Зохиогч: Admin

Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын дүнгээр нийслэлийн хэмжээнд 2024 оны эцэст 412.779 толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оноос 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Малын тоог бүсчлэлээр нь авч үзвэл: 39.3 хувь нь Багануур дүүрэгт; 17 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт; 13.4 хувь нь Баянзүрх дүүрэгт; 12 хувь нь Хан-Уул дүүрэгт; 11 хувь нь Налайх дүүрэгт; 7.3 хувь нь Багахангай дүүрэгт тус тус тоологджээ. Мөн нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал тоологдоогүй байна. НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2025.01.08) Төрийн ордонд болж байна. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэлэв. Эх орныхоо өнцөг булан бүрээс мянга мянган нөхдөө төлөөлөн энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхэндээ айлчлан ирсэн шинэ оны мэндийг дэвшүүлж, 2025 ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг Улсын Их Хурлын нийт гишүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөж мэндчилж байна.…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Ахмадын үндэсний чуулган өнөөдөр (2024.01.08) Төрийн ордонд эхэллээ. Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 900 орчим ахмад настан оролцож буй юм. Ахмадын үндэсний чуулганыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж үг хэллээ. Тэрбээр, ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ…

Дэлгэрэнгүй

(Ардчилсан шинэ Үндсэн хууль анх батлагдсан түүхэн дурсамжаас) 1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын 91 дүгээр тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн биеэр оролцсондоо баярлаж байдаг юм. 1991 оны намар 428 депутат цугларч 76 хоногийн дотор багтааж шинэ Үндсэн хууль хэлэлцэж баталсан билээ. Эдгээр 428 депутатууд улс орны өнцөг булан бүрээс ирсэн ажилчин, малчин, тариаланч, улстөрч, сэтгүүлч, хүн малын эмч, тамирчин олон намын төлөөлөгч, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн дарга гээд Монгол Улсын бүхий л давхаргын хүрээнийхэн байлаа. Шинэ Үндсэн хуулийг батлахад нэлээд…

Дэлгэрэнгүй

Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах энэ төвийг аль болох богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг захилаа. Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад…

Дэлгэрэнгүй

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал ням гарагт буюу өчигдөр түүний өргөөний гадна нэгэн зэрэг болжээ. Жагсагчдыг цагдаа нар тусгаарлаж байв. Цас орж цаг агаар таагүй байсан хэдий ч жагсаалуудад хэдэн зуун хүн оролцжээ. Эсэргүүцэгчид Юныг шүүхийн шийдвэрийн дагуу баривчлахыг шаардсан байна. Шүүхийн тогтоолыг гүйцэтгэх хугацаа нэгдүгээр сарын 7-нд шилжих шөнө дуусах юм. “Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба гэмт хэрэгтнийг халхавчилсаар байхад өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газрынхан тайван байж чадахгүй” гэж сөрөг хүчний нэгэн идэвхтэн хэлсэн байна. “Эх орон, ардчиллыг хамгаалах” хэрэгтэй гэж эсэргүүцэгчид ярьжээ. Ахмад настай нэгэн идэвхтэн Франс-Пресс агентлагт ярилцлага өгөхдөө…

Дэлгэрэнгүй

Ер нь бол, Монголын улс төрд 2024 онд нэн шинэ түүх эхэлсэн. Тиймээс, 2025 оны улс төр өмнөх жилүүдийнхээс өөрөөр өрнөх “нигуур”-тай. Тодруулбал, 2024 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ыг холимог тогтолцоогоор сонгосон. Гишүүдийн тоог нэмж 126 гишүүнийг болгосон. Чухамдаа, үүгээр Монгол Улс хэзээ ч алхаж үзээгүй шинэ замаар орсон. Өөрөөр хэлбэл, үүнд суурилсан томоохон өөрчлөлтүүд дагаж гарсан. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн дараа гурван намын хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Үүгээр 30 гаруй жил явж ирсэн уламжлал эвдэгдсэн. Үүнд олон нийт, тэр байтугай улстөрчид, улс төрийн намын гишүүд ч энэ хамтралыг цочирдсон байдалтай хүлээж авсан. Одоо ч хараахан дасаагүй агаад эвсэж хамтарсныг буруутгах…

Дэлгэрэнгүй

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм. Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Өнөөдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 5-ны ням гарагт тус Шуурхай штаб хуралдаж Туулын хурдны замын төслийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо. Хурлын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарын хамт Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа. Туулын хурдны замын барилга угсралтын ажлын тендерийг энэ сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлж, хоёр жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар…

Дэлгэрэнгүй

Шинэ он гараад удаагүй байгаа ч Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/ хөл хөдөлгөөн ихтэй байна. Ер нь өглөөнөөс хойш цусны донорууд тасралтгүй цуварсаар… ҮНДЭСНИЙ ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР өнөөдөр тохиож байгаа болохоор аргагүй биз ээ. Нэг ёсондоо доноруудын хувьд нэгэн тэмдэглэлт баярын өдөр юм. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 1 дүгээр сарын 3-ны өдрийг ЦССҮТ-өөс Үндэсний цусаа бэлэглэх өдөр болгон зарласан бөгөөд өнөөдөр 8 жилдээ амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү томоохон арга хэмжээний хүрээнд донор Б.Өлзийдэлгэр, Б.Идэрболд, Б.Батнэрэн, А.Батболд нарт ХҮНДЭТ ДОНОР цол тэмдгийг гардуулж алдаршууллаа. Мөн 100 удаа цусаа бэлэглэсэн донор Ц.Өлзийхишиг, Д.Ган-Очир нарт МӨНГӨН ДОНОР, С.Дарамбазар, Д.Сарантуяа нарт ХҮРЭЛ ДОНОР…

Дэлгэрэнгүй