Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Улсын арслан” цол олгов. Мөн найм даван үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэрэнсодномын Бямба-Отгонд “Улсын гарьд” цол олголоо. “Улсын арслан цол олгох тухай” болон “Улсын гарьд цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын…
Зохиогч: Admin
Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Ц.Содномдоржийнг амалсан билээ. Нэвч 60 минутын хгацаанд аль аль нь даваагүй учир хөлийн Цэц хуралдаж шийдвэр гаргахаар боллоо. Улмаар даян аварга Н.Батсуурийг идэвх сайтай барилдсан гэж үзлээ. Үзэгчид эсэргүүцсэн боловч Ц.Содномдорж элэг бүсээ тайлснаар Н.Батсуурь туг тойров.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр Хүй долоон худагт соёолон насны морьдын уралдаан болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар уралдааныг үзэж сонирхлоо. Үндэсний их баяр наадамд энэ жил 205 соёолон бүртгүүлснээс 122 уралдаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболдын хээр үрээ хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёолонгийн түрүү ‘Хүй мандал’ галаар зочилж, түрүү магнайд хурдалсан хүлгийн уяач, унаач хүүхдэд баяр хүргэлээ. Соёолон насны морьдыг монгол түмэн…
“Хэд хоногийн өмнө эхнэрээ тосохоор 23 цагийн үед гэрээсээ гарлаа. Гэтэл ахлах ангийн бололтой гурав дөрвөн банди нэг нэг “үнээ” хэмээх том савтай пиво барьчихсан амаар нь уугаад замаар явж байсан. Зүгээр ч нэг явж чадахгүй машинууд руу уусан пивоныхоо савыг шидэлж байх юм. Эд нар хэн болж хүмүүжих вэ? Ийм хүмүүст Монголын ирээдүйг даатгана гэдэг даанч харамсалтай байна” гэж БЗД-ийн иргэн Балжид өгүүлж байна. Үнэндээ дунд сургуулийн ахлах ангийн охид, хөвгүүдийн хүмүүжил нэг л биш ээ. Өдөржин гэртээ утсаа шагайж, сошиал ертөнцийн хог шааранд уусчихаад орой нь гарч архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүүхдүүд цөөнгүй байна. Өвөл болохоор орцноос…
БНАСАУ өнөө өглөө Японы тэнгис рүү алсын тусгалтай нэг баллистик пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын хороо мэдээлжээ. Пуужинг Пёньян хот орчмоос харвасан байна. БНАСАУ хамгийн сүүлд зургаадугаар сарын 15-нд пуужин харвасан юм. Даваа гарагт БНАСАУ-ын удирдагчийн эгч Ким Ё Жон Америкийн тагнуулын нисэх онгоц Умард Солонгосын эдийн засгийн онцгой бүсийн агаарын орон зайд нэвтэрсэн гэж мэдэгдээд дараагийн ийм зөрчилд шийдвэртэй хариу арга хэмжээ авахаа амласан тухай тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. БНАСАУ-ын харвасан баллистик пуужин 74 минутын турш агаарт байсан бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн удаан нислэг болж байна гэж Японы Батлан…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден-аас Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ ирүүлэв. Тэрбээр мэндчилгээндээ АНУ-ын ард түмний нэрийн өмнөөс Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. “Монгол Улс, АНУ-ын түншлэлийн харилцаа нь ардчилал, хууль дээдлэх ёс, эрх чөлөөнд тулгуурласан бидний хамтын үнэт зүйлс болон дэлхийн төлөөх алсын харааг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ирсэн. Бид хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг сааруулах, ардчилсан институциудыг бэхжүүлэх, гэмт хэрэг, авилгатай тэмцэх зэрэг дэлхий дахины болон бүс нутгийн сорилтуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Төрөлжсөн, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангахын төлөө бид ойр…
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 102 жилийн ойн хүчит бөхийн барилдааны гурвын даваанд Архангай аймгийн харьяат Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргалыг амалсан ч элэг бүсээ тайлсан юм. Э.Мөнхжаргалын хувьд XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд эрэмгий, бяртай барилдаж түрүүлж байсан билээ.
Тулгар Төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдаан удахгүй эхэлнэ. Одоо Хүй Долоон худагт уралдаанд оролцуулахаар бүртгүүлсэн соёолон насны морьдын шүдэлгээ болон сэрвээний өндрийг нь хэмжлээ. Хэмжилтийн үйл явцыг орон даяар шууд дамжуулсан бөгөөд стандартад тэнцсэн соёолон насны морьд гарааны зурхай руу хөдөллөө. Эх сурвалж: mnb
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши ЖиньПин нар баярын мэндчилгээ ирүүлэв. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МЭНДЧИЛГЭЭНДЭЭ, “Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч, Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу. Найрамдал, сайн хөршийн уламжлалт харилцаатай манай хоёр орны хооронд ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээ, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтсон. Цаашид “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна. Танд…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ, Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, Эзэнт гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид аа, Хөх тэнгэр хураа хайрлаж, хөрст дэлхий шимээ хүртээсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр монгол түмний хосгүй их баяр цэнгэл – “Үндэсний их баяр наадам” ёслол…