Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.10.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна…” гэж заасны дагуу Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 47 гишүүний 42 нь дэмжсэн юм. Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх…
Зохиогч: Admin
Нийслэл Улаанбаатар хотод энэ оны долоо, наймдугаар сард болсон үерийн гамшигт нийт 120 хороо, 11,956 өрхийн 34,473 хүн, 542 барилга, байгууламж, 584 гэр, байшин, 146 аж ахуйн нэгж, байгууллага, 230 тээврийн хэрэгсэл өртсөн. Түүнчлэн 21 байршлын гудамж, зам талбай усанд автан, 74,023 хэрэглэгч цахилгаангүй болж, дөрвөн хүн харамсалтайгаар амь эрсэдсэн билээ. Иймд Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ, УБЗАА хамтран “Үерийн сургамж, шийдэл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр үерийн нөхцөл байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах боломж, олон улсын сайн туршлагыг хэлэлцэн, цаашид баримтлах нэгдсэн бодлого, арга хэмжээг цогцоор нь тодорхойлохоор санал солилцож буй. Тус хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг,…
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОНЦГОЙ АНХААРАЛД: Явган зорчиж яваа хүүхэд, хүмүүс гарцан дээр машинд мөргүүлж амь нас, эрүүл мэндээрээ хохирох хэрэг нэмэгдэх боллоо. Энэ нь “Явган хүний гарц дөхөөд ирэхээр хурдаа хасна” гэдэг Замын хөдөлгөөний дүрмийг баримталдаггүй бүдүүлэг жолооч нарын буруутай үйлдлээс болж байгаа туйлын эмгэнэлтэй хэрэг юм. Өдрийн цагаар гэрлэн дохио зөрчдөг этгээдүүд шөнө орой бүр илүүтэй балмад авирладаг!!! Ногоон гэрэл асангуут ялангуяа хүүхэд, залуус зам гарахаар ухасхийдэг. Зарим нь гүйдэг. Гэтэл гэрлэн дохио зөрчдөг балмад жолоочдын гай тэднийг отож байх юм. Ногоон гэрэл асангуут зогсох ёстой шүү дээ!!! Амьд явах баталгаа байна уу?! ГЭРЛЭН ДОХИО ЗӨРЧДӨГ, УРСГАЛ СӨРДӨГ ЖОЛООЧ…
Цахилгаан скүүтер унасан 19-20 орчим насны залуу МУБИС-ийн автобусны буудал дээр жаахан хүүг мөргөж унагачихаад ядаж босгоод ч өгсөнгүй хурдхан шиг зугатав. Төв номын сангийн эсрэг талд, “Алтай констракшн” компанийн шилэн барилгын нэг давхарт 50 орчим насны эмэгтэй 10 гаруй боодол сонин өргөж цахилгаан шат руу дөхүүлэх юм. Харамсалтай нь үүдэнд нь сууж байсан дөрвөн залуу, нэг охины хэн ч нь тусалсангүй. Тийм сэтгэл харагдсангүй. Ядаж эмэгтэйд нь “Та нар ээж шигээ, эгч шигээ хүнд туслаач” гэж хэлэх ухамсар байсангүй. Компанийн харуул хамгаалалтын залуус ч хөдөлсөнгүй. Автобусанд хоёрын хоёр өндөр настан зогсоод байхад утсаа оролдсон, унтсан дүр эсгэсэн охид, хөвгүүдийн…
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян зүрхний шигдээс болсны улмаас 68 насандаа таалал төгссөнийг Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээллээ. Хятадын Коммунист намын Төв хорооны 17, 18, 19 дүгээр сонгуулийн Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Көчян Шанхайд амарч байхдаа өчигдөр буюу 10 дугаар сарын 26-ны пүрэв гарагт гэнэт зүрхний шигдээс болж шөнийн 00:10 цагт нас барсан байна.
Нийслэлтэй холбоотой авлигны багц асуудал хууль хяналтын байгууллага мөрдөн шалгаж эхлээд байна. АТГ-аас уржигдар ногоон автобусны “Автобусны худалдан авалттай холбоотой өргөн цар хүрээний мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааг гурван чиглэлээр явуулж байна. Автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан уу. Албан үүрэгтээ хайнга хандсан эсэх, хахууль авсан эсэх, автобус хүлээн авах процесс хуулийн хүрээнд явагдсан уу. Автобус чанар, стандартын шаардлагад нийцсэн эсэх, нийлүүлэгч аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал хууль бусаар олгосон уу. Олгосон санхүүжилт буюу нийт 134.5 тэрбум төгрөгийн зарцуулалтыг нэг бүрчлэн хөөж шалгах байдлаар мөрдөн шалгах ажиллагаа…
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтай Бишкек хотноо уулзлаа. Оросын Холбоотой Улстай найрсаг харилцаатай байж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, дээд, өндөр түвшний айлчлал, уулзалт тогтмолжиж, бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол, Оросын харилцаа, итгэлцлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулан бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, хоёр…
Гаалийн байгууллага холбогдох хууль тогтоомжоор хүлээлгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлэх, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх явдалтай тэмцэх, хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлтэд хяналт тавих, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлэн ажилдаг. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулах, эрчимжүүлэх ажлыг Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн нөхцөл байдал, онцлог, бараа эргэлт, олон улсын чиг хандлагад тулгуурлан тасралтгүйгээр холбогдох хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажиллаж байна. Гаалийн байгууллага нь МУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй…
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Очир Хуульзүй, дотоод хэргийн сайдаас “Хүн хэлмэгдүүлж ял оноосон шүүгч нарын асуудал яасан бэ? Тэд ажлаа хийгээд яваад байгаа юy? Сахилгын арга хэмжээ авахуулсан болоод орхисон уу? Энийг шийдэхгүй бол ирээдүйн хуульчдад их буруу үлгэр үзүүлнэ шүү. Нэг эрх мэдэлтний үгээр хүнийг хэлмэгдүүлж болдог юм байна. Дараа нь хөнгөхөн арга хэмжээ авахуулаад ажилдаа үлдэж болдог юм байна гэсэн ойлголттой болох вий!” хэмээн асуув. Б.Энхбаяр сайд “400 орчим хүнийг үндэслэлгүйгээр хорьж цагдсан. Тэр хүмүүст нөхөн олговор олгож байгаа” гэсэн юм. Д.Дорж
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Ц.Даваасүрэн гишүүний асуултад хариулахдаа “Аливаа гэмт хэргийг хууль зөрчөөд ч хамаагүй хүлээлгэх ёстой гэдэг зарчим хэрхэвч байж болохгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь тухайн хүн гэмт хэрэгтэн байсан ч бүх талын хүний эрхийг хангаж, нотлох баримт дээр л тулгуурлаж, шударга ёсны зарчим дээр явагдах ёстой” гэв. Ц.Даваасүрэн гишүүн “Хэрхэвч байж болохгүй гэж та хэлээд байна. Гэхдээ одоо прагтик дээр байгаад байгааг яаж таслан зогсоох вэ? Оросын арга барилаар эрүүдэн шүүж, дарамталж байж хэрэг хүлээлгэдэг технологи чинь байсаар л байна. Хойшлуулашгүй үндэслэлээр баривчлах гэдгийг боль.…