Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид авлига авсан, шүүгчид хээл хахууль өгөхийг оролдсон хэргээр 2021 оны гуравдугаар сард оноосон ялыг Парисын давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. Тэрбээр одоо цахим бугуйвч зүүж, нэг жилийг гэрийн хорионд өнгөрүүлэх ёстой. Түүнд эхлээд гурван жилийн хорих ял оноосон боловч хоёр жилийг нь эчнээ ялаар сольжээ. Саркози шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Парисын давж заалдах шүүхэд хандсан боловч 2023 оны тавдугаар сард ялагдсан юм. Шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр үлдсэн бөгөөд хэрэв тэрбээр цахим бугуйвч зүүхийг зөвшөөрвөл ялын хугацааны нэг жилийг гэртээ өнгөрүүлэх боломжтой гэж шүүх шийдвэрлэсэн байна. Лхагва гарагт болсон хуралдааны үеэр давж заалдаад ялагдал хүлээсэн Николя Саркози…
Зохиогч: Admin
НИТХ болон НЗДТГ хамтран сурагчдын амралт эхэлж буйтай холбогдуулан иргэдийг агаарт гарах боломж нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрут гаргах талаар олон нийтийн дунд цахимаар санал асуулга явуулсан. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Иймд энэ бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн доорх цагийн хуваарийн дагуу “Сүхбаатарын талбай – Скай ресорт”, “Офицеруудын ордон – Тэрэлж” чиглэлд нэмэлт автобус явахаар боллоо. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан өнөөдөр (2024.12.19) Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар оролцов. Тус стратеги төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлнэ хэмээн заасан. Уг стратеги зорилтын хүрээнд хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдана гэж үзэж буй. Тиймээс хуульд хүн төвт үзэл баримтлалыг бий болгоход Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай…
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааг шалган судлах, хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2024.12.18) тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа ахалж байгаа бөгөөд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн технологид стандартын болон горимын алдаа гарсан эсэхийг нягтлан шалгах чиг үүрэгтэйг тэрбээр танилцуулав. Ажлын хэсэг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсанаас өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа, М.Энхцэцэг, Б.Уянга, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, мөн ажлын хэсгийн ахлагч Д.Энхтуяа нар танилцав. “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, борлуулалт, санхүүгийн байдал болон технологийн талаар гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, ерөнхий инженер Ц.Алтансүх, Санхүү,…
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар тус тус нэмэгдүүлж, батлагдсан төсвийн хүрээнд тооцож олгохыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689,000 (зургаан зуун наян есөн мянга) төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хот, суурин газрын агаарын чанар болон дотоод орчны агаарын чанарыг хянах, үнэлэхэд чиглэсэн “Агаарын чанар. Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандартыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийн хүрээнд, “Сайжруулсан хатуу түлшний техникийн ерөнхий шаардлага MNS5679:2022” стандартыг холбогдох хуулийн хүрээнд тус тус шинэчлэн батлуулж, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Эрчим хүчний сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарт даалгалаа. Мөн тус хуралдаанаар агаарын чанарыг сайжруулах бүсэд бүх төрлийн хийн түлшний халаалттай айл, өрхүүдэд олгох хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг…
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.12.17) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын мэдээллийг сонслоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж танилцуулсан юм. Тэрбээр хөнгөн үйлдвэрийн салбарт 343 үйлдвэр, 1700 гаруй жижиг цех үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 45800 хүн ажиллаж буйг болон хүнсний 978 үйлдвэр, цех ажиллаж байгааг танилцуулаад, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Монэксалл” ХХК-д үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай олгосон талаар тодорхой дурдав. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК бол нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд Эмээлт үйлдвэр…
Улаанбаатарын утаагаар УИХ сонсгол хийнэ. Тийм эрх зүйн үндэслэл бүрдсэн. Улаанбаатарын утааны сонсголыг зохион байгуулах талаар иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдлийн “Д-Өргөдөл” цахим системд 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Дэмжиж санал өгсөн иргэдийн тоо энэ сарын 6 гэхэд 70 мянга давсан. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатарын утааны сонсголыг зохион байгуулах ажлыг БОХААБХ-нд даалгасан. Энэ дагуу “…Сонсголыг хэн удирдаж, ямар чиг баримжаатай хийх вэ” гэдгийг маргаашийн БОХАА-н Байнгын хороогоор ярьж эхлэх төлөвтэй байна. Түүгээр сонсголын товыг тогтооно. Тэгэхээр тус сонсгол болох нь нэгэнт тодорхой болсон гэсэн үг. Харин сонсголыг хэн даргалах нь одоогоор тодорхойгүй байгаа…
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.12.17) хуралдаж, тамхи, тамхин бүтээгдэхүүний татварын талаар Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар дэлхийн 132 улс электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг, 32 улс хориглодог бол 48 улс онцгой албан татвар ногдуулдаг тухай Сангийн яамны мэдээлэлд дурдсан байна. Мөн улс орнууд электрон тамхинд шингэний хэмжээ, түүнд агуулагдсан никотин болон бүтээгдэхүүний тоо хэмжээг харгалзан татвар ногдуулж байгаа юм. Мөн татварын хэмжээг тогтмол болон холимог хэмжигдэхүүнээр тогтоодог байна. Тус…
Жилийн эцэс болж байгаатай холбогдуулан гүний болон гаалийн хяналтын бүс дээр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хийх бүрдүүлэлт удааширж байгаа талаарх мэдээлэл Гаалийн ерөнхий газарт ихээр ирэх болжээ. Тиймээс Гаалийн ерөнхий газрын зүгээс хилийн болон гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсүүдийн ажиллах цагийн хуваарийг уртасгах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Улаанбаатар хот дахь гаалийн газарт харьяалагдах Амгалан, Техник импорт, АБТЭМА, Интердесижн гэх хяналтын бүсүүдийг он дуустал ажлын өдөр 09:00-20:00, амралтын өдөр 11:00-16:00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. Тиймээс иргэд, ААН, гадаад худалдаа эрхлэгч та бүхэн дээрх гаалийн хяналтын бүсүүдээр ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 16:00 цаг хүртэл үйлчлүүлж, санал…