БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Ниншя хотон үндэстний Өөртөө засах оронд зочлов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ниншя хотон үндэстний Өөртөө засах орны намын хорооны нарийн бичгийн дарга Лан Яньшүнь, тэргүүлэгч Жан Юйфү нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд Ниншя хотон үндэстний Өөртөө засах орон нь Монгол Улсын Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь аймагтай харилцаа тогтоон, хамтын ажиллагаа өрнүүлж байгаад…
Зохиогч: Admin
УИХ-ын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулсан. Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023.10.17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш гурав хоногийн хугацаанд 76 гаруй мянган иргэн дэмжин саналаа өгсөн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба мэдээлжээ. Гэхдээ ийм санал асуулга явуулах хэрэг байсан уу? Иргэд мэдээж хувь хэмжээг нь нэмэхийн төлөө л саналаа өгнө шүү дээ. Д.Дорж
Нийслэлийн гудамж талбай зүйл бүрийн хогоор бохирдсон байх нь хаа сайгүй. ТҮК-ийн ажилтнууд өглөө нь цэвэрлэдэг болохоор 12 цаг хүртэл хотын төв орчмоор арай гайгүй. 18 цаг гэхэд элдэв төрлийн хог хийсч харагдах нь ичмээр дур зураг л даа. Хүүхэд нь идэж байгаа чипснийхээ гялгар уут, уусан ундааныхаа савыг хаялаа гэхэд аваад хогийн саванд хийх ухамсартай хүн цөөн байна. “Заавал хогийн саванд хийх ёстой” гэж хүүхдүүддээ сургах хүн байгаа юм уу? Ажилгүйчүүдийн “армийнхан” хүүхдийн тоглоомын талбай дээр бөөгнөрч эзэгнэнэ. Архины шилээ хагалаад хүүхдүүд очиж тоглох боломжгүй болгоно. Шүлсээ хаях бол энүүхэнд. Өтгөн, шингэнээ савируулна. Хэдэн бүдүүлэг залуу архи ууж байгаад…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо. Мөн тэрбээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцов. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: -Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм монголчууд аа, Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ. Мэдээж 30 жилийн бугширсан асуудал гурван жилд бүтэн засагдахгүй ч иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмийн дүгнэлт зөв чигт тогтож эхэлж байгаа нь 21 аймгаар иргэдтэйгээ илэн далангүй санал шүүмжлэл өрнүүлж, 8-10 цаг үргэлжилсэн…
БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалт болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Хятадын Ардын Их Хурлын ордонд уулзав. Хоёр улсын төрийн тэргүүн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Монгол, Хятадын харилцаа нь тухайн улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг талууд дахин нотолж, бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хоёр улс болон ард иргэдийн сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, язгуур…
Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар #хар_тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах “Суваг-1” тусгай ажиллагааг зохион байгуулж байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй бөгөөд дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чадавхыг дээшлүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, хойшлуулшгүй ажиллагааг шуурхай, оновчтой явуулах зэргээр хамтын ажиллагаагаа…
БЗД-ийн 30 дугаар сургууль. Уг нь эх, эцгүүдийг улавчгүй орохыг зөвшөөрдөггүй боловч ухамсар дорой хүмүүс шаардлыг үл тоон тоос шороо, шавхай татуулан хүүхдүүдийн гадуур хувцсаа сольдог хэсэг рүү орж байгаа нь харамсалтай. Тэр ч бүү хэл нэг залуу хүүхдүүдийн гутал хувцсаа хийдэг уутан дээгүүр шороотой гутлаараа хээв нэг алхах юм! Эмэгтэйчүүд ч гэсэн илүү хариуцлагатай байх ёстой атал “Улавч өмсөөч” гэсэн шаардлагыг хүлээн авахгүй бүдүүлэг авирлаж байгаа нь бухимдал төрүүлж байна! Эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөнөөс болоод амьсгалын замын өвчлөл газар авдаг гэдгийг насанд хүрсэн хүмүүс ойлгодоггүй гэж үү? Бусдын хүүхдийг боддоггүй юм гэхэд өөрийнхөө хүүхдийн төлөө сургуулийн орчны эрүүл ахуйн…
Египетээс Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхийг Израил улс зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдээд, энэ тусламжийг хулгайлах гэсэн ХАМАС бүлэглэлийн аливаа оролдлого нь “Палестины ард түмний сайн сайхны төлөө санаа зовнихгүй байгааг нь илтгэн харуулах болно” хэмээн анхааруулжээ. Ж.Байден Тель-Авив хотноо хэлсэн үгэндээ, АНУ мөргөлдөөний үеэр энгийн иргэдийн амь насыг хамгаалахын төлөө тодорхой байр суурийг баримталж байна хэмээгээд, Газын зурвасын оршин суугчдад хоол хүнс, ундны ус, эм тариа, хорогдох байр хэрэгтэй байгааг нэмж хэлсэн байна. “Өнөө өглөө би Израилын онц байдлын танхимын сайд нараас Газын зурвас дахь энгийн иргэдэд амь насыг нь аврах хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрөхийг хүссэн, Ингэхдээ хяналт шалгалт хийж, тусламжийг ХАМАС руу биш…
Ахмад настны сэтгэлзүйн доройтлын талаар Ахмадын эрүүл мэндийг дэмжих “Зуунтай” холбооны тэргүүн Л.Лхагвадолгорын тавьсан “Ахмад настны сэтгэлзүйн эрүүл мэнд” лекцээс хүргэе. Би олон жилийн өмнө ааваасаа хагацсан. Аавынхаа хойноос буян хийх ёстой биз дээ? Тэгээд маани, тарни уншихаас илүү хүмүүст туслая, тэр тусмаа настай хүмүүст туслая гэж шийдсэн. Ингээд ахмадын эрүүл мэндийг дэмжих төрийн бус байгууллага байгуулж 23 жил цалингүй ажиллалаа. Уг нь багш хүн л дээ, би. Ахмадуудад яаж туслах талаар эргэцүүлж бодоод настны сэтгэлзүйн эрүүл мэнд хамгаас чухал юм байна гэдгийг ойлгож мэдээд ахмадуудын сэтгэлзүйг судалж эхэлсэн. Ахмад настнуудын сэтгэлзүйн доройтол аливаа өвчний шалтгаан болдог ажээ. Сэтгэлзүйн хувьд…