Зохиогч: Admin

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Нурсултан Назарбаев” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, БНКазУ-ын Шадар сайд Г.Т.Койшыбаев нар угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилсон. Иймээс НЗДТГ-ын даргаар НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатарыг томиллоо. П.Хадбаатар нь 2002 онд Орхон их сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2020 онд Дотоод хэргийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан юм. Түүний ажлын туршлагаас танилцуулбал, 2009-2017 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Шийдвэр гүйцэтгэгч, 2017-2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Дарга 2020-2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 2021-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2024 оны нэгдүгээр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо 2024 оны 07 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор эх орноосоо мордлоо. Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлж, ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын удирдагчидтай уулзан, харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу хангайн бүсэд өвдөг шороодсон билээ. Түүний ялагдлыг Өвөрхангай аймгийн Сант суманд гарсан хүн хэрэгтэй холбон тайлбарлаж байгаа нь үнэний хувьтай. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн итгэлтэй хүний нэг учраас хоосон хоцорсонгүй. Я.Содбаатарыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар явуулж, оронд нь Г.Занданшатарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Олон жил усанд идэгдэж, ашиглах боломжгүй болсон Хайлаастын үерийн хамгаалалтын даланг шинэчлэн засварлах ажил үргэлжилж байна. Энэ талаар “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа. Тэрбээр “Хайлааст орчимд нийт 300 гаруй метр далангийн засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд нийт таван байршилд далан сувгийн засварын ажил хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд 50 хувьтай үргэлжилж байна. Мөн Жаргалантын ам дагуу шинээр далан сувгийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар буюу долоодугаар сарын 2-ны өдөр Хайлаастын үерийн хамгаалалтын далангийн хэсэгт шинээр 150 ширхэг 15 см-ийн зузаантай хавтан суулгаж, ажил 60 хувьтай үргэлжилж байна” гэлээ. Үер, усны аюулаас…

Дэлгэрэнгүй

Шинээр бүрдсэн УИХ-ын анхны хуралдаан өнөөдөр боллоо. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу УИХ-ын даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэгвийн Амарбаясгаланг УИХ-ын даргаар сонголоо. УИХ-ын 126 гишүүний 121 нь Д.Амарбаясгаланг дэмжсэн санал өгснөөр тэрбээр 126 гишүүнтэй анхны парламентыг удирдахаар боллоо. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулсан сонгуулийн зардлын тайлангаа сонгуулийн санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2024 оны долдугаар сарын 28-ны өдрийн дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Сонгуулийн зардлын тайланг Төрийн аудитын байгууллагад хүргүүлэхдээ дараах баримт бичгүүдийг хавсаргасан байна. (Энэ холбоосоос харна уу) Сонгуулийн зардлын тайланг ирүүлэхдээ хавсаргасан…

Дэлгэрэнгүй

УИХ-д 42 хувийн суудал авсан АН-ын УИХ дахь бүлгийн дарга өнөөдөр тодорно. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Х.Баттулга, Ж.Батсуурь, Н.Алтанхуяг нарын нэрс уг суудалд яригдаж байгаа аж. Х.Баттулгын хувьд АН-ын даргад өрсөлдөж, өөрийнхөө зохион байгуулсан сунгаанд ялалт байгуулж байсан хүн. Түүний зорилго бол өөрийнхөө төлөөллийг АН-ын бүтцэд илүү оруулж, хувийн бодлогоо хэрэгжүүлэх явдал юм. Д.Дорж 

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны сонгуульд нийт сонгогчдын 1 хувиас дээш санал авсан есөн нам Улс төрийн намын тухай хуулиар төсвөөс санхүүжилт авах эрхтэй болжээ. Үүнд: -МАН 35 хувь -АН 30.1 хувь -ХҮН нам 10.4 хувь Үндэсний эвсэл 5.2 хувь -ИЗНН 5 хувь -Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь -Үнэн ба зөв нам 2.8 хувь -Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь -Бүгд найрамдах нам 1.3 хувийн саналыг тус тус авсан. Гэхдээ 1 хувийн босго гэдэг чинь хэтэрхий бага шүү дээ. Ядаж 10 хувиас дээш санал авсан намд улсын төсвөөс санхүүжилт өгөх нь зүйд нийцнэ. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл баялаг бүтээдэггүй, сонгууль…

Дэлгэрэнгүй

2024 оны  сонгуулиар МАН 68 суудал авч ялалт байгууллаа. Гэхдээ дангаараа Засгийн газраа байгуулахыг яарсангүй. 42 суудал авсан АН-д хамтарсан Засгийн газар байгуулах урилга хүргүүлсэн бололтой юм. ХҮН намд ч нэг сайдын суудал амалсан сурагтай. МАН-ын хувьд ирэх дөрвөн жилд дангаараа засаглалаас илүү хамтран ажиллахыг чухалчилж, нөгөө талаас улстөрийн тогтвортой байдлыг эрхэмд үзэж байгаа болохоор ийм шийдэлд хүрсэн биз ээ. Гадаад нөхцөл байдал ч хүнд байна. Гэтэл АН-ын нэр бүхий улстөрчид “Бид хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ. Хамтрах тухай ойлголт байхгүй” гэж үнэд оров. Анх удаагаа парламентын гишүүн болсон “нялх Сэнгүм” ч “Шинэ МАНАН үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж томров. АН-ын…

Дэлгэрэнгүй