Зохиогч: Admin

2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа. -Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр 207 дугаар байрны ашиглалтыг хориглосон. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? -Хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд…

Дэлгэрэнгүй

Улс орондоо онц байдал зарлаж, дараа нь шийдвэрээ цуцалсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаасаа огцрох хүртэл хугацаагүй ажил хаялт зарлаж байгаагаа тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн байгууллага болох “БНСУ-ын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” цахим хуудсандаа мэдэгджээ. “Юн Сог Ёлийн засаг захиргаа огцрох хүртэл үйлдвэрчний эвлэл 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Өмнөд Солонгосын төмөр замын KORAIL корпорацын ажилчид хугацаагүй ажил хаялтыг пүрэв гаргаас эхлүүлнэ. Тус корпорацын үйлдвэрчний эвлэл онц байдал зарлахаас өмнө ажил хаялт зарлахаар төлөвлөж байсан бөгөөд ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Өмнөд Солонгосын хоёр том үйлдвэрчний…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”. ЦССҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Монголын донорын холбоо /МДХ/-ны нэрэмжит гэдэг утгаараа 12 дугаар сарын 3-ны арга хэмжээ бусад саруудаас ялгардаг. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 12 дугаар сарын 05 буюу “Олон улсын сайн дурынхны өдөр”-ийг угтаж МДХ 12 дугаар сарын 3-ны өдрийг ЦССҮТ-тэй хамтран 10 дахь жилдээ тэмдэглэв. ЦССҮТ-ийн захирал, доктор профессор Н.Эрдэнэбаяр хэлсэн үгэндээ “Сүүлийн 10 жилд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нэг дахин нэмэгдсэн. Судалгааны дүнгээс үзвэл 2035 он хүртэл нэмэгдэхээр байгаа. Тиймээс жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангахын тулд хэрхэн яаж ажиллах вэ гэдэг асуулт бидний өмнө байнга тулгардаг. ЦССҮТ-ийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 16 дугаар бага хуралд оролцох үеэр Монгол Улс болон зарим улс орны зохион байгуулж буй павильонд зочлов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх чиглэл болох цөлжилттэй тэмцэх, агаар орчны бохирдлыг бууруулах, усан хангамжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээрх зорилго зорилт, үйл ажиллагааг олон улсын тавцанд таниулан сурталчилж байгаад баяр хүргэв. Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын бага хурлын хүрээнд анх удаа цэнхэр бүс болон ногоон бүсэд павильон гаргаж оролцож байна. Энэ жилийн хурал нь НҮБ-ын…

Дэлгэрэнгүй

“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. “Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд аудит оруулж, ажилчдыг…

Дэлгэрэнгүй

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг дэлхий нийтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр улс орнууд “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Үе үеийн Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг зөвхөн халамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр хязгаарлах бус салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал болохыг хүлээн зөвшөөрч, бүхий л харилцаанд алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө анхаарсаар ирсэн. 2024 онд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал нь “Гурван төгөлдөршил”-ийн бодлого буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, хоцрогдолгүй, иж бүрэн…

Дэлгэрэнгүй

Арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч 2023 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35см бага, мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг ОБЕГ онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 896 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 874 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл…

Дэлгэрэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүгийн хоёр хэрэгт ял сонсоод байсан хүү Хантертаа албан ёсоор өршөөл үзүүлжээ. Тэрбээр “миний хүүг зориуд онцолж шийтгэсэн” гэдгийг дурдаад, түүний холбогдсон хэргүүд нь “шударга ёсны алдаа байсан” гэж мэдэгдсэн байна. “Би ажлаа авсан өдрөөсөө эхлэн Хууль зүйн яамны шийдвэр гаргах үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд хүүг маань бусдаас зориуд онцгойлж, шударга бусаар яллаж байгааг харж байсан ч гэлээ хэлсэн үгэндээ хүрсэн” гэж Ж.Байден нэмж хэлжээ. Хантер Байден есдүгээр сарын эхээр татвараас зайлсхийсэн гэх хэргийг хүлээсэн бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард галт зэвсэг эзэмшсэн, хууль бусаар мансууруулах бодис хэрэглэж байсан нь тогтоогдсоноор Ерөнхийлөгчийн алба хашиж буй хүний хүүхэд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн анхны тохиолдол болсон юм. Ерөнхийлөгч өмнө нь хүүдээ өршөөл үзүүлэхгүй…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.25-12.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 84 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй