Бельги улсад тамхидалттай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд залуучуудын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглохоор шийдвэрлэжээ. Европын Холбоо /ЕХ/ 2040 он гэхэд тамхинаас ангид үеийг бий болгох зорилт тавьж, 27 гишүүн улс дахь тамхи татдаг хүмүүсийн тоо одоогоор нийт хүн амын 25 орчим хувийг эзэлж байгааг 5 хувиас доош түвшинд хүртэл бууруулахыг зорьж байгаа юм. Харин ЕХ-ны зарим улс энэ хугацааг наашлуулахаар төлөвлөж байна. Электрон тамхи нь уламжлалт тамхинаас хор хөнөөл багатай гэж сурталчилдаг. Өнгөлөг сав баглаа боодол, анхилуун үнэртэй гэдгээрээ залуу хэрэглэгчдийн анхаарлыг татдаг бөгөөд хуруунд шингэдэг утааны эвгүй үнэрээс зайлсхийх давуу талтай байдаг. Гэхдээ электрон тамхи нь донтуулагч никотиныг мөн адил агуулдаг тул уламжлалт тамхийг хэрэглэхийн өмнөх үе шат болж магадгүй хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Бельги дэх Тамхинаас ангид нийгмийн төлөөх холбооны…
Зохиогч: Admin
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-д БНСУ-ын Өмнөд Чолла мужийн Мүан олон улсын нисэх онгоцны буудалд нисэх онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа амь насаа алдсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр энэ хүнд цаг үед монголчууд бид солонгосын анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байж, уй гашууг нь чин сэтгэлээсээ хуваалцаж байна хэмээв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Азербайжаны нийслэл Баку хотоос Оросын Грозный хот руу нислэг үйлдэж байсан “Embraer 190” зорчигч тээврийн нисэх онгоц осолдсоны дараа “аюулгүй байдлын асуудлаас” шалтгаалан “Azerbaijan Airlines” компанийн Оросын хэд хэдэн хот руу хийж буй нислэгийг зогсоожээ. Энэ тухай Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев “AZTV” сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. “AZAL компани Оросын долоон хот руу үйлдэх нислэгээ тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Үүний зэрэгцээ бид Оросын гурван хотоос Азербайжан руу хийх Оросын агаарын тээврийн компаниудын нислэгийг зогсоосон. Ингэснээр одоо 10 хот руу хийх нислэг зогссон бөгөөд энд юуны түрүүнд аюулгүй байдлын асуудлыг чухалчлан үзсэнийг дурдах нь зүйтэй” гэж тэрбээр хэлсэн байна. Азербайжаны…
Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна. Д.Чойжамц:Лам хүн оролцож уламжлалт зан заншил, шашин соёлынхоо тухай санаа оноогоо оруулъя гэж шийдсэн маань ч зөв шийдвэр байсан 1990 оны ардчилсан Үндсэн хууль баталсан тэр Их хурлын сонгуульд оролцохдоо “Би лам хүн депутат болж яах ч юм билээ” гээд нэг их хичээл зүтгэл…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа хүртээж, баяр хүргэлээ. Уламжлалт анагаах ухааны салбарт хэрэглэж байгаа ургамал, амьтан, эрдсийн түүхий эдээс шинэ эмийн бэлдмэл гарган авах технологи боловсруулах, уламжлалт эм найрлагын шинжлэх ухааны мөн чанарыг тогтоох, эмийн шинэ эх үүсвэрийг эрэлхийлсэн судалгааны ажил гүйцэтгэж, хүдрийн заарын түүхий эд, уламжлалт Ноцог-6, технологийн шинэчлэл бүхий Халифорте, Колсаурин эмийн технологийн судалгаа хийж, инновацын бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон чанар, аюулгүй байдлыг судлан тогтоож эмнэлзүйн практикт нэвтрүүлэн, эрүүл мэндийн салбарт бодит хувь нэмэр оруулсан Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Уртнасангийн Мядагбадам, Монгол оронд газрын гүний дулааны нөөцийг үнэлэх, хэрэглээнд…
Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт галын осол гарч, төвийн системд эрчим хүч нийлүүлэх ажил түр хугацаанд хойшлоод байсан юм. Мэргэжилтнүүд ослын улмаас үүссэн эвдрэлийг шуурхай хянан засварлаж, энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, 150 МВт цахилгаан эрчим хүчийг нийлүүлж эхлээд байна. Бөөрөлжүүтийн цахилгаан…
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.23-29/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 8 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 70 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, гурван нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэ зорилтын хүрээнд төрийн албан хаагчдын үндсэн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ шийдвэрлэлээ. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин 6 хувиар нэмэгдэнэ. Ингэснээр төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг болно.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.27) УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Баярбаатар, Д.Энхтуяа, А.Ганбаатар нар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тус хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасахаар зохицуулжээ. УИХ-аас 2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан ба энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын шинжээр тодорхойлогдсон нь 2002 оны Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргээс өргөн агуулга, хүрээг хамарч байна. Дээрх нэмэлтээр уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” гэж объектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын…
Арванхоёрдугаар сарын 31-ний шинэ оныг угтах баяраар Төв талбайд “Улаанбаатарын Мөнгөн шөнө” баярын цэнгүүн болно. Баярын шөнийн 00:30 цагт нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм. А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө. -МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад” -МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон” -МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб” -МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай” -МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт” В зогсоол буюу баруун болон урд чиглэлд Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө. -МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт” -МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут” -МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит” -МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа” -МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун…