Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны 60 дугаар тогтоолоор байгуулсан. Түр хороо 7 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар ажиллаж байгаа юм. Эмийн асуудлаарх түр хорооны дарга Ж.Чинбүрэн, гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар /2023.01.19-нд/ Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн…
Зохиогч: Admin
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өнөөдөр (2024.02.19) Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо. Уулзалтын эхэнд Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын…
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр мэдээлэл хийж хэл ам дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гадаадын иргэнд газраа 100 жилээр ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулсаныг мэдэгдсэн. Тэрбээр “Монгол Улсын болоод Монгол Улсын иргэдийн халдашгүй дархан өмч болсон газар, цаашлаад газрын хэвлийн баялаг, ашигт малтмалын нөөцтэй газраа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хууль цаашид ч батлагдах ёсгүй. 2013 онд Засгийн газраас өргөн барьж батлуулсан одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай бөгөөд хэдийгээр энэ хуулийн заалт Газрын тухай хуульдаа тусгагдаж хэрэгжээгүй боловч цаашдаа энэ мэтээр Монгол Улсын газар, газрын хэвлийн баялгийг гадаадын иргэнд…
Өглөө эртлэн Баянзүрх цус цуглуулах төвийн хаалгаар орвол 15-16 орчим насны нүдээрээ инээмсэглэсэн хоёр хүү угтаж, хувцас өлгөнгөө цус өгөх эрэмбэ дарааллыг танилцууллаа. Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10.В ангид суралцдаг Э.Тэмүүжин, Б.Буянтогтох гэж өөрсдийгөө танилцуулав. Өсвөрийн улаанзагалмайчид гэнэ. “Чөлөөт цагаа бусдад туслаж өнгөрөөх нь зөв санагдаад Монголын улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэн гишүүд болсон. Дандаа сайн үйлсийг сурталчилдаг, сайн сайхны тухай ярьдаг хүмүүсийн дунд байх гоё. Манай ангийн нийт 7 хүүхэд улаан загалмайн үйл хэрэгт оролцдог” гэлээ. “Удахгүй цус өгч болох насанд хүрэхээрээ цусаа бэлэглэнэ” гэж дуу нэгтэй өгүүлцгээв. Б.Буянтогтох хүү газрын тосны инженерийн ангид орох зорилго тавьсан бол Э.Тэмүүжин…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 6 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 835 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шинжтэй 1 гомдолд 2 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар…
Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-аар их байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон байна. Харин өнгөрөгч 12 дугаар…
Нийтлэл Б.Баабар 1932 оны лам нарын бослогыг Ардын бослого хэмээн ярьсан нь түүх гуйвуулсан хэмээн үзэж ахмад судлаач Б.Зинамидар гомдол гаргасны дагуу Б.Баабарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар тэрбээр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан бид ахмад судлаач, тагнуулын дэд хурандаа Б.Зинамидартай ярилцлаа. -Таныг Б.Баабарт гомдоод цагдаад өгчихсөн гээд л олон нийтийн сүлжээгээр нэг хэсэг шуугилаа. Үндсэн асуудал нь “Ардын бослого” хэмээх нэршилтэй холбоотой гэж ойлголоо. Та хоёрын дунд яг юу болов. Үнэхээр та цагдаад гомдол гаргасан юм уу? -1932 оны феодал лам нарын бослогын үеэр эгэл жирийн малчин ардууд хүчээр дайчлагдан цэрэг болж хэлмэгдэн олноороо амиа алдсан гашуун түүх бий. Гэтэл нийтлэлч…
Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж, Ерөнхий сайд цуврал уулзалтуудаа өнөөдөр эхлүүллээ. Анхны уулзалтаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар “Бүсчилсэн хөгжил-Толгойт төв” сэдвээр хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийж, санал бодлыг нь сонслоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн хүрэлцээ, авто зам, хогны тээвэр, гэмт хэргийн гаралт, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцжуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг нийслэлчүүдэд тулгамддаг асуудал бүрийг шийдэх зорилготой нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөлтийг Засгийн газар боловсруулна. Ингэснээр төрийн үйлчилгээг хүндээ ойртуулах байдлаар буюу заавал…
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүс эсэргүүцсэн нь нийгэмд бухимдал төрүүлсэн билээ. УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр мэдээлэл хийж хэл ам дагуулаад байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн гадаадын иргэнд газар 100 жилээр ашиглуулах заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулсаныг мэдэгдлээ. Тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын иргэн Н.Номун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох саналыг “D-Өргөдөл’ цахим өргөдөл, гомдлын системд байршуулахад долоо хоногийн хугацаанд 100 мянган иргэн гарын үсгээ зурж дэмжсэн байна. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан…
50 номерын шинэ улаан автобусанд суулаа. Жолооч нь орж ирсэн хүмүүсээс бэлэн мөнгийг баруун солгойгүй авч байна. Бүр хуучны кондуктор шиг “Май хариултаа ав” гэж байх юм. Нийтийн тээврийн ашгийг жолооч нар дундаас нь албан бусаар цувчуулаад байхаар энэ салбар яаж хөгжих юм бэ? Бэлэн мөнгө авахаас гадна тамхи татдаг, эгнээ байраа буруу эзэлдэг, гэрлэн дохио зөрчдөг, хурд хэтрүүлдэг, зорчигчдыг хэл амаар доромжилдог, бууж, суугаагүй байхад нь ухасхийн хөдөлдөг, хөгжим чарлуулж хүмүүсийн тав тухыг алдагдуулдаг, сигналаа цочиролд ортол орилуулдаг, цонхоороо шүлс, нус цэр, хог хаядаг гээд нийгэмд халтай олон хэрэг зөрчил автобусны жолооч нарын дотор буурахгүй байна. Мунхаг ууртай жолооч…