Хакухо Даваажаргал “Миний бие Монголын сайн сайхны төлөө иргэншлээ сольсон. Би тосоод авах ээж, ах дүүстэй мөн их нутагтай Монгол хүн” гэж ярьсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ. Үнэн, худлыг нь мэдэхгүй юм. Гэтэл Их аваргыг элдвээр хэлэх хүний үнэргүй зандалчид фб, твиттерт цөөнгүй байх шиг. Жишээлбэл, твиттерт нэгэн этгээд “Монголоо голж сүшичин банди болоод боовондоо захирагдаж эхнэртээ гардуулж , ганц дэвжээгээ хүн шиг удирдаж чадахгүй асуудал гаргачихаад хариуцлагаа хүлээж чадахгүй уйлж нтр жүжгийн сда. Одоо япон хөсөр хаяангуут гоншигоноод монгол ээж аав элгэн садан … түй май” гэгчлэн бузар үгээр гутаан доромжилжээ. Энэ хүчирхэг Монгол залуугийн асгаруулсан хөлс, гаргасан…
Зохиогч: Admin
2024 он гарсаар төрийн байгууллагууд, тэр дундаа хууль, хүчний байгууллагынхан цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд нэгдсээр байна. Өнөөдөр ЦССҮТ-ийн явуулын баг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ажиллажээ. Миний бие сурвалжлах үүргийнхээ дагуу тус байгууллагыг зорилоо. Харуул хамгаалалтын залуу “Та түр хүлээж байгаарай. Манай тамгын дарга одоохон буугаад ирнэ” гэв. Удалгүй нүдээрээ инээсэн залуухан бүсгүй гараад ирлээ. Өнөө бүсгүй маань “Хоёулаа манай өрөөнд орж ярилцах уу?” гэв. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Тамгын хэлтсийн дарга Ц.Мөнгөнзул бид хоёрын яриа үүгээр эхлэв. -Танай байгууллага хамт олон хэдэн удаа цусаа өгч байна вэ? -Анх удаагаа өглөө. Чингэлтэй дүүргийн прокурорын газар Ёсзүйг эрхэмлэх 3 сарын аян…
Улаанбаатар хотод үүссэн халиа тошинг арилгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажил болон мал аж ахуйн хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө. Энэ чиглэлээр арга хэмжээ хэрэгжүүлэх 17 байгууллага бүхий Шуурхай бүлэг байгуулагдан, ажиллаж буй. Улаанбаатар хотын хүн ам жилд 40 мянгаар нэмэгдэж байгаагаас 75 хувь нь хөдөө орон нутгаас шилжин ирж, үерт автах эрсдэл бүхий гол, сайр, жалга судгийн дагуу суурьшин, гэр хорооллыг тэлж, үерийн эрсдэлд өртөх байдлыг нэмэгдүүлж байна. Нийслэлийн халиа тошин, шар усны үерийн өртөх байдлын үнэлгээг тооцоход нийт 3947 объект өртөхөөр байна гэсэн тооцоо гарчээ. Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар…
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны 10 дугаар сарын 1-нээс эхлэх 2025 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг танилцуулжээ. Тэрээр батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын салбарт 895 тэрбум доллар (жилийн өмнөхөөс нэг хувиар илүү) хүссэн бөгөөд үүний 850 тэрбумыг Батлан хамгаалах яамны хэрэгцээнд зориулна гэж ерөнхийлөгчийн засаг захиргаанаас гуравдугаар сарын 11-ний даваа гарагт нийтэлсэн баримт бичигт дурдсан байна. Батлан хамгаалах салбарын зардал харьцангуй бага өссөн нь 2023 онд хоёр жилийн хугацаатай харилцан зөвшилцөлд хүрсэнтэй холбоотой юм. Тухайлбал, Lockheed Martin компанийн үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцыг худалдан авах зардлыг бууруулахаар төлөвлөж байна. Эдгээр төлөвлөгөөг Конгрессоор хэлэлцүүлэх бөгөөд улмаар батлан хамгаалах төсөв 900 тэрбум…
Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж, Д.Сумъяабазарыг хотын намын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллахыг дэмжлээ. Ийнхүү хотын экс дарга ирэх сонгуульд хотын намын хороог удирдаж орохоор боллоо. Өөрөө ч УИХ-д нэр дэвших нь тодорхой болж байна. Бүр жагсаалтын нэлээд дээгүүр бичигдэх боломжтой болно гэсэн үг. Д.Лхагва
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор нөөцийн махыг есөн дүүргийн 375 цэгээр худалдаалж эхэллээ. Энэ жил хонины махыг 8900, ямааны махыг 6700, үхрийн махыг 11,350 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 6337.5 тонн махыг нөөцөлж, бэлтгээд байна. Бэлтгэн нийлүүлэлтийг “Агро нэгтгэл трейд”, “Мах импекс”, “ХКҮ”, “И Эн Пи”, “Чойбалсан групп”, “Стандарт мах”, “Булган мах маркет” ХХК-иуд хангаад буй. Үхэр болон хонины махыг жижиглэнгээр худалдаалах бол ямааны махыг өргөтгөсөн худалдаагаар борлуулахаар төлөвлөөд байна. Нөөцийн мах худалдаалж буй цэгүүдийн байршлыг хавсралтаас харна уу. 65efd30c80ae7649f2a465d7 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Өнөө, маргаашдаа буюу III/12,13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарна. Үүний улмаас цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн хот, суурин газар барилга байшингийн дээврийн цас хайлж, мөстөн хүний дээрээс унаж бэртээж гэмтээж болзошгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд дээврийн цас, мөсөө цэвэрлэж бусдын аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарал тавихыг зөвлөе. /ОБЕГ/
Улсын Их Хурлын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн болон тус хянан шалгах түр хорооны хянан шалгагч нар 2024 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллалаа. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж байгаа, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд…
2016 оны сонгуулиас хойш даргаа сонгож чадахгүй будилж ирсэн АН-ын Үндэсний бодлогын хороо 2023 оны 1 дүгээр сарын 19-нд Л.Гантөмөрийг намынхаа даргаар сонгож билээ. Улмаар Дээд шүүх энэ шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэж Л.Гантөмөрийг бүртгэж авсан юм. Гэхдээ энэ нь тус намын бүлэг фракцуудын зөрчлийг дарах, эв нэгдлийг хангах хэмжээнд хүргэж чадаагүй. Х.Баттулга тэргүүтэн өнөө хэр бууж өгөлгүй зууралдсаар байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн А.Цэрэнбат, АН-ын Дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуяг нарын тус намд байр суурьтай хүмүүс Л.Гантөмөрийг МАН-ын тавиул хэмээн шууд нэрлэж, бүр авлигын хэрэгт холбоотой учир хилийн хоригт оруулах хэрэгтэй гэж мэдэгдсэн. Сонгууль дөхсөн ийм хариуцлагатай үед намынхаа…
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо-г 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж, энэхүү айлчлал хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо хоёр улсын үе үеийн төр, засгийн удирдагчдын үндэс суурийг нь тавьсан уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсад анх удаа айлчлан ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хий-гийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлав. Өнгөрсөн онд Улаанбаатар хотноо зохион…