Зохиогч: Admin

2024 оны УИХ-ын сонгууль юу юугүй дөхчихлөө. Хамгийн том сөрөг хүчин болох АН-ын хувьд эрх баригчид руу хандаж  сүртэй реакц үзүүлсэн зүйл алга. АН-ын даргын түвшинд ч, гишүүд дэмжигчдийнх нь хүрээнд ч МАН руу зай завсаргүй довтолж байх цаг шүү дээ. Их дайны өмнөх нам гүм байдалд орчихсон гэлтэй ажин түжин… Хааяа нэг АН-ын бүлэг франкциас Лу.Гантөмөрийг огцруулах шаардлага хүргүүлж, унагаах гэж оролдож байгаа нь тус намын дотоод зөрчил, эрх ашгийн мөргөлдөөн зогсох болоогүйн нотолгоо биз ээ. Цагаан сарын өмнө А.Цэрэнбат тэргүүтэй АН-ын хэдэн эсэргүү гишүүн  намын даргаа авилгын гэмт хэрэгтэн мэтээр зарлаж хилийн хориг тавихыг шаардсан шүү дээ. Энэ…

Дэлгэрэнгүй

УИХ-ын сонгуулийн “тоглоомын дүрэм” өөрчлөгдсөн. Өрсөлдөөн бүсчилсэн том тойргуудад өрнөнө. Тэндээс 78 гишүүн сонгогдоно. Жагсаалтаас 48 гишүүн тодорно. Нийт 126 гишүүнтэй болно. Тэдний дийлэнх нь том намуудаас гарч ирнэ. Ийм прогнозыг судлаач, ажиглагчид хийж байна. Тэр хэрээр МАН, АН-ын тойрог, жагсаалтын “бүрэлдэхүүн” маш ихээр анхаарал татаж байгаа юм. Гэхдээ аль ч намын тухайд тойрогт нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсээ албан ёсоор тодруулаагүй байна. Энэ нь хуулийн хугацаа нь хараахан болоогүйтэй холбоотой. Гэхдээ “…Нэр дэвшигчдээ хэн тодруулах вэ” гэдэг хуваарилалт зарим намд явагдсаар байгаа аж. Тухайлбал, сая цагаан сарын үеэр АН-ын нэр дэвшүүлэх эрх мэдлийн төлөөх яриа хөөрөө болсон байна. Тодруулбал,…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн онцгой комисс /НОК/ хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшин тогтоосон. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Дүүргийн онцгой комиссууд хуралдаж, шийдвэрээ ирүүлсэн. Баянзүрх дүүргийн 12, Чингэлтэй дүүргийн ес, Сонгинохайрхан дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн таван байршилд, нийт 22 хорооны 33 байршилд халиа тошин үүслээ. Иймээс нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг хийж, 205 өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс сэргийлж ажилласан. Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ болон төвийн зургаан дүүргийн онцгой комиссоос хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай…

Дэлгэрэнгүй

Сар шинийн баяр үргэлжилж байна. Монголчуудын хувьд дээл хувцсандаа анхаардаг болж. Өвөрмөц хийцтэй ганган гутал жийж,  үнэтэй даавуун дээл өмсөж, аралтай бүс бүсэлж, мөнгөн хуйтай хэт хутга унжуулсан залуус хэний ч нүдэнд бийлэгжүү харагдана. Гэхдээ шинийн гуравны өдрүүдэд гудамж талбай, орц, цахилгаан шатанд хог хөглөрсөн нь муухай дүр зураг. Нэг удаагийн улавч, салфетка, чихэр, печенийн цаас, архины шил, тамхины иш, нус цэр, бөөлжис…сайхан баярыг гутаав. Ядаж айлаас гарахдаа өмссөн улавчаа тэр айлынхаа хогийн саванд хийх ухамсар нөгөө гоё ганган хүмүүст даанч ховор байна. “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэдэг үг бий дээ. Тэр үг монголчуудад яг тохирох мэт. Дотоод сэтгэл нь…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын. Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац,…

Дэлгэрэнгүй

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болов. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв. Медалийн тавцанд гарсан тамирчидаа онцолбол, Г.Ануужин Ази тивийн гурав дахь…

Дэлгэрэнгүй

Япон Улсын холбогдох төрийн байгууллагаас 2024 оны 02 болон 03 сард “Барилгын салбарын ур чадвар”-ын шалгалтыг зохион байгуулах тухай мэдэгдсэн тул шалгалтын хуваарийг танилцуулж байна. 1. Хариуцах байгууллага: Япон Улсын Газар тариалан, дэд бүтэц, аялал жуулчлалын яам. 2. Шалгалт Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 4 давхрын 406 тоот. (English Academy) 3. Шалгалт болох өдөр: 2024 оны 02 дугаар сарын 14, 21, 28-ны өдрүүд болон 03 дугаар сарын 03- ны өдөр тус тус зохион байгуулагдана. Шалгалтад хамрагдах хүний тоо сард 100-аас хэтрээгүй байх 4. Шалгалтыг Япон хэл дээр авна. 5. Шалгалтын төлбөр 48,000 төгрөг. 6. Тавигдах шаардлага: – 18…

Дэлгэрэнгүй

2024 оны 2 дугаар сарын 11-ний байдлаар зам тээврийн 319 осол бүртгэгджээ. Үүний улмаас 10 хүн, 7 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг зөрчил 36 гарчээ. Иймд холын замд явахдаа хурдаа хэтрүүлэхгүй, гүйцэд түрүүлэхгүй байхыг, мөн уусан үедээ жолоо барихгүй байхыг цагдаагийн албанаас анхаарууллаа.

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.05-02.11/нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын  89 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 7 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Дэлгэрэнгүй

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гэвш лхаарамба Д.Жавзандорж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт золгож, Модон луу жилийн өнгийг хэлэлцэв.

Дэлгэрэнгүй