Зохиогч: Admin

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас энэ онд нийслэлийн Засаг даргын 46 удаагийн захирамжаар 372 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлсөн байна. Тодруулбал, Толгойт, Ард Аюушийн өргөн чөлөө орчимд авто зам, шугам сүлжээний ажлын хүрээнд 358 иргэн, хуулийн этгээдийн газрыг бүрэн чөлөөлж дууссан. Мөн нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ая тухтай орчинд хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж буй. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 66 иргэн, хуулийн этгээдийн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлөх ажлыг зохион байгуулсан байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Олон улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан дэвшүүлсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.  Монголын нийт ард иргэддээ Олон улсын Хүний эрхийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Нэгдсэн Үндэстний байгууллага 1948 онд Хүний эрхийн Түгээмэл тунхаглалыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 10-ныг Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн хорооноос “Бидний эрх, бидний ирээдүй, яг одоо” уриа дэвшүүлж, залуучуудыг эрхийнхээ төлөө оролцоогоо нэмэгдүүлэх, ирээдүйнхээ төлөө одооноос үйлдэл хийхийг уриалсан. Хүний эрх хангагдсан газар шударга ёс тогтоно. Тэгвэл нийгэмд шударга ёсыг тогтооход хууль тогтоомж нь хүн төвтэй байж, эрх зүйн орчин нь…

Дэлгэрэнгүй

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2024.12.09/  Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаар танилцуулав. Тэрбээр, Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хэлэлцэн баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны…

Дэлгэрэнгүй

“Бидний эрх, бидний оролцоо” сургалтын оролцогчдод зориулан НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны гишүүд технологи ашиглан үйлдэж байгаа жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг театрчилсан хэлбэрээр үзүүлэв. Өсвөр насны охин гэр бүл, сургуулийн орчинд, үе тэнгийнхэн, насанд хүрэгчдийн бодит болон цахим хүчирхийлэлд өртөж буй агуулга бүхий “Анир чимээгүйг эвдэх нь” хэмээх энэхүү үзүүлбэрийн дараа залуучууд энэ сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хоёр дахь өдрөө (2024.12.08) үргэлжилж буй, эрх чөлөөт нийгмийн үнэ цэн, хүний эрхийн талаарх мэдлэгийг түгээх, залуусыг хүний эрхийн хамгаалагч болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад Глоб интернэшнл төвийн судлаач, хуульч Л.Галбаатар “Технологи ба хүний эрх” сэдэвт хичээл заав. Тэрбээр…

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.02-08/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль тогтсон дэгийн дагуу албан тушаалаасаа хугацаанаас өмнө бууснаар онц байдал зарлах тухай түүний шийдвэрээс үүдэлтэй үр дагаврыг аль болох бага байлгахыг хичээж байна гэж эрх баригч “Ардын хүч” намын /АХН/ дарга Хан Дон Хун ням гарагт мэдэгджээ. Юн Сог Ёлийг огцруулах асуудлаарх санал хураалт ирц бүрдээгүй гэх шалтгаанаар цуцлагдсанаас хойш нэг өдрийн дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Санал хураалтыг АХН-ын гурван хууль тогтоогчоос бусад нь бойкотолжээ. “Ерөнхийлөгч тогтсон дэгийн дагуу хугацаанаасаа өмнө огцорсноор бид БНСУ болон ард түмний дунд үүсэх эмх замбараагүй байдлыг таслан зогсоож, улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулж, либерал ардчиллыг сэргээх болно” гэж Хан Дон Хун Ерөнхий сайд Хан Дог Сүтэй Сөүлийн…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн сард нийслэлийн Хяналт, шалгалтын газраас иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа явуулж буй “Мөнх ариун булаг” ХХК-ийг орц, гарц хааж, дулаан, цахилгааны шугам эвдсэн гэх асуудалд шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн билээ. Шаардлагын гүйцэтгэлийн явцыг НХШГ-аас дахин шалгаж буй талаар НХШГ-ын дарга С.Энхбаяраас тодрууллаа. Тэрбээр “Энэхүү зөрчилтэй барилгын дунд үйл ажиллагаа явуулж буй 24 дүгээр цэцэрлэгийн багш нар болон хүүхдүүдийн эцэг эхийн гомдлын дагуу бид өмнө нь шалгалт хийсэн. Тухайн үед нийслэлийн улсын ахлах байцаагчийн 13 албан шаардлагыг өгсөн бөгөөд одоогоор албан шаардлагын биелэлтийг шалгахад 70 гаруй хувьтай байна. Цэцэрлэгийн цонх болон…

Дэлгэрэнгүй

Улигт түгжрэл… Ар араасаа цувран зогссон машинууд… “Оркоо урагшлаад өгөөч ээ” гэж 40 гаруй насны эр цонхоо нээж бгаад тавтай нь аргагүй орилов. Өмнөх машинаас нь махлаг ягаан хүүхэн цухуйснаа “Өгөp толгойт минь юу хуцаад байнаа” гэж хорсол заналаа барьж ядан хариу барив. Хүн доромжлоод таашаалын дээдийг мэдэрсэн байх. Өндөр хөгжилтэй оронд бол бараг л эвэртэй туулай үзсэн мэт гаж сонин үзэгдэл. Харин манайд өдөр болгон цагаар ярих биш секунд, минут тутамд тохиолддог гайхаад байх этюд биш. Иргэдийн 30 гаруй хувьд нь шизофрени өвчний шинж ажиглагдсан гэж мэргэжлийн эмч нарын ярьсан нь ортой л болов уу! Улаанбаатарын хүнд хэцүү асуудлыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд өнөөдөр тохиож буй Монголын Ардчилсан намын ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэж заасныг 2027 оны наймдугаар сарын…

Дэлгэрэнгүй

АН байгуулагдсаны 24 жилийн ойг тохиолдуулж АН-ын дарга Л.Гантөмөр мэндчилгээ дэвшүүллээ Ардчилсан Монгол улсын иргэд, үзэл бодол үнэт зүйл нэгтэй, эвийн сэтгэлтэй эрхэм журмын нөхдөө, Ардчилсан намын гишүүд дэмжигчдээ. Та бүхэндээ улс төр, эдийн засгийн хувьд хараат явж ирсэн улс Монголынхоо өрхийг нь татаж, үүдийг нь нээж сэрээсэн Ардчилсан хувьсгалын 35 жил, улс төрийн шинэчлэгч хүчин Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн баярын өдөр буюу Монгол Улсад анх удаа олон намын тогтолцоот төр бий болсныг зарлан тунхаглаж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж, хөгжлийн гараагаа эхэлсэн түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье. Аз болж хонх дуугарсан, арай ядаж нойрноос сэрсэн тэр он жилүүдийг…

Дэлгэрэнгүй