Зохиогч: Admin

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм. Тэрбээр: -Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхээр болсон. Жишээ нь, явган хүний замын стандарт байна. Жилийн дөрвөн улиралтай хэрнээ явган хүний замын хавтан нь гялгар, өвөл халтиргаа гулгаа их үүсгэдэг. Тиймээс үүнийг аюулгүй болгох, явган хүний замын стандартыг сайжруулах асуудал тулгарч байна. Мөн…

Дэлгэрэнгүй

Шинэ жилийн баярыг тохиолдуулан гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчид хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудыг баярлуулахаар зорьжээ. Энэ дагуу тус төвийн Хүүхдийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй 30 хүүхдэд гарын бэлэг гардуулж, Нийгмийн эрүүл мэндийн албанд 20 бэлэг хүлээлгэн өглөө. Бяцхан үйлчлүүлэгчдэд маань эрүүл энхийг хүсч, баярын уур амьсгалыг мэдрүүлэхээр зорьсон 18 дугаар сургуулийн Герман хэлний багш болон ахлах, дунд ангийн сурагчдад  тус эмнэлгээс талархал илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр шүүхийн шийдвэргүйгээр хэн нэгнийг баривчлан хорьж байгаатай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Одоогийн хуулиар бол баривчилгаа нь 48 цаг байдаг. Хуульд оруулах цаг болсон. Хэн нэгнийг  шүүхийн шийдвэргүйгээр хорьж, дараа нь шийдвэр гаргуулна гэдгээ болих хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл дэндүү замбараагүй л явж ирлээ. Хүнийг хорьчихоод дараа нь ингэсэн, тэгсэн гээд хэвлэлээр мэдээ шидээд л яллаад дуусгачихдаг. Засгийн газраас барьсан төсөл бол зөв зүйтэй төсөл байна. Гэхдээ хойшлуулашгүй нөхцөл гэдгийг алийг нь хэлэх вэ гэдэг нь тодорхой болгох хэрэгтэй. Яг энийг хэлнэ гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Хүний эрхийг зөрчихгүй байх тал дээр л ажиллах хэрэгтэй байна” хэмээлээ.

Дэлгэрэнгүй

БНХАУ-ын хойд бүс буюу ӨМӨЗО-ны нутгуудаар -47.8 хэмд хүрсэн бол өмнөд бүс нутгаар +35.3 хэмд хүрч халсан байна. Ийнхүү нэг улсын нутаг дэвсгэрт цаг агаарын ийм хэмжээний зөрүүтэй нөхцөл байдал урд өмнө нь тохиолдож байгаагүй аж. Бээжин хотноо бүртгэгдсэн энэхүү түүхэн дэх хамгийн урт хүйтэн давалгаа нь 1951 онд тус улсад орсон их хэмжээний цас болон хүйтний эрч эрс чангарснаас хойшхи буюу 72 жилийн дахин давтагдаж байна. Энэ сарын 11-ний өдрөөс хойш тус улсын ихэнх нутгаар хүчтэй хүйтний давалгаа эрчимжиж, хойд бүс нутгийн зарим хотуудын дулааны цахилгааны станцууд дээд хүчин чадалдаа хүрч ачаалалтай ажиллажээ. Мөн Хэнань мужид хүйтний эрч нэмэгдэж…

Дэлгэрэнгүй

АНУ-ын хилийг зорьсон олон мянган цагаач зул сарын битүүний өдрийг Мексикийн өмнөд нутгийн Альваро Обрегон хотын төв талбайд өнгөрөөжээ. Төв Америк, Карибын тэнгисийн орнуудаас ирсэн цагаачдын цуваа Мексикийн өмнөд хилийн Тапачула хотоос гарч 15 км алхаж Альваро Обрегон хотод ням гарагт ирснийхээ дараа даваа гаргийн үүрийн 4 цагт цааш хөдөлсөн байна. Орон нутгийн эрх баригчдын тооцоолсноор, цагаачдын цуваанд дийлэнх нь Төв болон Өмнөд Америк, Карибын тэнгисийн орнуудаас ирсэн 8000 орчим хүн нэгджээ. Хаити улсаас ирсэн цагаач Исгюль Жан, гэмт хэрэг, хээл хахууль газар авсны улмаас, хоёр охиноо тэжээхийн тулд эх орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн ярилаа. Тапачула хотод бичиг баримттай болох гэж гурван сар хөөцөлдсөн хэдий ч юу ч олж чадсангүй. Би энд хүлээж, өлсөж, ажил олж чадахгүй байхаас залхаж байна. Би бусдын адил…

Дэлгэрэнгүй

Нүүрсний сонсгол дууслаа. Шинжээчдийн гаргаж тавьсан баримтууд үнэхээр бодитой бол их л том хулгай ил болох шиг боллоо. Нүүрсэнд гар дүрээгүй эрх мэдэлтэн тун ховор болж таарав. УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга, Хуульзүйн сайд Б.Энхбаяр “Маргаашнаас эхлэн “нүүрсний мафи” над руу нэг сарын турш хэвлэлийн атак хийнэ. Одоогийн байдлаар үүнд 3 тэрбум төгрөгийн төсөв (үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан) гаргаад байна” хэмээн мэдэгдлээ. Гэхдээ эрхэм сайд яг нарийн баримт гаргаж ирсэн бол илүү үнэмшилтэй байлаа. Хэн, хэн ямар төлөвлөгөө зохиож, яг хаанаас хэдий хэмжээний мөнгө гарсныг тодорхой хэлсэн нь дээр дээ. Тэр тусмаа төрийн өмчийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан нар өнөөдөр (2023.12.25) “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл болон баялаг бүтээгчдийн төлөөллийг танилцуулж, өнөөдрийн уулзалтаар татварын реформ, олон улсын туршлага болоод салбарын хууль эрх зүйн зарим асуудлаар санал солилцохоор хүрэлцэн ирсэн тухайгаа танилцуулав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас татварын цогц реформын ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд татварын реформтой холбоотой авах арга хэмжээний…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон аюулт үзэгдэл, ослын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр: -Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 11-24-нд объектын гал түймрийн 95, аврах ажиллагааны долоо, нийт 102 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан. Дээрх хугацаанд гал түймрээс 6.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 160 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 12 иргэнийг аварч ажиллалаа. Тус хугацаанд гал түймэрт өртөж есөн иргэн харамсалтайгаар амиа алдсан. 2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1634, аврах ажиллагааны 459, нийт 2093 удаагийн удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны дуудлагатай харьцуулахад 1.9 хувиар…

Дэлгэрэнгүй

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөний дагуу харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл, бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн 14 хоногт 15,549 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос 227 нэгжээр буурсан үзүүлэлт. Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 176, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 23 нэгжээр тус бүр өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар архины хамааралтай, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ухаангүй гудамжинд унасан, орон гэргүй тэнэмэл 214 иргэнийг “Дөлгөөн минж”, “Шинэ амьдрал ялагч”, “Тэрэм-Уул”, “Нийгмийн хамгааллын тусгай төв” зэрэг долоон төрийн бус байгууллагад хүргэсэн. Сүүлийн 14 хоногт 47 хүнийг дээрх…

Дэлгэрэнгүй