Амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн аян үргэлжилж, ЦССҮТ-ийн бодлого, үйл ажиллагааг дэмждэг байгууллага, иргэний цар хүрээ улам өргөжсөөр байна. ЦССҮТ-ийн цус цуглуулах явуулын баг “Оюу толгой” компанийн Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь оффист ажиллаж байна. Хамтын ажиллагааныхаа хүрээнд энэ сарын 21-нийг хүртэл гурван өдөр ажиллах бөгөөд Оюу толгойн нийт ажилтнууд өндөр идэвхтэйгээр цусаа хандивлаж байна. Д.Лхагва
Зохиогч: Admin
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 11-17-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 89 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 861 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 14 хэргийг шүүхэд шилжүүлэх, 22 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 822 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 3…
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлттэй Засгийн газрыг тунхагласан. Энэ хүрээнд иргэдэд хүнд сурталгүй шуурхай үйлчлэхийг төрийн байгууллагуудад даалгасан. Гэтэл утсаа авдаггүй яам, агентлаг, харьяа газрууд олон байдаг талаар иргэд гомдоллож байна. Өөрийн биеэр очоод төрийн байгууллагын үүдийг сахиад суух боломж хүн болгонд байхгүй. Ард түмэнд шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг утсаар, эсвэл нийгмийн сүлжээгээр үзүүлэхдээ цааргалж баймааргүй байна. Ард түмний татварын мөнгөөр төрийн ажлыг явуулж байж үйл ажиллагаандаа сэтгэлтэй хандмаар байна. Төрийн бодлого шийдвэр дунд, доод шатанд хангалтгүй хэрэгжиж байгааг анхаарна уу? Дараагийн удаа хүнд сурталтай төрийн байгууллагуудыг зарлах болно. Д.Бат
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 39 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 80.1 хувьтай байв. Тухайлбал, дүүргүүдэд үүссэн хур, үүсмэл хогийн цэгүүдийг шалгах үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд есөн дүүрэгт үзлэг шалгалт хийхэд нийт есөн байршилд хур хогийн цэг үүсжээ. Нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэх үүрэг бүхий 12 ОНӨААТҮГ, 13 хувийн аж ахуйн нэгж 393 техник хэрэгсэл, 913 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мөн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлын зохион байгуулах үүрэг өгсний хүрээнд гуравдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд суурьшлын бүсээс 3051…
АН нийт орон даяар Бүтэн ардчилал сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа билээ. Бүх гишүүдээс санал авч мөрийн хөтөлбөртөө тусгах уг хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт зохион байгуулагдах үеэр АН-ын дарга Л.Гантөмөр “ Ард түмний санаа зовж буй гол зүйл бол амьдрал болохгүй байна гэдэг явдал. Өнөөдөртөө Монголд коммунист нам засаглаж байгаа ч гэсэн улс төрийнхөө тусгаар тогтнолыг хадгалж чадаж байна. Харин эдийн засгийн тусгаар тогтнол, энергийн хараат бус байдал, үйлдвэрлэлийн хараат бус байдал, ажилтай, орлоготой болох боломж зэргийг яах вэ? гэдгийг бид хэлэлцэж байгаа. Эдгээрийг шийдэж байж Монголын ардчилал бүтэн болох юм. Гэвч МАН-ынхан коммунист арга барил, үзэл суртлаараа л ажиллаж байна. Даргыгаа…
Өнөөдөр Монгол цэргийн баярын өдөр. Угтаа бол зэвсэгт хүчний албан хаагчдын баяр л даа. Гэтэл эрчүүд нийтээрээ тэмдэглэн хөөрдөг өдөр болоод удаж байна. Архи ууна, найр наадам болно. Уг нь энэ өдөр цэрэг эх оронч хүмүүжил олгоход анхаарч, тэр чиглэлээр ажил зохиох ёстой өдөр л дөө. Даанч тэр тал төрийн байгууллагууд олигтой анхаардаггүй юм. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар ямар ч ойлголтгүй, эх оронч үзэл гэж юуг хэлдгийг мэддэггүй хүүхэд залуус өнөөдөр цөөнгүй байна. Цэрэг эх оронч үзэл төлөвшиж байж улс орныхоо төлөө чин сэтгэлээр зүтгэнэ шүү дээ. Үе үеийн эх орончдын гавьяаг энэ өдөр л алдаршуулах ёстой…
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, сонсогч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан, албан хаагчид аа, Эрхэм хүндэт ахмад дайчид, цэргийн бэлтгэл үүрэгтнүүд ээ, Хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийнхээ амар тайван амьдралын баталгаа болсон Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны яруу алдарт 103 жилийн ойн цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье. Түүхт ойн баярын энэ…
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Энэ хүрээнд өнөөдөр /2024.03.17/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд ОХУ-ын хилийн боомт болох Хиагт хотод эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад буулгасан юм. ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон.…
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр Владимир Путин 88 хувийн саналаар ялалт байгуулаад байна. Ийнхүү Кремлийн эзэн 2030 он хүртэл дахин зургаан жил ОХУ-ыг удирдахаар болж байна. Ийм өндөр санал авч ялалт байгуулсан түүх ЗХУ задарснаас хойш болсон сонгуулиудад гарч байгаагүй юм. Харин Оросын холбооны Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов дөнгөж дөрөвхөн хувийн санал авчээ. “Шинэ хүмүүс” намаас нэр дэвшин өрсөлдсөн В.Даванков 3,8, Оросын Либерал Ардчилсан Намаас нэр дэвшигч Л.Слуцкий 3.2 хувийн саналаар тус тус удаалсан байна.
Машиныхаа цонхонд, ялангуяа урд салхины шилэнд хар тень наахыг хориглосон дүрэм бий. Гэтэл сүүлийн үеийн жолооч нар бүх цонхондоо тень наадаг болжээ. Өөрөөр хэлбэл, жолооч нар гаднаас орж ирж байгаа гэрлийг 90-100 хувь халхлах дэндүү тас хар тенийг машиндаа наадаг. Энэ нь харанхуй шөнө осол аваар гарах нэг шалтгаан болж байгаа талаар Тээврийн цагдаа анхааруулдаг ч дүрэмгүй жолооч нар үл ойшоож осол аваар гаргаж байгааг анхааралдаа авна уу!