Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань цагаан зудын. Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Хөхтолгой, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг,…
Зохиогч: Admin
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна гэлээ. Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт дэд хэлэлцүүлгийг хийнэ. Хэлэлцүүлгээр агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгааны тоймуудаас гадна ургийн хөгжилд үзүүлж буй нөлөө, хавдрын шалтгаан болж байгаа…
ЦССҮТ цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулж, мөн ажлын өдөр цусаа өгч амждаггүй байгууллага, иргэдэд зориулан сар бүрийн хоёрдахь 7 хоногийн бямба гарагийг ажлын өдөр болгосон билээ. Өнөөдөр “МОНГОЛ 89” ТББ-ын гишүүдийн төлөөлөл ирж цусаа бэлэглэлээ. 21 аймгийн 1987 онд 8 дугаар анги, 1989 онд 10 дугаар ангиа төгссөн хүмүүс нийлж энэхүү ТББ-ыг байгуулж, сайн санааны үйл ажиллагаа зохион байгуулдаг болжээ. Тухайлбал, гал, усны аюулд өртсөн хүмүүст сэтгэл санаа, эд материалын тусламж үзүүлэхээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын ажил хийсэн байна. Энэ удаад бусдад амьдрал бэлэглэх уриалга гаргаж олуулаа ирж цусаа бэлэглэлээ. Шинэ санаачилга, хийх ажлынхаа талаар МОНГОЛ 89-ҮЕ…
Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан болж байна. Тус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд танилцуулгатай холбогдуулан ногоон бүс байгуулах, айл өрхийг хийн түлшинд холбох, “Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний баяжуулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудал дээр тооцоо судалгааг сайтар хийж, салбар хоорондын уялдааг сайжруулан, яаралтай технологийн шинэчлэл хийх, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэйг онцолж, штабын гишүүдэд үүрэг чиглэл өгөв. Шуурхай штабын хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ЗДТГ-ын дарга, орлогч дарга нар болон…
Нийслэлийн хэмжээнд Сэлбэ, Улиастайн голын ай сав болон Толгойт зэрэг нийт 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Тухайлбал, өнөөдөр ЧД-ийн 18 дугаар хороо, Чингэлтэйн сувагт үүссэн халиа тошингийн байршилд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бригад ажиллалаа. ГУББГ-ын Тээвэр үйлчилгээний инженер Д.Ариунбаатар “Чингэлтэй уулнаас эхтэй булгаас халиа үүссэн хэсэгт суваг татаж, усыг чөлөөтэй урсгах, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж байна. Уг байршилд 250 метр орчим суваг татсан. Чингэлтэй дүүрэгт үерийн хамгаалалтын барилга байгууламжтай 3 байршил…
Агаарын бохирдол, татварын бодлогыг эсэргүүцэн, Засгийн газрыг бодлогод шүүмжлэлтэй хандаж буй иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд эхэллээ. Өнөөдөр 11:00 цагаас эхлэн үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн иргэд Сүхбаатарын талбайд цуглан, жагсаалд нэгдээд байна. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, төрийн болоод Засгийн газрын бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандах зүйлсээ хуваалцаж байна. Нөгөөтэйгүүр жагсаалыг зохион байгуулалттай, иргэдийг турхирсан далд зорилготой байх вий гэсэн хардлага, агуулга, хэлбэрийн хувьд зөрчилтэй зүйлс харагдаж байна гэсэн олон нийтийн шүүмжлэл, болгоомжлол байна. Тухайлбал, хууль, шүүхийн үйл ажиллагааг хяналтдаа авсан хэмээгддэг буй хууль бус хөрөнгөжигсдийн бусармаг үйл ажиллагааны эсрэг Засгийн газрын тэмцлийг эсэргүүцэж байгаа бүлэглэлийн гар, хөл болох вий гэсэн сэрэмж олон нийтэд байна. Энэ өнцгийг…
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын тангараг өргөх ёслолд Хятадын өндөр албан тушаалын төлөөлөгчийг илгээхээр шийдвэрлэсэн тухай Их Британийн “Financial Times” сонинд эх сурвалжуудыг эш татан бичжээ. Эх сурвалжуудын хэлснээр, Хятадын төлөөлөгчид Д.Трамптай хэлэлцээ хийх бөгөөд тангараг өргөх ёслолд Хятадын дэд дарга Хань Жэн эсвэл Гадаад хэргийн сайд Ван И нарын аль нэг нь оролцож магадгүй байна. Америкийн тал Хятадын Коммунист намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Цай Циг илүү нөлөө бүхий хүн гэж үзэн ёслолд оролцохыг санал болгосон гэж эх сурвалжууд ярьжээ. Нэгдүгээр сарын 20-нд болох тангараг өргөх ёслолд Д.Трамп Хятадын удирдагч Ши…
Ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой мөдхөн тохиох гэж байгаа энэ үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбаттай уулзаж, зарим зүйлийг асууж тодрууллаа. -Монгол Улс өнгөрсөн 100 жилийн хугацаанд Үндсэн хуулиа 1924, 1940, 1960, 1992 онуудад дөрвөн удаа баталсан байдаг. Эдгээр Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдлын талаар яриагаа эхэлмээр санагдлаа. -Монгол Улс өнө эртний эрх зүйн уламжлалтай орон. Тодруулбал, 1206 оны Чингис хааны “Их засаг” хууль нь Үндсэн хуулийн эхлэлийн тавьсан гэж хэлж болно. Улмаар 1924 онд монголчууд анхдугаар Их Хурлаа зарлан хуралдуулж, Үндсэн хуулиа баталж, хаант засгийг бүгд найрамдах засгаар сольсон явдалд түүхэн ач холбогдол нь оршиж…
Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээний талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа. -НИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Авто тээврийн хэрэгслийн албан татвар яаж нэмэгдсэн гэдгийг тодорхой хэлж өгөөч? -Авто тээврийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 2001 хүртэлх мотортой тээврийн хэрэгсэл…
ЗГХЭГ-ын дарга H.Учрал: Өнөөдөр иргэдтэй жинхэнэ тулж ажилладаг, төрийн үйлчилгээний албан хаагчдын эрх гэж байхаа болиод байна. Хэн дуртай нь очиж лайвддаг, дүрэм журмаа баримталсных нь төлөө дарамталдаг, сошиал сүлжээнд хаяж өгдөг, цалин хөлс, нийгмийн баталгаа нь хангалтгүйгээс Монгол Улс багшгүй, эмчгүй, сувилагчгүй боллоо. Бурам нь багахан, урам нь хугарсан багш, эмч, эзэмшсэн мэргэжил, дуртай ажлаа арга буюу орхин одож, ахиу цалин орлого, амьдралын мөр хөөж байна. Өндөр хөгжилтэй улс оронд бол эмч, багш хамгийн өндөр цалинтай. Төрийн албаны хуулинд төрийн үйлчилгээ буюу эмч, багшаас бусад төрийн захиргааны болон тусгай албан хаагчдыг төрийн жинхэнэ албан хаагч гэж заасан нь ялгаварлан…