Өчигдөр орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас уулын уруй үер бууж “Монел”, “Дахь-Эх”-ийн иргэд ихээр хохирлоо. Машин тэрэг зүгээр л урсаж байгаа харагдсан. Хүний амь нас ч хохиров. Энэ асуудалтай холбогдуулж Улсын онцгой комиссоос дөнгөж сая шуурхай мэдээлэл хийлээ. Шадар сайдын хувьд цаашид ч үерийн аюул нүүрлэх эрсдэл байгааг анхааруулав. Үерийн аман дээр буюу эрсдэлтэй газар буусан хүмүүст буруу бий. Гэхдээ газрын зөвшөөрөл өгсөн холбогдох эрх бүхий хүмүүс хамгийн их буруутай гэдгийг Х.Булгантуяа сайд онцлоод хэний үед, яагаад газрын зөвшөөрөл олгосныг нарийвчлан шалган тогтоох шаардлагатай гэв. Үнэн хэрэгтээ хотхонуудаас гадна гэр хорооллуудад үерийн аюул нүүрлэж байгаа нь хот төлөвлөлт…
Зохиогч: Admin
Өнөөдөр 23 цаг орчимд Богдхан уул орчмоор аадар бороо, шөнөдөө, үүрээр, өглөөгүүр нийслэлд бороо үргэлжлэн орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Иймд: -Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах -Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах -Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих -Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх -Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх -Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондог наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Монгол Улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглээд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүрээнд уул уурхай, цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Худалдааны сайд Ж.Раймондо Монгол Улсын ардчилал, ил тод байдлыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх болон хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд гарч буй үр дүнг сайшаахын зэрэгцээ эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн…
Улаанбаатарт орон сууцнуудаас их юм алга. Гэхдээ барилгажилтыг дагаад чанар, аюулгүй байдал гэдэг амин чухал шаардлага дагаад үүсдэг. Үүний нэг нь цахилгаан шатны асуудал юм. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 онд нийт 1200 цахилгаан шатны 800-гийнх нь ашиглалтын хугацаа дууссан талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Үүний мөрөөр холбогдох мэргэжлийн байгууллагууд ямар арга хэмжээ авсныг хэн ч мэдэхгүй. Өнгөрөгч гурван жилд 16, түүнээс ч дээш давхар барилгууд олноор баригдав. Харамсалтай нь цахилгаан шатны осол аваар тасарсангүй. 2020 оны 8 дугаар сарын 27-нд “Залуус” хороололд цахилгаан шат унаж хоёр хүн гэмтсэн, 2022 оны 1 дүгээр сарын 27-нд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны…
Элдэв үггүй, хэлье гэснээ бодолтой, шууд, товчхон хэлчихдэг, зоримог, алсыг харах нь эр хүний мөн чанар. Мөн жинхэнэ Монгол эр хүн амиа бодох, алив зүйлийг дөвийлгөх, гүтгэх, өс санах, давслах, өөрийгөө магтах, хов жив ярих, сүржигнэх, бусдыг дорд үзэх, үглэх, хэрүүл хийх, хүн муулах, хүний мууд дурлах, мууг нь үзэх зэргийг цээрлэдэг. …30 дөхөж яваа насны бүсгүй 3-5 орчим насны хоёр хүүхэд хөтлөөд гарцаар, бүр ногоон гэрлээрээ гарч явтал хар өнгийн мини жип дайрах шахаад ороод ирлээ. Тэгээд ч зогссонгүй жолоочийн хажууд сууж явсан хүрэн царайтай залуу цонхоороо “Муу гичий минь зайлаач” гэж орилов. Хоёр хүүхэд ч багагүй цочсон бололтой,…
Нигер улсад цэргийн эргэлт хийсэн үймээн дэгдээгчид “лалын жихад бүлэглэлтэй тэмцэх хүрээнд Францын цэргийн ангиудыг Нижерт байрлуулах тухай гэрээг цуцалж байгаа”-гаа мэдэгдлээ. “Нигерт болж буй үйл явдалд Францын зүгээс үл тоомсорлосон хандлага гаргаж байгаатай холбогдуулан Эх орноо аврах үндэсний зөвлөлийн /CNSP/ зүгээс тус улстай аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт байгуулсан бүх гэрээгээ цуцлахаар шийдвэрлэлээ” гэж дээрх мэдэгдэлд дурджээ. Үүний сацуу, CNSP-ийн төлөөлөгч, хурандаа Амаду Абдраманы ярьснаар, Нигер улсаас Франц, АНУ, Нигери, Того гэсэн 4 улсад суугаа элчин сайд нарын бүрэн эрхийг цуцалсан байна. Өмнө нь, Франц, АНУ, Нигерийн эрх баригчдын зүгээс үймээн дэгдээгчдийн үйл ажиллагааг буруушааж, хууль ёсоор сонгогдсон Ерөнхийлөгч…
Ерөнхийлөгч асан Дональд Трампийг дөрвөн хэрэгт буруутган хэрэг үүсгээд байгаа. Трампийн хувьд 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Капитолын ордон руу халдсан хэрэгт өөрийгөө буруугүй гэж мэдэгдлээ. Тэрбээр сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Надад тулгаж байгаа ял нь улс төрийн өрсөлдөгчөө хавчиж байгаа одоогийн эрх баригчдын үйлдэл” хэмээн онцолсон юм гэж CNN мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Тээврийн сайд Пит Бүттэжэйж бараалхав. Энэ үеэр хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжуудын талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү айлчлал хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд…
“Долоогийн бүлэг” болон хөгжиж буй орнуудын өндөр түвшний төлөөлөгчид Киевийн дэвшүүлсэн энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх гэж байгаа талаар Украины тал батлан мэдээлжээ. Саудын Арабад болох үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн уулзалтын бэлтгэл ажил явагдаж байна гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын Андрей Ермак лхагва гарагт нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Түүний хэлснээр, уулзалтад оролцогчид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн дэвшүүлсэн 10 заалт бүхий энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэнэ. Уг саналд Оросын цэргүүдийг гаргах зэрэг заалт багтжээ. Энх тайвныг НҮБ-ын Дүрэм, Украины тавьсан нөхцөлүүдэд тулгуурлан тогтоох ёстойг А.Ермак хэлсэн үгэндээ тэмдэглэсэн байна. Дипломат эх сурвалжуудын мэдээлснээр, хэлэлцээ Саудын Арабын баруун нутгийн Жидда хотноо бямба,…
Энэ чинь одоо юу болж байна вэ?! Цөвүүн цаг ирэхэд хүн хүндээ чоно болдог гэх үг бий. Монголчууд цөөхүүлээ. Гэтэл нэг нэгэндээ сайхан хандлага үзүүлэх тухай ойлголт бараг алга болчихож. Сургууль, цэцэрлэг дээр бөөн маргаан. Нэг хүүхэн, эсвэл эмэгтэйлэг залуу хүүхдээ өмөөрч тэнгэр газар нийлтэл хэрүүл хийнэ. Гудамж талбайд улаан хараал зүхэл. Зөрөхдөө хэн нэгнийг санамсаргүй шүргээд өнгөрсөн учраас тэр. Авто зам дээр эр хүний шинжгүй, ойворгон шалчигар эрс, хэл амтай авгай хүүхнүүд өөрсдөө дүрэм зөрчиж осол хийчихээд буруугаа хүлээхгүй бархирах дүр зураг хаа сайгүй. Зоогийн газарт зөөгч охиныг тэнхээ мэдэн улалзтал загнах хөндий толгойтой дээрэнгүй хүүхнүүд хэнээс ч үл…