Украинд энх тайван тогтоох асуудлаарх дээд хэмжээний уулзалт Швейцарт улсад боллоо. Бюргеншток гэдэг рашаан сувиллын газарт хоёр өдөр үргэлжилсэн бага хурал хамтарсан мэдэгдэл гаргаснаар өндөрлөжээ. Бага хуралд барууны орнуудаас голдуу, мөн хөгжиж буй зарим томоохон улс орны 100 орчим төлөөлөгч оролцлоо. Уулзалтад оролцогч 80 улс Украины “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал”-ыг Оростой хийж буй дайныг зогсоох аливаа энхийн гэрээний үндэс суурь болгохыг уриалсан боловч хөгжиж буй зарим томоохон орон эл уриалгад нэгдээгүй байна. Цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хоригдол солилцоо гэсэн гурван гол асуудалд гол анхаарал хандуулсан эцсийн баримт бичигт Саудын Араб, АНЭУ, Бразил, ӨАБНУ, Энэтхэг, Тайланд, Мексик зэрэг орнууд гарын үсэг…
Зохиогч: Admin
М.Бадарчийн Улсын аварга цолыг хураасантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаарнэр бүхий бөхчүүдэд улсын цол, чимэг хүртээлээ: -Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн хурц арслан Б.Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин -Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат өсөх идэр начин Э.Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага, -Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын харцага С.Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан, -Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын гарди Ц.Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан цол олголоо. Мөн Улсын аварга О.Хангайд “үлэмж бадрах” чимэг нэмлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.5 хувьтай байна. Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах үүрэг өгсөн. Тус үүргийн дагуу БНСУ-ын “Бюксан Инженеринг” ХХК-ий 2023 онд боловсруулсан “Лаг хатаах, шатаах байгууламжийн ТЭЗҮ”, урьдчилсан зураг төслийн суурь судалгаа болон Улаанбаатар хотын болгох Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024…
Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын ухуулагч АН-ын штабын ажилтны амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Үүнтэй холбогдуулж МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ яаралтай арга хэмжээ авч тус нэр дэвшигч Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татлаа. Мөн АН-ын байранд очиж тус намын дарга Л.Гантөмөрт эмгэнэлт илэрхийлэв. Гэхдээ энэ гарсан хэрэг бол хувь хүний л асуудал. МАН тэр ухуулагчийг тийм хэрэг хийхэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй, тийм боломж ч байхгүй. Архидан согтуурсан үед болсон хэрэг. Ийм байхад улстөржүүлж, улстөрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай. Хуулийн байгууллагын шийдэх хэрэг явдал дээр улстөрийн хүчнүүд хөндлөнгөөс оролцож, нэр хүндээ өсгөхөөр улайрч байгаа нь дэндүү…
АН-ын дарга Лу.Гантөмөр Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга, талийгаач Б-гийн дурсгалд зориулсан зул өргөх ёслолд оролцов. Тэрээр энэ үеэрээ: “Сонгууль болдгоороо болно. Хүний амиар улс төр хийж болохгүй. Монголын ард түмэн цаашид амьдрах хэрэгтэй. Тиймд МАН-ын даргыг албан ёсоор энэ асуудал дээр уучлалт гуйхыг шаардаж байна” гэв. Мөн УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшигчид улс төрийн ёс зүйтэй байж, нэрээ татахыг шаардлаа. Мөн “Монгол Улс дарангуйлал, түрэмгийлэл доор амьдрах учиргүй. Монгол төрийг сонгох гэж байгаа сонгууль бодлогын уралдаан байх ёстой, хүчирхийлэл байх ёсгүй. Ард түмэн шийдвэрээ гаргаж, төрөө байгуулна. Харин МАН энэ түрэмгийллээ зогсоож байж эрүүл саруул монгол төр…
Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим, газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 19-нд Алтайн салбар уулсаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан,…
Тэрэлжийн гармаас Майхан уул хүртэл завьт эргүүлээр Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өдөр үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байх үедээ алба хаагчид Тэрэлжийн шинэ гүүрний орчим голд живж байсан 26 настай эрэгтэйг авран хамгааллаа. Голын эрэг, тогтоол усны дэргэд аялж зугаалахдаа усны ослоос сэрэмжлэн, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орохгүй байхыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
Өвөрхангай аймгийн Сант суманд МАН-ын ухуулагчаар ажиллаж байсан иргэн АН-ын штабын ажилтны амь насанд хохирол учруулсан хэрэгтэй холбогдуулж МАН шуурхай арга хэмжээ авч нэр дэвшигч, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг сонгуулийн өрсөлдөөнөөс татаж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан “Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургаадугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүний амь нас хохирсон эмгэнэлт явдал гарсанд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй иргэн П.Отгонбаатар нь УИХ-ын нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабтай гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, нэр…
ХУД-ийн III хороонд үйл ажиллагаа явуулж буй “Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил гурван жил орчим гацсан юм. Тэгвэл өнөөдөр тус группийн зүүн талаар өнгөрөх авто замын хөдөлгөөнийг нээлээ. Тодруулбал, Өнгөрсөн дөрөвдүгээр сард хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх 800 метр газрыг өнгөрсөн сарын 7-ны өдөр албадан чөлөөлж, замын ажлыг эхлүүлж байсан. Тус зам ашиглалтад орсноор Нарны зам болон Гурвалжингийн гүүрний зорчих хөдөлгөөний ачаалал 16 хувиар буурна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах…
Өвөрхангай аймгийн Сант суманд өчигдөр харамсалтай хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу хөдөлжээ. Уг хэргийн талаар одоогоор цагдаагийн байгууллагаас албан ёсны дүгнэлт гаргаагүй бөгөөд АН-ын зүгээс олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ УИХ-ын сонгуулийн I тойрогт МАН-аас нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалттай холбон тайлбарласан. Хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх уулзалтаа түр завсарлан Улаанбаатар хот руу ирэхээр болжээ. Түүний хувьд цагдаа хүчний холбогдох байгууллагын хүмүүстэй уулзан, бодит байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна.