Энэ Засгийн газрын Ерөнхий сайд, экс Ерөнхийлөгч хоёр “төв”-тэй С.Зоригийг хөнөөсөн хэргээс системийн авлига хүртэлх “яриа” яг нэг сар үргэлжилж байна. Энэ хүрээнд үйл явдал ч өрнөөд эхэллээ. Эдгээрийн нэг нь УИХ-аас Үндэсний баялгийн сангийн хуулийг баталсантай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Ачит Ихт” ХХК хоёрын 2014 онд байгуулсан гэрээг хэрэгжүүлж тус компанийн 34 хувийг эзэмших, тухайн үед энэ хувиас татгалзсан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан явдал юм. Ингэхдээ өнгөрсөн найман жилийн хугацаанд 34 хувийг эзэмшиж, олох байсан орлого буюу алдагдсан боломж, түүнд ногдох ашгийг нэхэмжлэх, цаашлаад, “500 орчим сая ам.долларын зардлаар бий болсон тус…
Зохиогч: Admin
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт нар болон намын бусад удирдлагууд УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө. Төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Ардчилсан нам энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг ЕНБД Э.Одбаяр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд албан ёсоор гардуулан өглөө. Мөн тэрбээр Ардчилсан нам УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд хуулиа сахин, шударгаар өрсөлдөнө, та бүхэн сонгуулийг шударга зохион байгуулаарай гэж хүссэн юм. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024…
Монгол Ардын Нам ирэх дөрвөн жилд хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэн, иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрт сонголтыг бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулан, хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулан, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулах, авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО-БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ” мөрийн хөтөлбөрийг боловсруулж, 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн төв байгууллагад хүргүүллээ. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “СЕХ-ноос авсан мэдээллээр энэ удаагийн сонгуульд Монгол Улсын түүхэнд хамгийн олон нам, эвсэл оролцож…
Хүүхэд ямар ч эрсдэлгүй орчинд амьдрах ёстой шүү дээ. Гэтэл тийм боломж бүрдүүлсэн газар нийслэлд ховор байна. БЗД-ийн 30 дугаар сургууль хичээл эхлэх болон тарах цагаар хүүхдэд ээлгүй орчин болж хувирдаг. Хашаа руу нь машин ч орно, хүүхдүүд ч зорчино. Хүүхэд л болсон хойно нэг нэгэнтэйгээ уралдаад гүйцгээх юм. Гэтэл ойворгон, хэнэггүй, сэтгэлгүй, бүдүүлэг жолооч нар өөрсдийнхөөрөө явах гэж дайрна! Хайлаастад 6 хүн мөргөсөн эмэгтэй хааз тормозоо андуурч гишгэсэн гээд зогсож байсан. Сургуулийн хашаанд хааз, тормозоо андуурч гишгэвэл гэмгүй хүүхдүүд ямар аюулд орохыг мэдэж байна уу! Урдуур, хойгуур нь хүүхэд гарч байгааг анзаарах сөхөө байдаг юм уу?! Сургуулийн орчинд машиныг…
Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургадугаар сард нээх ба үндсэн байгууламжийг долдугаар сард байнгын ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тодруулбал, Таван шарын гарамын төмөр замын призерийг дайран өнгөрөх авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2 цаг хаадаг ба оргил цагтаа 5 цаг хүрдэг байна. Энэ нь Улаанбаатар хотын…
Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. “Монгол генералын өдөр” бол үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид байсаар ирсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, алдар гавьяаг хойч үедээ алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн хэргийн өргөн мэдлэг, амьдралын баялаг туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв. 1990-ээд оны нийгмийн шинэчлэлийн ээдрээтэй цаг үед улсыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас хамгаалах салбарыг шинэчлэн байгуулж, ардчилсан тогтолцооны бие даасан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан генералуудад талархал илэрхийлэв. Генералууд өргөсөн…
Ховд аймгийн Дарви сумын нутагт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 01:48:39 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 46.79 93.48 Тухайн газар нь хоёр малчин айл нутагладаг бөгөөд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.
МАХН-ын дарга асан Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “…Сүүлд Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр тааралдаад надаас уучлалт гуйсан юм. Ингэхдээ “Ц.Нямдорж өдөр бүр миний өрөөнд орж ирээд энэ хүнийг л баривчлахгүй бол болохгүй гэж хэлж байсан” гэсэн. Ц.Элбэгдорж уучлалт гуйж байгаа нь зөв ч нөгөө талаар хууль, шүүхийн байгууллагыг удирдаж, Ц.Нямдорж түүнд оролцож байсан нь батлагдаж байгаа юм” хэмээн ярьсан байдаг. 2010 онд хуралдсан МАХН-ын 26 дугаар Их хурлаас тус нам Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ сэргээсэн билээ. Гэхдээ энэхүү улстөрийн шийдвэр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт таалагдаагүй юм. Тэр ч утгаараа МАХН гэдэг нэрээ авч үлдэж, улмаар Улсын дээд шүүхээр баталгаажуулж дөнгөсөн…
АН-ын даргыг сонгох сонгууль 2021 оны 3 дугаар сарын 28-нд нийт гишүүдийнх нь хүрээнд болж өндөрлөсөн. Уг нь АН гэдэг улстөрийн субьектийн хувьд нэг л хүн даргаар нь сонгогдох ёстой. Гэтэл хоёр хүн тодров. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат С.Эрдэнийн талаас намын даргаар сонгогдсон бол Ц.Тувааны талаас зохион байгуулсан сонгуульд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл (ТЭСО) ялалт байгууллаа. М.Тулгат дөрөв, О.Цогтгэрэл гурван хүнтэй өрсөлдсөн. Бүр цаад эх сурвалжийг нь харвал Х.Баттулга, Ц.Элбэгдорж гэдэг хоёр хүний хооронд энэхүү өрсөлдөөн өрнөж тус тусдаа ялалт байгуулсан гэхэд болно. УИХ-ын гишүүн Ц.Тувааны (Х.Баттулга) талын О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа нарын мэтгэлцээн телевизийн суваг болгоноор шахам хэдэн орой гарсан ч,…
“Тунгалаг тамир” киноны баян Павловын хуншгүй эхнэрийн хүүхэд ялгаж бэлэг өгдөгтэй яг адилхан тохиолдол намайг 5 дугаар ангид буюу 1985 онд болж билээ. Тухайн үед зун байсан болохоор би Баян-Уул /Говь-Алтай/ сумын малчин авга ахындаа очоод байлаа. Нэг өглөө саахалт айлын гадаа нэгэн суудлын тэрэг /УАЗ-469/ зогсож байна. Хотоос айлчин гийчин ирсэн гэнэ. Хүүхэд л болсон хойно би давхиад очлоо. Хот газрын бололтой буурал халимагтай махлаг биерхүү ах, эхнэрийнхээ хамт байв. Эхнэр нь сүүлд орж ирсэн хүүг харснаа нөхөртөө “Энэ нөгөө хэний ганц хүү ш дээ” гэж хэлээд цүнхээ ухаж атга дүүрэн Оросын ирис чихэр өгөв. Хүүхэд болохоороо би ч…