаасаа огцрох хүртэл хугацаагүй ажил хаялт зарлаж байгаагаа тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн байгууллага болох “БНСУ-ын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” цахим хуудсандаа мэдэгджээ. “Юн Сог Ёлийн засаг захиргаа огцрох хүртэл үйлдвэрчний эвлэл 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Өмнөд Солонгосын төмөр замын KORAIL корпорацын ажилчид хугацаагүй ажил хаялтыг пүрэв гаргаас эхлүүлнэ. Тус корпорацын үйлдвэрчний эвлэл онц байдал зарлахаас өмнө ажил хаялт зарлахаар төлөвлөж байсан бөгөөд ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Өмнөд Солонгосын хоёр том үйлдвэрчний…
Өнөөдөр “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”. ЦССҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Монголын донорын холбоо /МДХ/-ны нэрэмжит гэдэг утгаараа 12 дугаар сарын 3-ны арга хэмжээ бусад саруудаас ялгардаг. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 12 дугаар сарын 05 буюу “Олон улсын сайн дурынхны өдөр”-ийг угтаж МДХ 12 дугаар сарын 3-ны өдрийг ЦССҮТ-тэй хамтран 10 дахь жилдээ тэмдэглэв. ЦССҮТ-ийн захирал, доктор профессор Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Сүүлийн 10 жилд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэг дахин нэмэгдсэн. Судалгааны дүнгээс үзвэл 2035 он хүртэл нэмэгдэхээр байгаа. Тиймээс жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг асуулт бидний өмнө байнга тулгардаг. ЦССҮТ-ийн…