Зохиогч: Admin

Он цаг улирах тусам улс орон хөгжиж, тэр хэрээр иргэдийнх нь ухамсар, соёл дээшилж байх учиртай. Учиртай ч гэж угаасаа нийгмийн зүй тогтол уг нь тийм. Гэтэл манай нийгмийн дүр төрх зэгэл саарал өнгөтэй болжээ. Өглөөд л нэг архичин, эсвэл гуйлга гуйсан хүнээр гудамж талбай нэмэгддэг боллоо. 1990-ээд онд эр, эм, хөгшин, залуу, хөдөө  хотын гэлтгүй хөл толгойгүй архиддаг байсан гэдэг. Гэтэл өнөөдөр тэр л дүр төрхийг өдөр бүр харж байна. 33 жил өнгөрчихөөд байхад шүү дээ. Архичин хэмээх анги давхарга цус сэлбэж, залуу үеэрээ эгнээгээ тэлжээ. 08.00 цаг. Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооллын Жуковын талбай. Зүүн талын сүүдрэвчинд хэдэн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 24 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 86 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 856 хэрэг шалгагдаж байна. Эрүүгийн 2 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийлээ. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг…

Дэлгэрэнгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Батлан ​​хамгаалахын сайд Алексей Резниковыг огцруулж, “ОХУ-тай хийж буй дайн 19 дэх сардаа орж байгаа тул Батлан хамгаалах яаманд шинэ өөрчлөлт, хандлага хэрэгтэй байна” хэмээн мэдэгдлээ. Улмаар Зеленский Батлан ​​хамгаалахын сайдад Украины ардын депутат асан Рустем Умеровыг нэр дэвшүүлэв. “Украины Дээд Рада (хууль тогтоох байгууллага) энэ хүнийг сайн мэддэг бөгөөд ноён Умеровт нэмэлт танилцуулга хэрэггүй” гэж Зеленский хэлээд “Миний нэр дэвшүүлсэн хүнийг парламент дэмжинэ гэж би найдаж байна” гэж мэдэгдлээ хэмээн CNN мэдээлэв.

Дэлгэрэнгүй

Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Эрхэм дээд Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд 2023 оны 09 дүгээр сарын 04-07-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Ханхүү Турки бин Мухаммад бин Фахд Аль-Сауд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар зэрэг албаны хүнтэй уулзана. Талууд хоёр улсын цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй

Спорт бол эрүүл мэнд. Спорт бол гоо сайхан. Спорт бол хүмүүжил. Энэ үүднээсээ олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээний ач тусыг зүйрлэшгүй билээ. Ялангуяа хүүхэд, залуус спортод дур сонирхолтой болсноор цаг заваа зугаа цэнгэл, архи тамхи, цахим орчинд зарцуулах нь эрс багасч, эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй хүн болж төлөвших нь ойлгомжтой.  Наад зах нь PC тоглоомын газар өдөр, шөнөгүй “амьдарч’, бие бялдар оюун санаагаа хордуулж суудаг хүүхэд, залуусын хувьд өөрийгөө өөрчлөх, өөрийгөө нээх өргөн боломжийг биеийн тамир, спорт олгоно. Өнөөдөр 10-21 насны хүүхэд, багачууд дэлгэцийн донтолтод өртсөнийг судалгаагаар тогтоосон бөгөөд 2016 онд 88 хүүхэд тоглоомонд донтон  эмчлүүлсэн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд эрчим хүчний хараат бус байдлыг бий болгох, байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10 МВт-ын нарны цахилгаан станцыг Азийн хөгжлийн банкны 10,4 сая ам.долларын санхүүжилтээр “М Си Эс интернейшнл” ХХК барьж гүйцэтгэн өнөөдөр /2023 оны есдүгээр сарын 3/ ашиглалтад орууллаа. Манай Улсын газар нутгийн 10 орчим хувь…

Дэлгэрэнгүй

Солонгос явах амьдралын шаардлага залуусыг маань бараг 40 гаруй жил хачиг шиг дагалаа. Дахиад хэдэн жил өнгөрөхөд улс орон бахь байдагтаа л байх нь. Өнөөдөр төрж буй шинэ хүн 20 жилийн дараа бас л харийг зорих гээд ингээд зогсч байх уу? Өнөөдөр дээд боловсролтой  багш, эмч, тэр ч бүү хэл төрийн захиргааны албан хаагчид хүртэл Солонгост очиж хэдэн сар хар ажил  хийхийг  мөрөөддөг болжээ. Эх оронд нь хөдөлмөрийн үнэлэмж бага болохоор буруутгах аргагүй. Гэхдээ л эх орондоо ажиллаж, амьдрах боломжоор хангаж, хүн шиг амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд  дахиад  хэдэн  жил шаардлагатай бол? Д.Лхагвадорж

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2023.09.02) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа дээд түвшинд айлчлал хийж байгаад бид баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, манай улсад хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ  хуудас нээж, даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэж, эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт Улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэв.  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:   Эрхэм хүндэт Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Монгол Улсад суугаа Элчин сайд, дипломат төлөөлөгчид өө, Эрхэм хүндэт зочид оо. Та бүхэнд мөнх хөх тэнгэрийн орон, дэлхийн мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын эзэнт гүрний гал голомт манай сайхан эх оронд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис анх удаа төрийн айлчлал хийж байгаа энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис төрийн айлчлал хийж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр эртний түүхэн харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран…

Дэлгэрэнгүй